ВИДЕО КОНТЕНТ

BOOM: "Эр хоёр загал" ээлж дараалсаар одов

Ая зохиогч, дуучин, МУГЖ М.Бямбажав /1967-2022 он/

Мягмарын Бямбажав 1967 онд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн.

М.Бямбажав найман хүүхэдтэй айлын том нь. Түүний аав, ээж хоёулаа сайхан дуулдаг, дууч удамтай ч эдний хүүхдүүдээс нэг нь л урлагийн замыг сонгосон нь энэ.

1978-1985 он Увс аймгийн Өмнөговь сумын ЕБС-ийн наймдугаар анги

1985-1986 он Хөвсгөл аймагт ТМС, Хөгжимт драмын театрт бүжигчин

1986-1987 он Увс аймгийн ХДТ-т дуучин

1987-1989 он Хугацаат цэргийн алба хаагч

1990-1994 он Монголын Зохиолчдын Эвлэлийн дэргэдэх “Үлгэрийн далай” чуулгад ерөөлч-магтаалч

1994-1998 он “Тэмүүжин” чуулгын дуучин

1994 онд Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол, тэмдэг

2018 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол, тэмдэг  хүртсэн.

 Ая зохиогч, дуучин, МУГЖ М.Бямбажав 19 насандаа алдарт “Оройтсон бороо” дууныхаа аяыг зохиож, дуулсан нь Монголын ард түмний сонорыг 36 жил мялаав.

“Хүмүүс минь амьдрах сайхан”, “Үгүйлж явья нэгийгээ”, “Мартагдшгүй хайр”, “Хаагуур нь чи өнгөрсөн юм бэ?”, “Намирын гол”, “Соёолонгийн тоос”, “Хүлээгээрэй”, “Ээжийн нутаг”... гээд олон сайхан дууг тэр өөрийнхөөрөө амьдруулж, тамгалж чадсан.

М.Бямбажав 1989 онд МУГЖ Н.Чулуунхүү агсантай танилцаж, уран бүтээлийн замд хөл нийлж, 300 гаруй дуу дууулж, найман тоглолт хийсэн.

Талийгаач багшийнхаа тухай “Намайг 20 жил чирж, бүх дуугаа надад өгч, бүх тоглолтод дагуулж явна. Би багшийгаа баярлуулах ёстой хүн” хэмээсэн байдаг.

 Нэг хэсэг бор дарсанд автаж, амьдралд хөл алдаж явсан дуучин гэргий Т.Эрдэнэцэцэгтэйгээ учирснаар хувь тавилангийнхаа зүг чигийг олсон гэдэг.

Эхнэр нь нийслэлийн нэгэн цэцэрлэгийн эрхлэгч, эднийх гурван хүүхэдтэй.

М.Бямбажав нэг хэсэг уран бүтээлээсээ хөндийрсөн ч 2005 онд “Хүмүүс минь амьдрах сайхан” дууныхаа 25 жилийн ой дээр эргэн ирж, тоглолтоо хийсэн.

Ард түмэн алга ташаад угтсан нь дахин уран бүтээлдээ орох урам, жигүүр болсон гэж хэлсэн байдаг.

Үнэхээр ч тэр цагаас эхлэн олон сайхан уран бүтээл туурвиж, дуулж, сүүлийн жилүүдэд залуу уран бүтээлчдийг дэмжин хамтран ажиллаж байв. 

Дуучин Т.Аминатай хамтран дуулж, дуучин Б.Баяндалай, Г.Даваадалай нарын залуу дуучдыг дэмжин, дуу хийж бас хамтарсан уран бүтээл гаргаж байв. 

Ерөөлч магтаалч, бүжигчин, дуучин, ая зохиогч, сагсчин Мягмарын Бямбажав

Өгсөж уруудаж хааяа бүдэрч хүний амьдрал

Өөрт минь оногдсон хувь тавилангаар

Өөдрөг амьдарна би өөрийнхөөрөө... хэмээн гэгэлгэн аялгуу, донжтой дуулалтаа түмнийхээ зүрхэнд мөнхлөөд одов.

