УЛС ТӨР

ТОХИРОО: Х.Бадамсүрэнг явуулж, У.Хүрэлсүх найздаа суудлыг нь өгнө

"Х.Бадамсүрэнг Хөдөлмөрийн баатар болгож, суудлыг нь авна" гэсэн яриа удахгүй биелэх чигтэй болж, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл шинэ суудлаа мөрөөдөж, "нойргүй" шахам явна.

"Эрдэнэт үйлдвэр"-ийн Гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэнд Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хөдөлмөрийн баатар" цол олгосон. Ингэснээр хөшигний ард удаан яригдсан Х.Бадамсүрэнд олгох шагнал биеллээ олсон юм.

Х.Бадамсүрэн бол "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг монголд оруулж ирсэн талын ТУЗ-ийн бүрэлдэхүүн оролцож томилсон Гүйцэтгэх захирал. Эдүгээ тус үйлдвэр ТӨҮГ болж, хувийн хэвшлийн төлөөллүүд бүрэн чөлөөлөгдсөн. Хэдий тийм ч Х.Бадамсүрэнг чөлөөлөхгүй өдийг хүрсэн.

Тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн газрын тэргүүн нарт "тал алдаагүй". Эрх баригч намын сонгуульд ч хөшигний ард "Эрдэнэт үйлдвэр" өндөр оролцоотой явж ирсэн нь ч Х.Бадамсүрэнг суудлаа удаан хадгалах нэг хөшүүрэг болсон юм.

Эдүгээ тэтгэвэрт гарах наснаасаа өнгөрөөд буй Х.Бадамсүрэнд улс төрчид "Хөдөлмөрийн баатар" цол олгож, дараа нь албан тушаалыг нь авах асуудал хөшигний ард удаан яригдсан.

Түүний томилгоонд чиг үүргээрээ Засгийн газар өндөр нөлөөтэй оролцох боломжтой ч үе үеийн Ерөнхийлөгч "Эрдэнэт үйлдвэр"-т хүчтэй нөлөөтэй байдаг жишиг энэ удаа ч давтагдахаар байна.

Тиймээс ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн найз, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийг "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар томилох тохироонд үндсэндээ хүрсэн гэх мэдээлэл байна. Б.Цэнгэл нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдож, улмаар ТӨБЗГ-ын даргаар дэвшин томилогдсон. У.Хүрэлсүхтэй нэг нутаг юм.

ТӨБЗГ нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хэдий ч дотоодын улс төрийн уур амьсгалаас үүдэж, Ерөнхийлөгчид өндөр хамааралтай байсаар ирсэн. Энэ удаа ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн багийн хүмүүс ТӨБЗГ-т нөлөөллөө өндөр хадгалсан хэвээр байна.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-19 08:23

bur amar ain. Toriiin suudal gej suljeee bolj duuschjeeeeee

Зочин
Зочин
2022-07-19 08:36

Тэр өвгөнөө тэтгэвэрт нь гаргаад бас нэг лоохоысон юм тавих юм байна даа

Зочин
Зочин
2022-07-19 08:43

Арай арай

Гуталт муур
Гуталт муур
2022-07-19 09:39

Дээгүүр манайхан юу нь ч будлиан гаргадагийн

нөхөр
нөхөр
2022-07-19 09:53

Үе үеийн ерөнхийлгч нарын саамшиж иддэг с�##�бар нь Эрдэнэтийн үйлдвэр. Хэдийг л бол хэдийг өөрийн болгодог нь уул уурхайгаас олсон ашиг. Өөртөө бол шуудай шуудайгаар нь ард түмэнд бол хумсын толионы чинээ бна уу үгүй л бдаг Ийм л өлөн ховдог хүн ерөнхийлөгч болохоор монгол улс маань яаж хөгжих вэ дээ. Сү.Батболдоос эхтэй энэ цуваа хэдий болтол үргэлжлэх юм бол?

9908
9908
2022-07-19 10:02

ГОК-ЫН ЦЕХИЙН ДАРГА НАРЫГ УЛС ТӨРЧДИЙН ШАХААГААР ДҮҮРГЭХЭЭ БОЛЬЧИХООЧ. ЯДАХДАА МЭРГЭЖЛИЙН БУС ЯМАРЧ ЧАДВАРГҮЙ НОВШНУУД ШАХАХЫН.

