Нийгмийн
Багш, ажилчид "Багш" карт захиалаад, орон сууц, компьютер хөнгөлөлттэй авах боломжтой

БШУЯ багш нарын нийгмийн баталгааг дэмжих зорилгоор 6 банктай хамтран ажиллаж байна. Тодруулбал, бүх түвшний буюу СӨБ, ЕБ, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол, насан туршийн боловсролын төвийн багш, ажилчид
- "Хаан банк"
- "Худалдаа хөгжлийн банк"
- "Голомт банк"
- "Хас банк"
- "Төрийн банк"
- "Богд банк"-уудаас сонгон "Багш" картаа захиалж авах боломжтой юм байна.
Банк бүр харилцан адилгүй үйлчилгээнүүдийг санал болгож буй тул үйлчилгээтэй танилцаад банкаа сонгох эрх багш нарт нээлттэй аж.
Багш картын үйлчилгээгээр:
- Орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах
- Компьютер, түүний дагалдах хэрэгслийг худалдан авах бол шимтгэлгүй болон урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлттэй
- Хэрэглээний лизингийн зээлд хамрагдах
- Цалингийн зээл болон цалингийн багцын үйлчилгээ авах
- АТМ болон ПОС машинаар үйлчлүүлэхэд гүйлгээний шимтгэлгүй
- Жилийн хураамжгүй төлбөрийн карт авах, карт нээх зэрэг боломжуудыг олгож байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэзээ хэрэгжиж эхлэх вэ