Асуудалд үзэмжээр ханддаг МҮБХ допингийг “хүлээн зөвшөөрлөө”

Үндэсний бөхийн спортод “шүдний өвчин” болж, сүүдэр нь өдрөөс өдөрт томорсоор буй асуудлын нэг нь допинг. Жил жилийн наадмын дараа бөхчүүдээс допинг илэрч, үүнээс улбаатай маргаан хэдэн жилээр ч үргэлжилдэг, олныг талцуулдаг болоод удаж буй. Э.Оюунболдын допингийн асуудал л гэхэд юу болж байгаа билээ дээ. Асуудал ийн хурцадсаар байхад МҮБХ ажин түжин.

Унтаж сэрж байгаа аятай өнгөрсөн жил гэнэт хуралдсанаа “Допинг илэрсэн бөхийн эрхийг дөрвөн жилээр хасна. Давтан хэрэглэвэл найман жилээр шийтгэнэ” гэж шийдвэрлэсэн. Улмаар Хүй долоон худагт болсон барилдааны дараа допинг илэрсэн Э.Оюунболдын барилдах эрхийг найм, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарынхыг гурван жилээр хассан.

Илэрсэн тунгийн хэмжээнээс хамаарч байгаа нэртэй ихдээ л хоёр жилээр, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва хоёрыг Ардын хувьсгалын 100 жилээр барилдуулахын тулд 11-хэн сараар эрхийг хасаж, алагчилсан холбоо дээрх дөрвөн бөхөд тэгж хатуурхсан. Хэдийгээр хатуу шийтгэл байсан ч “Допингтой тэмцэхийн тулд юм хийгээд байгаа нь овоо доо” гээд дэмжсэн хүн олон.
Үүний дараа Э.Оюунболд спортын арбитрын шүүхэд хандан, барилдах эрхээ сэргээлгэсэн. Нөгөө гурван бөх нь шийтгэлээ хүлээгээд дуугүй өнгөрсөн.

Үүний дараа буюу энэ жил явцын шинжилгээний үеэр аймгийн арслан Д.Ням-Очир, Б.Лхагвадорж нараас допинг илэрсэн тул барилдах эрхийг нь дөрвөн жилээр хассан. Нэгэнт өмнөх гурван бөхийг гурван жилээр хассан тул тэднийг ийн шийтгэсэн нь зохих ёсных.
За, ямартай ч допингтой тэмцэх, урьдчилан сэргийлэх гээд арга, чарга сэтгэж байна гээд МҮБХ-г үнэлж байтал юу болох нь энэ вэ. Шийтгэлтэй байсан таван бөхийн эрхийг сэргээчихлээ. Шийтгэлийн хугацаа нь нэг жил ч болоогүй байхад шүү дээ. Ингэснээр дээрх таван бөх энэ жил наадамд барилдах эрхтэй боллоо. МҮБХ бөхчүүдийг үзэмжээр хандан, алаг үзэж, допингийг хүлээн зөвшөөрснөөс өөрцгүй үйлдэл энэ мөн үү мөн.

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав өөрөө ч допингийн хор хөнөөлийг өөрийн биеэр мэдэрсэн, амжилтаараа хохирсон бөх. Учраа бөхөөс нь допинг илэрсэн тул түүнд улсын заан цол нөхөж олгосон. Тийм атал МҮБХ, Ц.Магалжав шийдвэрээсээ эргэж буцан, допингтой тэмцсэн шиг тэмцэж чадахгүй байгаа нь хөөрхийлөлтэй.
“Допинг хэрэглэчихье. Илрээд, шийтгүүлвэл уучлалт гуйгаад л сэргээлгэчихнэ” гэх бодол бөхчүүдэд хэдийнэ төрөх болжээ. Нөгөө талаар хэл ам хийдэг нь шүүхдэж яваад эрхээ сэргээлгэчихдэг. МҮБХ, төрийнхөө шийдвэрийг хүндлэн, шийтгэлээ хүлээсэн нь хохироод үлддэг боллоо.
Хэрвээ дараа нь барилдах эрхийг нь сэргээх байсан юм бол анхнаасаа допингийн шинжилгээ авахаа болих хэрэгтэй. Допингтой тэмцдэг, шинжилгээ авдаг нэр зүүн, нүглийн нүдийг гурилаар хуураад яах вэ. Өнөөдрийн хоолны мах, маргаашны талхны мөнгөө яая гэж буй иргэдийн татварын мөнгө л салхинд хийсэхээс өөр “ид шид” алга.
Шийтгэл бол шийтгэл. Дөрвөн жилээр барилдах эрхийг нь хассан бол тухайн хугацаанд шийтгэлийг нь хүлээлгэн, зодоглуулахгүй байх л чухал. Тэгж байж МҮБХ допингтой тэмцэж, урьдчилан сэргийлж чадна. Тэгэхгүй бол допингийн шийтгэл зүгээр л нэг сүржин тамгатай цааснаас өөрцгүй болох нь. Сүүлдээ “Тэр даргад, энэ ахдаа хэлчихнэ, аргалуулчихна” гээд допингийн шийтгэлийг тоодог ч бөхгүй болж мэдэх нь.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
допинг гээч юмыг орхисон нь дээр боллоо Э.Оюунболд 2 жил дара�##�ан допинг хэрэглэнэ гэж юу байхав дээ Олон улсад допинг нэг нь нөгөөтэйгөө тэмцэх зэвсэг болж хувирсан Бүгд Оросын эсрэг ажил явагдаж байна. Монголд мөн ялгаагүй нэг нь нөгөөгөө хорлох хамгийн боломжтой нууцаар гүйцэтгэх,хэнч мэдээгүй байхад хийж болдог зэвсэг допинг болжээ.Үүнд Маг�##�жавын мэдлэг оюуны чансаа яаж хүрэх вэ дээ Томчуудын амаар ташуур хийгээд заримыг нь хэлмэгдүүлж байгаа.Үүнийгээч мэдэх мэдрэх чадвар мананжавт байхгүй Өөрийн лабораторигүй ямар эм бэлдмэл ямар үйлчилгээ үзүүлдгийг суд�##�сан юм �##�га.Сохор нохой дүйвээнээр,адуу үргэхэд илжиг дагаж тожигнохын үлгэр
Бүгдэд нь ижил бус тунгаар өг
Энэ бол бөхийн холбооны явд�##� биш ээ. Монголыг авилга засагладаг болсны л баримт. Дарга нар Монгол улсыг ийм байлгах бүх л аргыг хэрэглэж байна. Ингэж олон түмнийг цөхрөөж, дасгаж байна. Авилгын системийг орвонгоор нь төрөөс �######�ах аас нааш бүх юм ийм л байх болно. Авилга ийм аргаар Монголыг хөнөөгөөгөөд, хамаг мөнгийг цөлмөж авч гадаадад гарна. Ард түмэн л аргагүйдэж " Ар Монголын Өөртөө засах орон" болж нэг мөсөн дүүрнэ.