Нийгмийн

Даваа гарагаас эхлэн ихэнх нутгаар аадар бороо орно

2022 оны 07 дугаар сарын 17-ноос 07 дугаар сарын 21-нийгхүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.

17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр, бусад хугацаанд зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-18 09:25

Баруун аймагуудаар хэр их бороотой байх юм бол амр�##�тын өдрүүдээр

Зочин
Зочин
2022-07-18 09:43

Бороо орооод байна, бороод байна л гэхийн тэгсэн хэрнэээ баруун аймгааар ягаад ийм хэдэн жил дамнаад гантай байгаад байгаа юм болоо

Холбоотой мэдээ

Back to top button