ВИДЕО: Аюулгүйн бүс зүүх яг ийм

Бид өглөө босоод ариун цэврийн өрөө ордог. Тэгээд шүдээ угаадаг. Ингээд гутал, хувцсаа өмсөөд ажилдаа гарна. Компьютероо асаагаад ажлаа хийнэ. Өлсвөл хоол идэж, цангавал ус уудаг.
Бид өдөр тутам дээрх үйлдлүүдийг хэн нэгнээр хэлүүлэлгүй, торгуулахгүй юм сан гэж хийдэггүй. Яг үүний адил та автомашинд суусан л бол аюулгүйн бүсээ зүүж хэвших ёстой. Уг нь аюулгүйн бүс зүүнэ гэдэг бидний өдөр тутамдаа байнга хийдэг үйлдэлтэй л адил зүйл шүү дээ. Тэгвэл аюулгүйн бүс зүүхээ мартдаг, залхуурдагтай адил бид өдөр тутамдаа хийдэг үйлдлээ огт хийхгүй, эсхүл буруу хийвэл юу болох бол?
Шүдээ сойзоор биш хуруугаараа угаах, өрөөсөн гуталтай гэрээсээ гарах, хоолоо ганцхан ширхэг савхаар идэж, компьютерын дэлгэцээ хагас нээж ажлаа хийх...Энэ бүхэн танд төвөгтэй харагдсан уу? Тэгвэл аюулгүйн бүсээ буруу зүүх нь эдгээр эв хавгүй, тохь тухгүй үйлдлүүдтэй яг ижил юм.
Тиймээс жолооч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө аюулгүйн бүсээ өдөр тутамдаа хийдэг үйлдлүүдийнхээ адил зөв бас байнга зүүж хэвшээрэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Heregtei zowlogooo bn bayrlalaa
Ёстой зөв2 олон хүн хараасай
Ямар хөөрхөн юм бэ. Чух�##� зөвлөгөө бна харааад сур�##�цаасай
Demjij bna
Дэмжиж бна.
Хөөрхөн, хөөрхөн аянууд их өрнүүлдэг болжээ. Хүн болгон өөр дээрээ хэрэгтэй гэдгээр тусгаж аваасай????
Buseee zvvvj hewshiii
Demjij bn
Дэмжиж бна