УЛС ТӨР

Ардын жүжигчин Данзанваанчигийн Ухнаад Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин Данзанваанчигийн Ухнаад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. 

Тэрбээр Улсын хөгжимт драмын театрын дуучнаас ажлын гараагаа эхэлж, соёл, урлагийн хөгжлийн төлөө тасралтгүй 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө Монголын болон дэлхийн сонгодог олон арван дуурьт гол дүр бүтээсэн.

Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн 200 гаруй тоглолт, Соёл-Эрдэнэ хамтлаг, Баян Монгол чуулгын 400 гаруй тоглолтыг удирдан зохион байгуулж, 4,500 гаруй концерт хөтөлж, 220 гаруй концерт найруулан үзэгч түмний хүртээл болгосон, дэлхийн 70 гаруй улсад Монголын урлагийн 400 гаруй удаагийн тоглолт зохион байгуулан үндэсний болон эстрад урлагийг сурталчлан таниулж, соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь төр ийн үнэллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хариу
Хариу
7 сар 7, 2022 16:30

Одоо болио. Монгол Улсын 3,5 сая хүнээс хэд нь хөдөлмөрийн баатар болоо вэ. Энэ эх захгүй шагн�##� олгох ажлаа зогсоо. Арай хэтэрлээ.

Зочин
Зочин
7 сар 8, 2022 10:23

Энэ өвгөн лав биш шүү. Өгөх хүн олдохгүй бол больчихооч. Сувилагч, замын цэвэрлэгч нарт өгөөч эргүүтсэн амьтад чинь нам дагасан донгио юмнуудад хүртээгээд байх юм

Холбоотой мэдээ

Back to top button