ДАТАГРАФИК

Инфографик: Есдүгээр сард ковидын дараагийн давлагаа эхэлж магадгүй

Амны хаалтнаас салж, ковидыг түр мартагнаад байсан билээ, монголчууд. Харин одоо ковид дахиад л хаалга балбаад эхэллээ. Омикрон хувилбарын BA.1, BA.2, BA.4, BA.5 хувилбар бүртгэгдэж, эмнэлгийн орны ачаалал нэмэгдэх болж. Албаныхан ч хүн ихээр цугласан, битүү орчинд амны хаалт зүүхийг зөвлөх болсон.

Энэ оны дөрөвдүгээр сарын хоёрдугаар долоо хоногоос өдөрт бүртгэгдэж буй тохиолдлын тоо 100 дотор тоологдож байсан бол наадмын дараанаас буюу долоодугаар сарын 15-наас өдөрт бүртгэгдэж буй тохиолдол нэмэгдсээр өнөөдөр гэхэд л 323 хүнээс ковид илэрчээ.

Ковидын дараагийн давлагаа есдүгээр сард болно гэсэн таамаг, мэдээлэл цахим орчинд түгж байсан. 1313.mn сайтаас ковидын мэдээний баганыг харахад өсөж, болзошгүй харагдаж байх юм.

Амралт зугаалга, наадмын назгайрлын дараа ер нь есдүгээр сард ковидын тохиолдол ихсдэг аж. Ингэж хэлж буйн учир нь өнгөрсөн жилийн есдүгээр сард халдварын оргил үе байж. Тодруулбал, 2021 оны есдүгээр сарын 21-нд 9,253 тохиолдол бүртгэгдсэн байна. Хэрэв ковидын тохиолдол ийн өдрөөс өдөрт нэмэгдсээр байвал намар танхимаар хичээллэх үлгэр болж магад аж. Иймд та бүхэн хүний хөдөлгөөн ихтэй газраар явахдаа амны хаалтаа зүүж, тулгарч болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2022-07-21 13:31

Энэ Булган гээд сэтгүүлчийн мэдээ сэлт нь өгөөжтэй мэдээллээр дүүрэн байх юм. Ийм сэтгүүлч олшрох хэрэгтэй байгаам шүү дээ. Тэрнээс хаа хамаагүй хэнд ч хэрэггүй мэдээлэл нийтлэх цаг үрсэн хэрэг. Амны ха�##�таа зүүх хэрэгтэйг Булган сэтгүүлч нь сөхөж, хөндөж. Сайн байна.

Зочин
Зочин
2022-07-21 13:49
Reply to  zochin

Өөрөө Булган уу? Хаха

Зочин
Зочин
2022-07-22 09:08

Одооо нээрээ гар хөлөө сайн угааж амны ха�##�тандаа эргэж ормоор юм байна ааа

Зочин
Зочин
2022-07-22 09:08

Seremjtei baitsgaaaaay aa

Холбоотой мэдээ

Back to top button