ХӨШИГНИЙ АРД: ҮХНӨ хийхгүй, Үндсэн хуулийг шинээр бичих хувилбар яригдаж байна
УИХ-ын хаврын чуулган өчигдөр завсарлалаа. Спикер үгэндээ ҮХНӨ-ийн талаар дурдсангүй. Харин "Үнийн өсөлттэй холбоотой асуудлаар зуны цагт ч идэвхийлэн ажиллаарай. Бидэнд амрах, аялах цаг байхгүй" хэмээв. Энэ үгээ түрүү долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд ч хэлж байв.
ҮХНӨ-ИЙН АСУУДЛААР ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАХ МАГАДЛАЛ УНАЖЭЭ
УИХ-ын гишүүдийн иргэд, сонгогчидтой уулзаж, ҮХНӨ-ийн асуудлаар санал асуулга авсан ажил нь тийм ч бүтэмжтэй болоогүй гэгдсэн. Нутагтаа хамгийн нөлөөтэй гэгдэх улсыг цуглуулж, будаатай хуурга маягийн уулзалтад хүчээр оруулах хэлбэрээр л өрнөлөө гэсэн мэдээллүүд яригдаж байгаа.
Ямартай ч нийгэм рүү эхлэл мессежээ шидэж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудалдаа ҮХЦ-ээр гарц засуулсан эрх баригчдад яарах адгах шалтгаан байхгүй. Гэхдээ зун цагт УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, ҮХНӨ-ийг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл урьдаас яригдаж байсан.
Харин гишүүдийг тойрогтоо ажиллаад ирсний дараа энэ магадлал унажээ. Хэрэв энэ хувилбар хэвээр байсан бол спикер ч үгэндээ ҮХНӨ-ийг дурдах байсан болов уу. Ерөнхий уур амьсгалаараа, гишүүд зун бараг л цуглахгүй, цуглавал үнийн өсөлтийг бууруулах чиглэлд байгуулагдсан ажлын хэсэг, үүрэг хүлээсэн байнгын хороолд хуралдах төлөвтэй.
АГУУЛГЫГ УЛАМ НАРИЙВЧИЛЖ, ҮНДСЭН ХУУЛИЙГ ШИНЭЭР БИЧИХ ҮҮ
Зуныг больж, алгуурласан нь Үндсэн хуулийг шинээр бичих хувилбар яригдаж эхэлсэнтэй холбоотой гэх. Нэгдүгээрт, хэчнээн хайрцаглаад ч ҮХНӨ хийхэд хууль зүйн маргаанууд гарах эрсдэл бий нь бий. Хоёрдугаарт, яг агуулгын хүрээнд эрх баригчид сэтгэлд хүртлээ ойлголцож, байр сууриа нэгтгэж чадаагүй гэдэг мэдээллүүд бий.
Ерөнхийдөө, эрх баригчдын ҮХНӨ хийх үндсэн агуулгууд нь Үндсэн хуультайгаа зөрчилдөх, хууль зүйн маргаан дагуулах асуудал байгаатай холбоотой дүр зураг уншигдаж буй. Түүнчлэн, яг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нарын санасан концепц Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хэлэлцсэний дүнд бага сага өөрчлөгдөж, дутуудаж байгаа гэгдэх болсон.
Үндсэн хуулийг шинэчлэн найруулж бичих нь багагүй цаг авсан ажил болох нь ойлгомжтой. Иймд энэ парламентын хугацаа талдаа орчихсон үес ҮХНӨ гэдэг сэдвийг ийн удаах уу, итгэл төгс байгаа юу зэрэг нь анхаарал татаж байна.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Үндсэн хуульд ойр ойрхон гар хүрч, нэмэлт өөрчлөлт хийгээд байх бололцоо, улс төрийн ёс зүй бага байх учиртай. МАН-ын хувьд өмнө нь нэг удаа ҮХНӨ хийсэн. Дахин найман жил гар хүрэхгүй гэж түүндээ тусгачхаад өдгөө дахин өөрчлөлт ярьж байгаа нь тэднийг хангалттай муухай харагдуулж буй.
Харин ҮХНӨ-ийг манлайлж буй МАН-ын удирдлагууд үүнийг реформ болгохыг зорьж байгаа. Тийм ч учраас томхон, суурь хөдөлгөөнийг үүгээр хийе гэж хүссэн дүр зурагтай. Үүнийг санасандаа хүртэл хийх боломж нь тодорхой нюансуудын улмаас буурсан гэгдэх болсон. Тэгвэл ганцын төдий олдох эл боломжийг тулхтай ашиглая гэж үзсэн үү, Үндсэн хуулийг шинээр бичих асуудал яригдаж эхэлсэн нь олон талаас харж үзүүштэй сэдэв юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүр нэг үнэ цэнэгүйдүүлж дуусг�##�ааа. Хоолонд давс хийхтэй адил амархнаахр хардаг боллоо
Hulgaich nar uursdiin erh ashigt niitssen huuli dvrem l sanaachildag sh de..
Бүр нэг шинэ хүн УИХ-д оронгуут юм уу шинэ нам гарахаар л өөрслийн эрх ашигандаа тааруулаад хуулиан шинэчлэн батладаг юм уу хаашаа гаднаасаа ингэж л харагдахийн
Шинээр бичвэл бүүр сайн юм бишүү. цаг үетэйгээ таарсан харин ч сайн хууль бичих хэрэгтэй
zorigtoi shinechlex ni zuv. odoogiin xuuli bol zavsriin muu xuuli
Хэд ч сольсон яадгийн, тооны хуулиар нийлбэр өөрчлөгдөхгүй
Delhii ertonts oorchlogdood hurdiin guitsehgui heden zuun jiliin bolj bna, oligtoihon, dorivtoihon oorchlood ogoochee,
Амeрикийн үндсэн хууль 300 жилийн настай гэж мэдэх үү
ХОР ХИЙЧИХЭЭД АЛХАЖААГААГ ХАРЖААГАА ИЗ
Энэ данх ёстой дураараа дургиж байнаа
Дураараа дураараа гэхэд арай л дураараа байнаа. Тэнэгийн дотор уужуухан гэдэг л энэ байх даа.