СПОРТ

Улсын гарьд Б.Гантогтохын гомдол, ЦӨХРӨЛ

Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн баяр наадмаар улсын гарьд Б.Гантогтох гарч ирж барилдаагүй нь олон хүнийг гайхшруулсан. Тэрбээр барилдахаар бүртгүүлсэн ч гарч ирээгүй шалтгаан юу байв.

Үндэсний баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байх үед нэр бүхий 61 бөхөд цол нөхөж олгох саналыг эл хуульд тусгасан нь олны анхаарлыг ихээхэн татаж байв. Гэвч олон хүний лобби орсноор үүнийг дэмжээгүй, унагасан билээ.

Гэвч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улсын гарьд П.Сүхбатад арслан цол олгох зарлиг гаргаж, Б.Гантогтохыг орхисон нь түүнийг гомдоход хүргэсэн бололтой. Тэрбээр ubn.mn сайтад ярихдаа " Уг нь барилдах санаатай бүртгүүлсэн юм. Гэвч ямар ч урам алга. Цол нөхөж олгох худлаа болсон байх. Ерөнхийлөгч өнөөдрийг хүртэл зарлигаа гаргасангүй" хэмээн гомдонгуй ярьсан байна.

Монголын ард түмэн өдгөө ч “Улсын арслан цол хэзээ олгох бол. Тийм хэмжээний амжилт гаргасан бөх” гэж үнэлж, дэмжсээр байдаг нэгэн хүчтэн бол Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнхийн хүү, улсын гарьд Б.Гантогтох мөнөөс мөн.

Б.Гантогтох гарьд улсын наадамд гурван удаа үзүүрлэн, 10 удаа шөвгөрсөн. Ерөнхийдөө 2003 онд буцааж хураалгасан мөн төрийн наадамд гурван удаа үзүүрлэсэн амжилтаар нь улсын арслан цолыг нь Б.Гантогтох гарьдад олгох бүрэн боломжтой хэмээж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-07-12 09:41

Энэ юмаа мэддэггүй бөхчүүдээ гомдоодог МБХ ны хэдэн тэнэг юмнуудаа солиочээ бөөн зодоон аархуу дээрэлхүү байд�##� газар авлаа мэддэг хүн байна уу

Зочин
Зочин
2022-07-12 22:28

Хуучнаар бол �##�ь хэзээ арслан цолтой бөх шүү дээ. Улсын наадамд гурван удаа үзүүр түрүүнд үлдэнэ гэдэг баргийн бөх чадах ажил бишээ. Ганц үзүүрлэсэн үзүүрлээч үгүй бөхчүүд арслан гээд явж байхад арай юмаа. Аргагүй шүү дээ гомдох нь.

Зочин
Зочин
2022-07-29 11:41

Энэ хүн арслан цолыг �##�ь эрт авах болцон шдээ

Холбоотой мэдээ

Back to top button