НийгмийнЭДИЙН ЗАСАГ

Зэсийн үнэ унасан ч төсвийн тогтвортой байдалд нөлөөлөхгүй

“2022 оны төсвийн төсөлд зэсийн үнийг 8,900 ам.доллар гэж тооцсон ч одоо Лондоны металлын бирж дээр 6500 ам.доллар болтол унаад байна. Үүнтэй холбоотойгоор "Төсвийн орлого тасарч, тодотгол хийх нөхцөл бүрдэж магадгүй” гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, анхаарал татаж буй.

Манай улс энэ онд төсвийн нийт орлогынхоо 30 шахам хувийг /өнгөрсөн тавдугаар сард тодотгол хийснээр төсөвт эзлэх жин бага зэрэг нэмэгдсэн/ уул уурхайн бүтээгдэхүүнээс төвлөрүүлэхээр тооцсон. Тэр дундаа зэс дангаараа төсвийн орлогын 12 орчим хувь буюу 1.8 их наяд төгрөгийг бүрдүүлэх учиртай тул ханшийн уналт нь анхаарал хандуулах ёстой асуудал зайлшгүй мөн.

Гэхдээ манай улс ханшийн савлагаанаас хамгаалах өөрийн гэсэн дархлаатай. Тэр дархлаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль юм. Илүү анхааралтай харвал, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш, ялангуяа зэсийнх сандрах хэмжээнд хүртэл унаагүй байна.

УИХ 2022 оны төсвийн төсөлд нэг тонн цэвэр зэсийн зах зээлийн үнийг 8915.6 ам.доллар, тэнцвэржүүлсэн үнийг 6306.0 ам.доллар байхаар тооцсон. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.3-т “гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлого” гэж тухайн жилийн нэгдсэн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлж байгаа тухайн төрлийн эрдэс баялгаас энэ хуулийн 11.1.3-т заасны дагуу тодорхойлсон үнийн түвшинг баримтлан тооцож төсөвт оруулах орлогын дүнг хэлнэ” гэжээ.

Энэ бол жилийн дунджаар тооцоход тонн зэсээс 6306.0 ам.доллар орох ёстой гэсэн утга. Тэгвэл зэсийн үнэ ханшийн талаар хамгийн бодитой таамаг гаргадаг “Голдман сакс”-ын хамгийн сүүлд зэсийн үнийг 6700 ам.доллар байхаар тооцсон байна.  

Төсвийн тогтвортой байдлын 11.1.3.а.-д “Тухайн төсвийн жилийн дараахь жилийн төсвийн төсөлд баримтлах, түүний дараагийн хоёр, гурав дахь жилийн төсвийн төсөөлөлд тусгах гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг Олон улсын валютын сангаас гаргасан түүхий эдийн үнийн статистикт тусгасан тухайн төсвийн жилийн өмнөх дараалсан харгалзах 20, 19, 18 жилийн дундаж үнэ, эрдэс баялгийн үнийн төсөөллийг мэдээлдэг олон улсад нэр хүнд бүхий, Засгийн газраас тодорхойлсон санхүүгийн мэдээллийн байгууллагаас тухайн жилийн гуравдугаар сард анх зарласан өдрийн тухайн төсвийн жилийн болон түүний дараахь гурван жилийн дундаж үнийн төсөөллийг дундажлан тус тус тооцох” гэж заасан байдаг бөгөөд энэ нь үнэ ханшийг илүү бодитой тооцох боломж олгодог. Эрх баригчид төсөв боловсруулахдаа зах зээлийн үнийг харгалзах ч ерөнхийдөө тэнцвэржүүлсэн үнэ орчимд байна гэж төсөөлөн зардал болон бусад ажлаа төлөвлөдөг гэсэн үг юм. Энэ босгыг даваагүй байхад том асуудал үүсэхгүй ээ л гэсэн үг.

2022 оны тухайд, дунджаар тонн зэсээс олох орлого 6306.0 ам.доллараас доошоо орвол асуудал үүснэ. Гэхдээ жилийн эхний хагаст үнэ ханш хангалттай өндөр хэмжээнд тогтсон тул үлдсэн хугацаанд бага зэрэг суларсан ч төсвийн тогтвортой байдалд нөлөөлөхгүй дүр зураг харагдаж байна.

Харин хүмүүсийн сэтгэлийг түгшээсэн гол шалтгаан болох, зэсийн үнийг 8915 ам.доллараар тооцсон тухайд, хамгийн бодитой таамагладаг гэх гуншинтэй “Голдман сакс” хүртэл ташаарсан юм.

Тус банк өнгөрсөн оны сүүлээр 2022 оны үнийн төсөөллийг 12 000 ам.доллар гэж гаргасан ч дараа нь 10.500 улмаар хамгийн сүүлд 6 700 болгон огцом бууруулаад байна. Дэлхийн зах зээлийн томоохон шинжээчид, банк, хүрээлэнгүүд нарийн прогнозоо гаргахын завдалгүй сүүлийн хэдэн долоо хоногт л ийм шок боллоо. Цар тахлын хүлээсэнд баригдаж агшсан эдийн засаг урьдын хэмжээндээ эргэж очихоор тэмүүлнэ, энэ огцом өсөлт нь зэсийн эрэлтийг ядаж нэг жилдээ тогтмол өндөр хэмжээнд барьж дөнгөнө гэж тооцсон юм шиг байгаа юм. Гэвч ОХУ, Украины хооронд асуудал үүссэнээр байдлыг эргүүлжээ.

Сүүлд гарч байгаа цөөн дүгнэлтүүдээс харвал, дэлхий нийтийг хамарсан байгалийн хий, эрчим хүчний үнийн өсөлт үйлдвэрлэлийг сааруулж, эрэлтийг багасгасан нь голлон нөлөөлсөн гэх дүгнэлт жин дарж байна. Тэгэхээр, дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямрал дуусахгүй л бол зэсийн ханш ч олигтой өсөхгүй нь магадтай юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-20 08:39

зэс ч аймаар ун####аа, түр зуурынх л байгаасай

Зочин
Зочин
2022-07-20 08:39

Бүр арай л юм. Ажил хийе улс орноо бодъё гэсэн сэтгэл санаа зовж байгаа юм ерөөсөө харагдахгүй байна.

Зочин
Зочин
2022-07-20 09:11

Дэлхий дахины дагаж байгаа энэ эдийн засгийн эргэлтэнд нөлөөлж чадахгүй манахйан гаслаад яахав дээ

Sarandavaa
Sarandavaa
2022-07-20 09:42

ээ хөөрхий бид нар хөлд нь чирэгдсээр л байна

hero
hero
2022-07-20 09:47

зэстйн үнэ мөд өсөхгүй ээ

Сураг
Сураг
2022-07-20 10:06

Зэсийн үнэ хэсэгтээ нэмэгдэхгүй ээ. Улам л унана

Холбоотой мэдээ

Back to top button
6
0
Would love your thoughts, please comment.x
()
x