НийгмийнЭнтертайнмент

Lil Pump-ийн Private Jet Монголд газардах боломжтой юу

Дэлхийн хамгийн баян залуу репперүүдийн нэг Lil Pump наймдугаар сарын дундуур Монголд ирж, XMF-д дуулахаар болсон мэдээ цацагдсан.

https://youtu.be/1CMQhde_Mvc

Lil pump-ийн хөрөнгийн хэмжээг залуу репперүүд дундаа хамгийн өндөр гэдэгт одууд маргадаг. Гэвч үнэндээ 15 насандаа өөрийн хөдөлмөрөөр тэрбумтан болсон тэр энэ яриаг нь огт тоодоггүй. Тэрээр гадны улс орнуудаар аялан тоглолтоо хийхдээ өөрийн хувийн “Private Jet”-ээрээ нисэж очоод, сүрийг үзүүлж, сүржин газарддаг уламжлалтай.

Мэдээж Азийн оронд тоглолтоо хийхээр ирэхдээ тухтай зорчихын тулд тансаг зэрэглэлийн пентхаустай онгоц болох “Private Jet”-ээ хөлөглөх нь гарцаагүй. Гаднаас нь харахад энгийн ч дотроо бол алмайруулам орд харшид ноёлж суудаг л гэсэн үг. Гэвч манай нисэх онгоцны буудал тус онгоцыг хүлээж авч чадах уу гэдэг нь эргэлзээ дагуулаад байна.

Түүний Private Jet-тэй адил төстэй хөлөгийн үнийг судалж үзэхэд 35 сая ам.долларын дундаж үнэтэй байлаа. Тив доторх нислэг нь нэг удаад 75 мянган ам.доллар зарцуулдаг, зүгээр л нисэх онгоцны зогсоолд зогсож байхдаа ч цаг тутамд мянга мянган доллар урсаж байдаг гэх.

Тив хооронд далайн дээгүүр нисэхэд цаг хэмнэдэг бөгөөд 11-13 цагийн турш нисэх боломжтой гэж ИНЕГ-аас мэдээлсэн байдаг.
Дэлхийн том реппер ирж байгаа юм чинь мэдээж хэрэг хамгаалагч, туслахаас эхлээд олон дагах хүнтэй явж таарна. Зардал улам л нэмэгдэнэ. Гэлээ ч дэлхийн хэмжээний том одыг эх орондоо авч ирнэ гэдэг маш том боломж, нэр хүндийн асуудал. Бидэнд ч дэлхийн реппер яаж үглэдгийг дэргэдээс нь харах том боломж тохиох нь ээ. Түүнийг ирэх наймдугаар сарын 19-нд болох XMF-д дуулуулахын тулд XMF наадам хэдэн зуун мянган доллар зарсан нь одоогоор нууц хэвээр байгаа.

Манай нисэх онгоцны буудал түүний онгоцыг Монгол Улсын агаарын хилээр нислэг үйлдэх тусгай зөвшөөрлийг олгох болов уу?

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2022-07-19 13:19

юун мэдрэл юм бичээд бахйгаа юм бээ

Утгагүй тодорхойгүй т! админд
Утгагүй тодорхойгүй т! админд
2022-07-19 14:18
Reply to  иргэн

Буух боломжгүй бол ирнэ гэхгүй. Харин зард�##� сонирхож буй бол зардлаа асуугаач. Үүнд онгоц ямар хамаатай. Хүн юугаа унаад ирэх нь тэр хүний асууд�##�. Дэлхийн баян эсвэл завгүй хүмүүс цаг хэмнэх үүднээс хувийн жетээ унадаг гайхаад байх зүйл биш. Жэки Чан ч ирэхдээ бодвол хувийн онгоцоороо ирсэн байх. Тэрний онгоц буусан бол энэ хүний онгоц бууж болох байж таарна.

Back to top button