ТОДРУУЛГА: ДБЭТ-ыг нураахгүй, 1.9 тэрбумаар засвар шинэчлэлт хийж байна

Дуурь бүжгийн эрдмийн театрыг нураахаар болсон гэх мэдээлэл цахим сүлжээнд түгээд буй юм. 70 жилийн түүхтэй тус барилгыг буулгаад дахин шинээр барих асуудал гурван оны өмнө яригдаж байсан билээ. Мөн Улсын драмын эрдмийн театр, Үндэсний номын сангийн барилгыг буулган дахин шинээр барих асуудал яригдаж, хэлэлцүүлгүүд өрнүүлж байв. Тухайн үед ДБЭТ-ын Захирал Ц.Төвшинтөгс театрын барилгыг буулгаад, дахин барихыг дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм.
Тэрбээр "Манай театрын хувьд хана цуурсан байдалтай байгаа. Гадны томоохон уран бүтээлчдийг урьж тоглуулах, шинэ тоног төхөөрөмж суурилуулах гэхээр зай талбай бага, тааз даахгүй зэрэг хүндрэл гардаг. Тиймээс буулгаад дахин барих асуудлыг хувьдаа дэмжиж байна" хэмээж байв.
Бид ДБЭТ-ын нураахаар болсон гэх мэдээлэл үнэн эсэхийг Соёлын яамнаас тодрууллаа.
Ингэхэд "ДБЭТ-ыг нураахгүй. Харин засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа. Засвар, шинэчлэлтэд улсын төсвөөс 1.9 тэрбум төсөвлөгдсөн. Одоогийн байдлаар гадна фасадыг зүлгүүрдэж дууссан. Дээврийн засвар шинэчлэлт 70 хувьтай явж байгаа. Өнгийг нь өөрчлөхгүй. Яг өмнөх шиг нь өнгөөр будна. Дотор талыг нь бас өөрчилнө. Засвар шинэчлэлтийн ажил есдүгээр сард дуусна.
Соёлын яамнаас түүхэн барилгуудаа хүндэтгэж, засвар шинэчлэл хийхийг эрхэмлэж буй. Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейн засварын ажлууд эхэлсэн. Энэ ондоо багтаагаад УДЭТ-т засвар хийнэ" хэмээв.
ДБЭТ-ын засвар шинэчлэлтийн ажлыг хийх тендерийг 2022 оны хоёрдугаар сарын 17 -ны өдрийг хүртэл хүлээж авчээ. Ингэхэд таван компани материалаа илгээж, "Марвелхаус констракшн" ХХК шалгарчээ. Тус компани одоо ДБЭТ-ын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж буй аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ingej shinechleh ni zow shvv. Burhan nuraah gj bga bish ymar
Төр засаг хэзээ байтлаа ард түмнээ сонсдог болчихвоо уг нь нураагаад жоохон томруулаад шинээр барисан бол ямар сайхан байхав яюэнэ чинь соёлын өв хуучны дурсг�##�т байшин биш шүү дээ юуч гэхэв дээ одоо тэгээд яахав дээ эрх биш гар хүрвэл дээр л болох биз..
Угаасаа нураах байсан бол гадна будгийгнь хусахгүйлдээ хүмүүс л сэвээд байх шиг байсан