Нийгмийн

ШИНЭ ХУУЛЬ: Сур харваач допинг хэрэглэвэл ТАВАН САЯ төгрөгөөр торгоно

  Үндэсний их баяр наадмын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

1 дүгээр зүйл. Зөрчлийн тухай хуулийн зургаадугаар бүлэгт доор дурдсан агуулгатай 6.28 дугаар зүйл нэмсүгэй: 

            “6.28 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчих

 1.Үндэсний бөх, сурын болон шагайн харваа, хурдан морины дүрмийг бөх, уяач, сурын болон шагайн харваач, дасгалжуулагч, эмч зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Үндэсний их баяр наадамд барилдах бөх, сурын харваачид допинг хэрэглэхийг зөвлөсөн, шаардсан, хэрэглүүлсэн бол дасгалжуулагч, эмч, дэвжээ, галын  тэргүүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3. Бөх, сурын харваач допинг хэрэглэсэн бол тухайн бөх, сурын харваачийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4. Хурдан морины уралдаанд уралдаанч хүүхдэд болон бусад хүүхдийн аюулгүй байдалд эрсдэлтэй нөхцөлийг үүсгэж, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахуйц эд зүйл хэрэглүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учирсан хохирлыг нөхөн төлүүлж уяачийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан шаардлагыг хангаагүй морийг бүртгүүлсэн бол уяачийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”

2 дугаар зүйл. Энэ хуулийг Үндэсний их баяр наадмын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 7, 2022 09:24

Зөв шдэээ. Ернь бол хатуу л байх хэрэгтэй

Зочин
Зочин
7 сар 7, 2022 09:24

hatuuu huulitai baij l juram togtono

Холбоотой мэдээ

Back to top button