УЛС ТӨР

Энэтхэгийн Парламентын доод танхимын дарга Ом Бирла мэндчилгээ ирүүлжээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабхагийн дарга Ом Бирла мэндчилгээ ирүүлэв.

Тэрээр мэндчилгээндээ, "Наадмын баярыг тохиолдуулан Эрхэм Танд болон УИХ-н гишүүдэд Энэтхэгийн парламентын өмнөөс болон хувиасаа мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Манай хоёр орон харилцан итгэлцэл, хамтын сайн сайханд суурилсан найрсаг, элгэмсэг харилцаатай орнууд.

Хоёр орны парламентын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжууд бий гэдэгт би гүнээ итгэдэг. Энэ хүрээнд Тантай нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байна. Ташрамд Танд эрүүл энх, зорьсон үйлс нь бүтэмжтэй байхын ерөөл өргөхийн зэрэгцээ Монголын найрсаг ард түмэнд энх амгалан, аз жаргал, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Эрхэмсэг УИХ-н дарга Танд өндөр хүндэтгэлээ дахин илэрхийлье" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button