ЭРҮҮЛ МЭНД

Хүүхдийн хавдар, хромосомын гажгийн эрт илрүүлгийн төв энэ намар ашиглалтад орно

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр ЭХЭМҮТ-ийн дэргэд Хүүхдийн хавдрын болон хромосомын гажгийн эрт илрүүлгийн төв баригдаж байна.

Уг төвийг энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Хоёр давхар энэ барилгын зоорийн давхарт хромосомын гажгийн оношилгооны лаборатори, нэгдүгээр давхарт хүүхдийн хавдрын илрүүлгийн үзлэгийн өрөөнүүд, хоёрдугаар давхарт хромосомын гажгийн илрүүлгийн ажилбарын өрөөнүүд байх юм.

Монгол Улсад жилд 70-90 орчим хүүхдийн хорт хавдрын тохиолдол шинээр оношлогдож хүүхдийн амьдрах хувь 20-30 хувь байдаг ба ихэнх нь хожуу хугацаанд оношлогдож байна.

Мөн жирэмслэхээс өмнө болон жирэмсний явцад эх, урагт нөлөөлөх эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх, жирэмсний явцад эмгэг байдлыг илрүүлж, оношлох нь тулгамдсан асуудлын нэг юм. Төрөлхийн хөгжлийн гажиг дотор хромосомын эмгэг 40% байдаг ба хромосомын эмгэгийн шалтгаантай оюуны хомстлын ихэнх хувийг дауны хам шинж, мөн бэлгийн хромосомын эмгэг эзэлдэг.

Манай улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн шалтгаанд төрөлхийн хөгжлийн гажгийн эзлэх хувь жилээс жилд өсөх хандлагатай байгаа бөгөөд оношлогдож буй төрөлхийн хөгжлийн гажгийн дийлэнх нь жирэмсний хожуу хугацаанд оношлогдож байна.
Энэ төвөөр жилдээ 4000 гаруй жирэмсэн эмэгтэй үйлчлүүлж хромосомын илрүүлэг хийгдэх ба хүүхдийн хорт хавдрын илрүүлгийн зорилгоор жилд 8000 гаруй хүүхдэд үйлчлүүлэх боломжтой.

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x