НИЙГЭМСПОРТ

Б.Орхонбаяр 24 насандаа улсын арслан боллоо

Ардын хувьсгалын 100, 101 жилийг хамтатган тэмдэглэсэн түүхт ойд 1024 хүчтэн зодоглосноос Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат бөх, улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэлээ. Ингэснээр тэрбээр улсын арслан боллоо.

Б.Орхонбаяр тавын даваанд аймгийн арслан Б.Бадамгаравыг, зургаагийн даваанд аймгийн арслан О.Цэцэнцэнгэлийг, долоогийн даваанд улсын арслан Ц.Содномдоржийг, наймын даваанд улсын заан болсон Б.Бат-Өлзийг, есийн даваанд даян аварга Н.Батсуурийг өвдөг шороодуулсан юм.   

Улсын харцага Б.Өсөх-Ирээдүйгийн шавь Б.Орхонбаяр ийнхүү 24 насандаа улсын арслан цол хүртэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-13 00:36

Үнэхээр сайхан барилдаан боллоо

Зочин
Зочин
2022-07-13 00:37

Агуу бөх юм аа

Зочин
Зочин
2022-07-13 00:41

Гайх####тай гайхамшигтай уран барилдааныг үзүүлсэн шинэхэн арсландаа г#### х####уун баяр хүргэе

ӨНЖҮҮЛЛУВСАНДОО
ӨНЖҮҮЛЛУВСАНДОО
2022-07-13 04:50

ЭНЭ НААДМЫН ЖИНХЭНЭ БӨХ ЧИ БАЙЛАА. МАШ ИХ БАЯРЛАЛАА. АМЖИЛТ ХҮСЬЕ

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x