Ерөнхийлөгчийн зарлиг: Наадмын үеэр Г.Сайханбаяр, Д.Загджав, Р.Чингис нарт ГЕНЕРАЛ ЦОЛ олгожээ

Ерөнхийлөгчийн зарлигаар генерал цол олгох үйл ажиллагаа төрийн ордонд ил тод, нээлттэй болдог. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтийн хараан дор, шинэхэн генералуудад Ерөнхийлөгч цол тэмдгийг нь гардуулдаг. Гэтэл Үндэсний их баяр наадмын уур амьсгал давамгайлсан эдгээр өдрүүдэд зургаан генерал “мэндэлжээ”.
Тодруулбал, долдугаар сарын 8-ны өдрийн Ерөнхийлөгчийн зарлигаар:
- Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт дэслэгч генерал цол,
- ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав
- Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис
- ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хурандаа Д.Мөнгөнжин
- ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ц.Ням-Очир
- Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Р.Отгонжаргал нарт бригадын генерал цол олгожээ.
Эл үйл явдал Ерөнхийлөгчийн албан ёсны вэб сайтад ч мэдээлэгдээгүй өнгөрсөн байна.
Г.САЙХАНБАЯР ЦОЛ АЛГАСЖЭЭ
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2014 онд бригадын генерал болсон. Харин цэргийн цол олгох журмын дагуу, үүний дараа хошууч генерал болох ёстой ч ийн дэслэгч генерал цолыг алгасаж авчээ. Г.Сайханбаяр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй багын найзууд гэгддэг. Засгийн газар бүрдэхэд Г.Сайханбаяр У.Хүрэлсүхийн санал болгосноор Батлан хамгаалахын сайд болж байв.
Д.ЗАГДЖАВ ШШГЕГ-Т ИРСЭН ХЭРГЭЭ БИЕЛҮҮЛЭВ
ШШГЕГ-ын дарга Д.Загджавын тухайд эл албан тушаалд очихдоо л генерал цол авах тохироо хийсэн гэгдэж байв. МАН-ын ахмад гишүүн, албан тушаалаас хоцорч үлдсэн удаа багатай ч нэр холбогдсон асуудал ихтэй Д.Загджав ШШГЕГ-ын дарга болоод хурандаа цолоо сэргээлгэсэн. Мөн дуучин A-Cool нарын хүмүүст журам зөрчин хошууч цол олгож, шүүмжлүүлээд буй. Тэгвэл өдгөө бригадын генерал цолыг ийн наадмын өдрүүдэд хүртжээ.
ЦЕГ-ЫН ДАРГААС ЧӨЛӨӨЛӨГДСӨН Р.ЧИНГИС ЦОЛ ХҮРТЭВ
Хурандаа Р.Чингисийн улс төрийн хамаарлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нартай холбогдуулж, хэлэлцдэг. 2000 оноос л цагдаагийн албаны удирдах албан тушаалтны томилгоо болоход Р.Чингисийн нэр яригдаж ирсэн. Хамгийн сүүлд ЦЕГ-ын дарга болсон ч өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Харин өдгөө генерал цол хүртлээ.
ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОХ ЭСЭХИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ САНАЛ ҮЛ ХАРГАЛЗАН ШИЙДДЭГ
Генерал цол нь Дээд офицерийн цолын ангилалд багтдаг. Цэргийн цол олгох журмын хавсралт хэсэгт дээд офицерийн шаардлага үзүүлэлтийг дурдаагүй байдаг.
Харин 2.7-д “Дээд офицерийн цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч олгоно” гэж л заасан байна. Харин уг хавсралтын дөрөв дэх хэсэг буюу “Цэргийн дээд цолыг бууруулах, хураан авах, сэргээх” зүйл заалтад зарим шаардлагууд бий.
Тодруулбал,
4.2-т, “Монгол Улсын Ерөнхийлөгч дээд офицерийн цол бүхий албан тушаалтныг цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөх,цэргийн жинхэнэ албанд эргүүлэн авах, тэдний цолыг бууруулах, хасах буюу сэргээн олгох шийдвэр гаргана.
Дээд офицерыг албан тушаалаас чөлөөлж, дээд офицерын цолны зэрэглэлгүй албан тушаалд бууруулан томилох, дээд офицерын цолыг хасах бол дээд офицерын цол олгох саналыг өргөн барих эрх бүхий байгууллага, албан тушаалтан дээд офицерын цол бууруулах, хасах тухай саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина” гэж заасан.
Энэ утгаар цолыг бууруулах, сэргээх, сэргээх агуулгад л тодорхой санал Ерөнхийлөгчид өргөн баригддаг. Харин шинээр олгох нь Ерөнхийлөгчийн шууд зарлиг гарган шийдэх асуудал болж байна. Өмнө нь Засгийн газраас саналыг өргөн барьдаг байсан ч энэ заалтыг 2007 онд хассан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН - ЫН МАФИЖСАН ЛУЙВАРЧИД ЦЭРЭГ , ЦАГДААГИЙН ЦОЛ , ТӨРИЙН ШАГНАЛЫН УТГА УЧИР ЁС ЗҮЙ , ЗАРЧИМЫГ АГУУЛГААР НЬ ҮГҮЙ ХИЙЖ ИРСЭН !!! ХҮРЭЛСҮГ ХИЙРХҮҮ САГСУУ ХУЛГАЙЧИЙН ҮЕД ОРГИЛДОО ХҮРЛЭЭ !!!
