Нийгмийн

"BOOM": Атан тэмээ шиг гуятай, АВАРГА О.Хангай

Eguur.mn сайт энэ удаагийн “BOOM” буландаа Монгол Улсын 25 дахь аварга О.Хангайг онцолж байна.

-1990 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн.

-Түүний аав Ж.Оргих улсын аварга тариаланч

-Харин ээж н.Баярлах нь нярав хийдэг аж.

-Ээж, аавын аль аль талаас бөхийн удамтай.

-Түүний ээжийг Засагт ханы хөх харчуудын нэг, алдарт Шаравын Батсуурь аваргын удмын хүн гэдэг. 

 -О.Хангай айлын ганц хүү бөгөөд гурван охин дүүтэй.

-Түүнийг  төрж байхад аав нь “Газар шороо” романыг уншиж байж. Тэр номын зохиолд Хангай Базар гэж энгүй бяртай хүний талаар өгүүлэхийг уншаад ихэд бэлэгшээн О.Хангайд нэрийг хайрласан гэдэг. 

-Ховд аймгийн Манхан сумын Н.Дэлгэртуяа гэх бүсгүйтэй гэрлэсэн.

-О.Хангай барилдаж эхлэхээсэ өмнө гар бөмбөг тоглодог байжээ.

-Гар бөмбөг тоглож яваад эхнэртэйгээ танилцаж гэр бүл болсон.

-Барилдахаас гадна шаггүй дуучин билээ.

-Бөхийн карьер 2010 онд эхэлжээ.

-ХААИС-ийг төгсөх жилээ сумынхаа наадамд ямар ч бэлтгэлгүйгээр барилдаж, сумын начин цолыг хүртсэн байна. 

-Түүний биеийн жин 120 кг, өндөр 1 метр 96 см.

-Түүний олон жилийн бэлтгэлийн нөр их хөдөлмөрөөр бий болсон гуяны булчинг ард олон “Атан тэмээний гуя” гэж хошигнох нь ч бий.

-Тэр Ц.Мягмарсүрэн зааны шавь. 

-Допингийн асуудлаар хүчтэй дуугарсаар ирсэн бөх.

-Допингийн эсрэг акцын эхлэлийг улсын харцага О.Хангай тавьж, түүнтэй олон бөхчүүд санал нийлж, дэмжиж байсан удаатай.

-Тэр маш хөдөлмөрч.

-Аавынхаа тарьсан тарвасыг жил бүр зарж борлуулдаг

-Аав нь хүүдээ 11 кг жинтэй тарвас явуулж байсан түүхтэй

Түүний амжилтаас дурдвал:

-2012 Ховд аймгийн баяр наадамд үзүүрлэж "Аймгийн заан" цол

-2013 Ховд аймгийн баяр наадамд түрүүлж "Аймгийн арслан" цол

-2017 АХ-ын 96 жилийн ойн баяр наадамд зургаа даван шөвгөрч "Улсын харцага" цол

-АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадамд арав даван түрүүлж " Монгол улсын аварга " цол

-Монгол Улсын аварга цолны болзол хангачхаад ааваа зорин гүйж яваа зураг олны хайрыг татав

-Улсын наадмын түрүү бөхийн бай шагналаа ЭХЭМҮТ-д хандивласанд олон ч хүн баярлав.

-О.Хангайд ахиад олонтаа түрүүлж “Далай, Даян, Дархан аварга" болох дардан зам нээлттэй бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-18 08:36

Mongol zon olnooo bayasgasan saihan naadam bolloo ene jil. Saihan ch boh tvrvvlleeee ih bayrtai bga shvv

Зочин
Зочин
2022-07-18 08:37

Сайхан уран мэхээрэээ гайхагдсан бөхдөө. Энэ жил ч улам л гялтганаж чадлаа баяр хүргэе

Зочин
Зочин
2022-07-18 08:45

Mundag boh shvv

Зочин
Зочин
2022-07-18 09:10

Сайхан уран мэхээр гайхагдсандаа

Зочин
Зочин
2022-07-18 09:23

Баяр хүргэе

Bidon
Bidon
2022-07-18 19:58

Ehner geed bgaa gishiig n garuud tsuvdag bsan

Zochin
Zochin
2022-07-20 15:14
Reply to  Bidon

хүний эхнэрийг элдэвээр хараасан ямар заваан хорны уут вэ царайг нь харахаарааа найзын дүр эсгэсэн нутгийнх нь нэг пялдага хор найруулагч л байхдаа

Зочин
Зочин
2022-07-18 23:52

eejiin udmiin batsuurch geh shig manhaniih ch geh shug aimgiin arslan miigaach geh shig boon bantan

Бадарч тахар
Бадарч тахар
2022-07-20 08:56

Энэ жилийн наадамд урт шар дээлтэй лам хүн түрүүлэхийг бүгд харлаа !

Оюунбилэг
Оюунбилэг
2022-07-21 19:20

Сайхан з�##�уу. Эрч хүч эрүүл энхийг хүсьe.
Гэр бүл эхнэр хүүхдүүд нь баяр хүргэe

Холбоотой мэдээ

Back to top button