үнэн үү?
үнэн үү?
2022-07-19 11:09

Үнэн бол Хүрэлсүх ч нэг их шударга хүн биш байна. Шагн�##�ууд нь бүгд тооцоотой гэж үзэх үү?

Зочин
Зочин
2022-07-19 11:38

Бадамсүрэн гэгч нь Багабандийн л фракцын хүншд. Данх банди бол хэн ч биш юм байна даа

Зочин
Зочин
2022-07-19 12:26

Arai uur zaluu hun taviach yamar suljeenii biznes bish de ene suudal buun mungu bolgoj haraad bdag yum uu zaluu udirdaj chadah hun taviach erdenet uildwer suljee bish shu

Зочин
Зочин
2022-07-19 12:40
Reply to  Зочин

ЭРДЭНЭТ ЖИНЭХЭН ХУЛГАЙЧ ЦЭНГЭЛЭЭР
САМРУУЛАХ Л ҮЛДСЭН БОЛОЛТОЙ.
ХҮНИЙГ НӨХРӨӨР НЬ ШИНЖ ГЭДЭГ.
ХҮРЭЛСҮХИЙН ОЙРЫН НАЙЗ ГЭЭД БАЙГАА
ХҮМҮҮСИЙГ ХАРААД БАЙГААРАЙ.
ХЭРЛЭН ЦЭНГЭЛ ГЭЭД ҮРГЭЛЖИЛНЭЭ...

Зочин
Зочин
2022-07-19 13:50

ЕС-Намын даргад бол ямар ч эрх мэдэл �##�га.

Зочин
Зочин
2022-07-19 20:27

Новшнууд суганы үс �######�ний �##�чуур ууд аа хоолонд оруулж хулгай хийх замаа засах шив

ҮНЭН
ҮНЭН
2022-07-19 20:59

БАДАМСҮРЭН, ХҮРЭЛСҮХ БҮГД ХУЛГАЙЧ НАР

яана даа
яана даа
2022-07-20 07:37

МАН, АН ын �##�ь ч үед төр баригч нар ашиг сонирхолын зөрчилтэй явж ирлээ. БҮГД ашиг хайна. Ерөнхий прхокурор Энхамг�##�ан, цагдаагийн хурандаа нартай хамсан 3-р сургуулийн захир�##�ын хүү, нөхрийг үйлдсэн гэмт хэргээс нь мулт�##�ж баөйг,ааг ИЛ болгоод байхад одоогийн төрийн гурван өндөрлөг, ерөнхий прокурор жарг�##�сайхан нар ТАГ дуугүй. ТЭДЭНД АВЛИГАЧИДТАЙ тэмцэх срнирхол �##�га. ЯАГААД????

Зочин
Зочин
2022-07-20 08:19

Баялагтаа эзэн монголчуудаа гоё шдээ

Норжмаа
Норжмаа
2022-07-20 10:23

Энэ ч арай дэндэнэ гэхэд арайл бна улс орноо бодооч наад хунээ зугээрл байлгаж байхгуй наадах чинь мэргэжилийн ноен нуруутай хун бна харин чиний найз гээд бгаа наад олсголон царайлсан новш чинь бур тороос �######�ах хэрэгтэй сухээ чамайг ард тумэн хэнд ч хамаагуй одон тэмдэг баатар энэ тэр ог гэж сонгоогуй шуу чи яаж их хоронготой болсоноо ард тумэндээ тайлагнаагуй эргэлзуулсэн хэвээр амнаас ам дамжин ярьцгааж байна Яав�##� чам шиг гэнэт их хадг�##�амжтай болох Вэ

Зочин
Зочин
2022-07-21 10:51

Б.Цэнгэл Хотын Га�##�ийн газар даргаар ажиллаж бсан. Эрдэнэтийн Үйлдвэрийн даргаар ард түмнээ боддог, улс орноо боддог Мэргэжлийн хүнээ тавих хэрэгтэй шүү.

Зочин
Зочин
2022-07-22 10:48

Монгол тэр аяараа Хүрэлсүхийн гарт оржээ

Зочин
Зочин
2022-07-26 13:40

ярьж чаддагүй хүн үйлдвэр удирдаж чадах уу сайн бодоорой

Холбоотой мэдээ

Back to top button