Нийгмийн

Хүй долоо руу ачаалал ихэссэн учраас нэг чигийн хөдөлгөөнд оруулжээ

Хүй долоод соёолон насны морьдын уралдаан эхлэх гэж байна. Соёолон насны морьдын уралдааныг монголчууд хамгийн олноороо очиж, үзэж сонирхдог. Хийморь нь сэргэнэ гэж бэлгэддэг.

Үүнээс шалтгаалан Хүй долоо тийшээ замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас Хүй долоо руу салдаг уулзвараас хойд чиглэл рүү 61-ийн гарам хүртэл нэг чиглэлийн зохион байгуулалтад оруулаад байна.

Одоо Хүй долоод зогсоолууд 90-100 хувь дүүргэлттэй болоод байгаа юм байна. Мөн соёолон морь гарааны зурхай руу хөдөлжээ.

Эдгээр тээврийн хэрэгслийг буцааж Улаанбаатар руу чиглэх үед хойноосоо урагшаа нэг чигийн хөдөлгөөнд оруулна гэж ТЦА-наас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button