Тэр зуурдын энэ орчлонд баялаг түүх бүтээж, авьяас билгээрээ ард түмний хүндлэл хүлээж, хайр татсан соронзон мэт эрхэм байв.

Маргааш гэж байхгүй энэ хорвоод ТА маргааш бүхэн дурсагдах болно.  

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-19 08:39

Гайх�##�тай уран бүтээлч шүү.

Зочин
Зочин
2022-07-19 08:41

Hun buriin setgeld honogshon sodon uran buteel, songodog hooloigooroo

Гуталт муур
Гуталт муур
2022-07-19 09:31

Ивий хөөрхий ёстой зүрхэнд хоногшсон дуунуудыг бүтээсэн хүндээ

Зочин
Зочин
2022-07-19 09:33

мундаг хүн шүү

иргэн
иргэн
2022-07-19 10:22

Я�##�т ч үгүй зуурдын хорвоог я�##�тай билээ. Дуугаараа өөрийгөө мөнхөлсөн шүү Та. Өдөр бүр дуунуудаас нь сонссоор л явна.
Бурханы оронд оччихоод сайхан Монгол нутагтаа түргэн эргээд ир.

Зочин
Зочин
2022-07-19 12:51

Харамс�##�тай

ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж
ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж
2022-07-19 17:06

Ум ма ни бад мэ хум

Уншигч
Уншигч
2022-07-19 19:19

Ум мани бад ми хум

Зочин
Зочин
2022-07-19 19:22

Ard tumnii setgeld GEGEEN mur uldeesen ..zurh setgeld ni NARAN ZUL urgusun saixan uran buteelch blaa

Zochin
Zochin
2022-07-20 11:11

Дуулдаг биелгээ товшуур ...т�##� бүрийн авъяастай хүү Мөрөн гийн ойн ТМС-д байдаг байсан дууг бол урлаж шаглаж уянг�##�уулж ухааруулж сэтгэлд хоногштол дуулсан сайхан дуучин багштайгаа хоёулаа Тэнгэрийн 2 заг�##� болон хулжин одвоо эх сайхан нутаг элгэн садандаа эргэн төрөх төрөх болтугай

Зочин СУМЪЯА БУЗАР АА
Зочин СУМЪЯА БУЗАР АА
2022-07-27 18:40
Reply to  Zochin

гарчигийг нь арай өөрөөр хүнднтгэлтэй өгөхгүй яавдаа

Зочинжирард
Зочинжирард
2022-07-20 16:11

90-д оноос л олны т�##�арх�##� хүлээсэн сайхан дуучин. Оюунанаа бүсгүй гээд л за �##�ь бүгдийг нь тоочиж хэлж барахад дээ АВЪЯАС. ЧАДВАР. СЭТГЭЛ. ЗҮТГЭЛ энэ эрхэм хүнд төвлөрчихсөн байж дээ.
Хуурамч хорвоод дуугаараа авьяасаараа мөнхрөн үлдлээ.
УМ. МА.НИ.БАД.МИ.ХУМ.

Зочин
Зочин
2022-07-20 20:22

Гарчиг нь яасан ч сонин тохуурхсан өнгө аястай юм. Одоогийн сэтгүүлчид гэж мэдрэмжгүй, соёлгүй, хүндэтгэлгүй, дүйнгэ хэдэн хөдөөний охид хүүхнүүд байх болж

Зочин
Зочин
2022-07-20 22:25

Мундаг хүмүүс богино нас�##�даг юм болов уу?

Зочин
Зочин
2022-07-21 07:55

Сайхан даруухан хүн явжээ.

Бадам
Бадам
2022-07-29 22:03

Ум Ма Ни Бад Мэ Хум Сайхан дуулдаг дуучин арай л эрт тэнгэрт дэвшлээ.Гүн эмгэнэл илэрхийлье!

Холбоотой мэдээ

Back to top button