НийгмийнЭнтертайнмент

Н.Наранбаатар: Аугаа их түүхээсээ 18 настай охины домгийг уран сайхны аргаар үзүүллээ

Үндэсний их баяр наадмын нээлтийн талаар ерөнхий найруулагч Н.Наранбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тэрбээр “Соёлын яам байгуулагдсанаас хойш үзэгчтэй хийсэн анхны наадам болж байна. Хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас ард олон маань хөл хорионд байсан. Харин ийнхүү нэгэн цаг дор хамт баярлаж, цэнгэх хүлээлтийг Улсын драмын эрдмийн театрын хамт олон тунгааж үзээд өөрсдөө энэ ажлыг хариуцаад хийлээ. Нээлтийн үйл ажиллагаа “Би хэн юм бэ?” гэсэн асуултаар эхэлж байгаа. Эцэст нь “Би бол Монгол хүн. Бид нэг гэр бүл. Мөнх тэнгэрийн дор орших түүхэн гайхамшигт үндэстэн" гэдгийг харуулахыг зорилоо.

Наадмын нээлтийн үйл ажиллагаанд төрийн статустай бүх уран бүтээлийн байгууллага болон чөлөөт уран бүтээлчид, зохиолын дуучид, рок попын дуучид оролцлоо.

Мөн энэ жилийн наадамд хамгийн гол нь  циркийнхнийг түлхүү оруулахыг зорьсон. Монгол цирк бол өөрөө гайхамшиг. Тиймээс бид циркийнхээ гайхалтай үзүүлбэрийг наадмын үзүүлбэртэй нийлүүлж гаргахаар зорьсон маань үзэгч түмэнд хүрсэн байх гэж найдаж байна.

Өмнөх жилүүдийн наадмын нээлтээр бид гайхамшигтай түүхээ өгүүлж байсан. Харин энэ жил түүхээсээ зүгээр л Чингис хааны байгуулж 150 жил үргэлжилсэн амар амгалан үүссэн тэр цаг үеийг буюу 18 настай охин мандах нарны зүгээс шингэх нарны зүг хүртэл алт үүрээд ямар ч аюул осолгүйгээр зорьсон газартаа хүрч байсан гэх домгийг уран сайхны аргаар үзүүллээ. Энэ бол манай түүхийн нэг гайхамшиг. Дэлхийд өөр ийм түүх байхгүй" гэж хэллээ.

Түүнчлэн "Хүмүүс наадмын нээлтийг дэлхийн стандартыг дагаж орой хийвэл яасан юм гэдэг. Бидний ялгамж ердөө энэ гэж боддог. Яг эд нартайд, 11:00 цагт ард түмнээ баярлуулна гэдэг Монгол наадмын нээлтийн ялгамж гэж би хувьдаа ойлгодог. Энэ бол бидний л онцлог. Ийм сайхан нарлаг Монголынхоо наран дор учир зүйгээ олоод наадмаа үзнэ гэдэг нь өөрөө гайхамшиг байх. Наадмын нээлтийг шүүмжлэх нь хүний эрхийн асуудал. Уулын мод урттай, богинотой. Сайн муугаар сав дүүрдэг гэдэг шиг хүмүүст бүх юм таалагдах албагүй байх. Хамгийн гол нь түмэн олон маань үүнээс таашаал авсан бол л болно" гэлээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Наадмын нээлт үнэхээр дампуу болсон. Наранбаатар гэж нэг сагсуу юм зүгээр л алаад хаячихлаа. Юун зозьтэйль шиг юм хийчихсэн юм бэ.

Иргэн
Иргэн

Их санасан газар хоосон хонох гээч юм боллоо. Гоё болно гэж хичнээн хүлээсэн, үнэхээр новшийн юм боллоо. Овоо эхэлж байснаа жонхуу базаад, тэр олон хүний хүч хөдөлмөрийг шороотой хутгачихаад бас өөрийгөө өмөөрөөд хэрэггүй Найруулагч гуай. Сайн муугаар сав дүүрдэг ч гэх шиг. Ядахдаа тэр олон зохиомжийг зөв дараалалд нь оруулчих ухаан дутлаа. Тэр сонгосон дуу, дуучдаа хар даа. Ядахдаа ард түмний сэтгэлд "хаврийн дуу, төлийн дуу" болоод шингэчихсэн дуу наадмын нээлтэнд зохиж байгаа юм байх даа. Арай л дэндлээ. Үхсэн элийний чинь алт үүрсэн хүний домог? нээлт болохоос драмын жүжиг биш. Баярлаж ирсэн ард түмнийхээ сэтгэлийг огшоосон, Монгол хүн болж төрсөнөөрөө бахархсан тийм гоё мэдрэмжийг богино хугацаанд ойлгомжтой өгөөд гөргах нь Таны үүрэг байсан. Чадсангүй, чадах ч үгүй өөрийгөө өмөөрөөд явах хүн байна.
Нээлтэнд хүч, хөлс, хөдөлмөрөө зарцуулсан бүх уран бүтээлчиддээ баярлалаа. Та нар үүргээ маш сайн гүйцэтгэсэн.

jkj
jkj

hog blaa gej. dandaa iim yum hiine ene nuhurt avias tolgoi bolovsrol yu ni ch alga da

Иргэн
Иргэн

Түүхээ мэддэг хүнд ойлгомжтой түүхээ мэдэхгүй мэдэхийг хүсдэггүй хүнд ойлгомжгүй байсан байхоо, гэхдээ өмнөх нээлтийн ажиллагааг гүйцээгүй тал байсан шүү

Irgen
Irgen

Za da, neg iimerhuu yum boloh ni nairuulagchiin nernees todorhoi ll bsan shuu de.

Зочин
Зочин

Эхлээд Чингэс хааны тухай хийчихээд дараа нь аавынх нь тухай өгүүлж байх юм. Их сандруу агууламжтай төгсгөлгүй, бас циркийн үзүүлбэр гэж хий хоосон утгагүй сэгсэлзсэн, дүүжлэгдсэн, авирсан холион бантныг монгол циркийн гайхамшиг болгожээ. Түүхийнхээ хөгжлийг зураглаж гайхамшигт соёл, урлагаа шигтгэн, уртын дуугаар уяж, үгүйсгэлийн хуулиар өнөөдрийг хүргэж, ололтуудаар бататгаж өгөх байж. Уртын дууны, уран нугаралтын гайхамшиггүй бол улсын наадам бишээ. Зүгээр л нэг юм юмны сэжүүр хамсан шоу хийсэнд маш их харамсаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button