Hulgaigaar general chaaj bgaa muu
Болио та нар! Цэрэг армиа цэгцэлж чадахгүй, олон сайхан хүүхдүүд энх цагт амиа �##�дсаар байхад генер�##� цол авч байгаадаа ичээчээ. Өгч байгаа нь ч ич! Гутамшиг
Марш�##� хэрэгтэй байна даа , МАРШАЛ ...
Олон сөйхан үрс минь хүний буруутай үйлдэл болох харилцааны соёл, хоол унд гэх мэт өчнөөн дарга нараас ш�##�тга�##�ах зүйлээс болж амь үрэгдсэн. Энэ хайран з�##�уучууд х�##�уун амины төлөө юу хийсэн юм бэ? Ямар шаардлага авсийн цаашид яаж ажиллах юм. Үхсэн ацнийх нь цол мол
Төрийн жинхэнэ �##�бан хаагчид олгох ёстой цолыг улс төрийн �##�бан хаагчид олгодог хууль байхгүй. Сайхан баярт жанжин штабын даргаар томилсоны дараа олгохгүй...
Hulgai l hiivel.mundag Hun bolj..erunhiilugchuus shagnal avahiim uu
цэрэг ЭР АМИА АЛДАЖ БАЙХАД САЙДАД НЬ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОХ ХЭРЭГ АЛГА. Ерөнхийлөгч шагнах, цол олгоход бодож тунгааж баймаарсан.
ТОНИЛ ЦААШАА
Гэнра�##� цол гудамжинд гарч байлдагч цол байрандаа дүнхийж байнаа хө
ТА НАР БОЛОИЧЭЭ ӨВӨРХАНГАЙН ТОГОО ХҮҮДЭЭ ГЕНЕРАЛ ӨГӨХИЙН ТУЛД БУЗАР ЮМ ИХ ХИЙЖ БАЙНА ДАА
Сэлэмчин нөхөр маань өөрөө өөгшүүлээд урд хойд нөхдүүдийн чигчий хуруунд нь ч хүрэхгүй үнэн
МАН нам нам биш мафи болжээ
ХАөш наад цолоо надад өгөөч би хурандаа цолтойгоо хатаж үхлээ наадуулыг чинь бодвол би эх орныхоо хилийг насаараа ианаж 2 ч эхнэрээ цэргүүдэд �##�даж сүүлчийн энэ муу эхнэр бас цэргүүдэд тэгүүлсэн гэсэн надад өгөө хөөш
eo mongol toroor togloj duus#agui bas neg gar garlaa yah be ene boosnuudiig toriin tsol uneguidej duuslaa ene uls oron togloomnii uls bolloo hedhen hulgaichuudiig tsaashna haruulbal ene uls jaahan uragshaa yban geed baidag ustgah bolnoo
Төрийн тэргүүн цол олгохдоо анархистуудаас асуух болж байна уу. Та нар шиг хэдхэн хоногт хэдэн мянгаар нь шагн�##� олгож, хулигаанд генер�##� өгөөгүй
Батлан хамга�##�ахын сайдаа Өмнөговь амйгийн танай зэвсэгт хүчний 167 -р ангид Байлдагч учир битүүлгээр нас барлаа юу бодож байна даа
Монгол улсын батлан хамга�##�ахын сайда та огцрох юм биш үү наана чинь цэрэг нас барчихаад байна
саяхан ш дээ сайд та нэг цэрэг нас бархад энэ надад хамаагүй гэх ухааны юм ярьж байсан биз дээ одоо бас нэг цэрэг нас барчихлаа бас танд хамаагүй юуу
Хатуу ш�##�гуураар генер�##� цол өгөх ёстой
Хулгайч Загджав генер�##� болов гэв үү ? Тэгвэл өгсөн нь
луйварчин байхнээ...
хэнд ямар тустай зүйл хийсэн хүмүүс вэ?? хэнд ч хэрэггүй цол тэмдгээ болиосой ичмээр
Ерөнхийлөгчийн зарлиг хууль зөрчсөн бол хүчингүй болох хууль байдаг.
Цэргийн �##�баны тухай хуулиар цэргийн цол зохицуулагддагсан. Сайханбаяр, Загджав, Ням-Осор, Отгонжарг�##�д цол олгосон нь цэргийн �##�баны тухай хуулийг зөрчсөн үйлдэл болов
улс эх орон ард түмнийхөө төлөө ямар гавъяа байгуулсан гэж цол олгож байна аа хууль гууль болчихоод байхад гавъяа шагн�##�аар өөдөлдөг бол улс гүрэн чинь ёстой бар улс болчихсон байх бйасан даа
XXEG - Ded Darga Enkhturd - Yagaad Ene Hyd General Zol Uguhgui baigaa yum be ?
????...........????...........???