ДАТАГРАФИКСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

Шатахууны үнэ ченжүүдийн хөлийг "ТУШИЖ", малчид ноосоо аваад хотыг зорьж байна

ХОНИНЫ НООСЫГ 200-1500 ТӨГРӨГӨӨР АВЧ БАЙНА

Дотоодын нэгэн брэндээс хонины ноосон өмд 95.000 мянгаар авч өмсөх нь. Үйлдвэрлэж буй үйлдвэр ажиллах хүч, цаг хугацаа, техникээс эхлээд асар их хөлс, хөдөлмөр зарцуулсан нь мэдээж. Гэсэн хэдий ч тухайн өмдийг хийхэд ашиглагдах түүхий эд болох хонины ноосыг ченжүүд нэг килограммыг нь 200-1500 төгрөгөөр авч байна. Товчхондоо бол нэг килограмм ноосны мөнгөөр иштэй чихэр, боодол бохь л авч хүчрэх нь. Заа талх, төмс авна гэж зүүдлээд ч хэрэггүй болсон.

Бид аймгуудын групп хуудсуудаар зочилж, "ноос авна" гэсэн заруудын дагуу холбогдон ноосны үнийг тодрууллаа. Ноос угаах, самнах зэрэг үйлдвэртэй аймгуудад ноосны ханш бусад аймгийнхаас үл ялиг өндөр байлаа.

ЧЕНЖҮҮДЭД "БАРЬЦААЛАГДСАН" МАЛЧИД

Ийнхүү ноос үнэгүйдээд, ченжүүд хөдөөгүүр явахаа больжээ. Наадмын амралтаар Архангай аймгийн Цэцэрлэг сумыг зорьж, малчны хотонд хэд хоносон юм. Өвөлжөө, хаваржаануудын гадна хонины ноосон "овоолго". Ченжүүд ирж ноос авахгүй бол аймаг руугаа эсвэл хот руу ачиж ирээд, өгөхөөс өөр сонголтгүй л сууна, тэд.

"Ноос зарна" гэсэн зарын дагуу нэгэн дугаар руу холбогдоход, утасны цаанаас нэгэн эмэгтэй Дундговь аймгаас 800-900 гаруй килограмм ноосоо ачаад Улаанбаатарт ирсэн тухайгаа учирлаж байх юм. Зар оруулсных нь дараа ченж нар залгаж, килограммыг нь 1700-аар авна хэмээжээ. Харин тэднийх килограммыг нь 1800-аар өгөх бодолтой байгаа аж.

Аймгийн төвөөсөө хол малчинд ноосоо зарах нь "шатахын" л нэмэр санагдана. Учир нь аймгийн төв рүү ноосоо ачиж, очихын тулд шатахуунд мөнгө зарлагадана. Ноосных нь мөнгө шатахууных нь зардалд ч хүрэхгүй. Гэсэн хэдий ч малчид ноосоо зүгээр л хог дээр шатаачихаж бас чадахгүй. Учир нь хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгодог. Тодруулан хэлбэл,

  • Боловсруулах үндэсний үйлдвэрт тушаасан ноосонд буюу нарийн, нарийвтар болон “Малын үржлийн стратеги төлөвлөгөө”-нд багтсан аймаг, суманд үржүүлж байгаа бүдүүвтэр хонь, тэмээний ноосны килограмм тутамд 2000 төгрөг
  • Бусад бүс нутагт үржүүлж буй бүдүүвтэр болон бүдүүн хонины ноосны килограмм тутамд 1500 төгрөг олгодог юм.

Тэгэхээр малчид урамшууллаа авахын тулд ноосоо өгч л таарна гэдгийг ченжүүд аль эрт ойлгожээ. Аль эрт ойлгосон тулдаа л тэд хөдөөгүүр явалгүй нэг байршилд "суугаад" малчдыг хүлээх болж. Шулуухан хэлэхэл, ченжүүд малчдыг "барьцаалчихжээ".

ШАТАХУУНЫ ҮНЭ ӨССӨН НЬ ХӨДӨӨГ ЗОРИХ ЧЕНЖҮҮДИЙН ХӨЛИЙГ ТУШИВ УУ

Ченжүүд хөдөөг зорихоо болсон нь хэд, хэдэн шалтгаантай болов уу гэж бодно. Хамгийн том шалтгаан нь шатахууны үнэ. АИ95 4210, дизель түлш 4030 болсон үед ноос авах гээд хөдөөг зорих хэцүү. Малчдаас авсан ноосоо үйлдвэрүүдэд өгч, олсон жаахан ашгаа шатахуунд зарцуулаад л дуусчихвал харамсалтай шдэ. Тиймээс ченжүүд хөдөөгүүр явалгүй, малчдыг ноосоо "үүрээд" ирэхийг хүлээгээд л сууж байна. Товчхондоо бол шатахууны үнэ л ченжүүдийн хөлийг тушчихсан бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-21 08:43

Хөөрхий хэдэн м####чид минь хонины ноосыг нь хамгийн хямд үнээр авдаг ч хэрнэээ ганц воок савангийн мөнгө ч болтугай өгөх гээд хадг####даг. Тэрийг нь ирээд авах ченжүүд байхгүй хурааж хурааж нэг юм өгдөг асууд####тай шүү

Зочин
Зочин
2022-07-21 08:44

Bas sain muu geed aimag buseer ni ylgaj awaad bdg. Haymdhan awch bga herneeee tegeeed hoorhon vniin zorvvtei inter baidag shvv

Зочин
Зочин
2022-07-21 08:46

Угнь м####чиддааа хүндрэл учруулахгүй хоршоо интэр гэж байдаг тэр нь цөөхөн хэл байсан ч хамаагүй аваад л явдаг бол хөөрхий м####чид минь баярлана даа. Тэгэхгүйгээр хураасаар байгаад зүгээр л хог болдог сүүлдээ бүр шатаадаг ч т#### бий

Гуталт муур
Гуталт муур
2022-07-21 11:17

Ёстой анхаарууштай юм байна шүү. Дотооддоо боловсруулах үйлдюэртэй байсан бол юу гэж ийм байд####д орох билээ дээ

Зочин
Зочин
2022-07-21 11:21

Ноосоо яахын бэ одооо ченжүүдээ хүлээх үү. Хотруу ачуулаад явуулах уу. Ачуулаад явуулсан ч тэгээд тээвэртээ өрөнд ороод дуусна

Bidon
Bidon
2022-07-21 19:46

Gohi chin 24 ond dahiad songooroi haha

Зочин
Зочин
2022-07-23 13:17

Ноосоороо эсгий хийгээчээ

Холбоотой мэдээ

Back to top button
7
0
Would love your thoughts, please comment.x
()
x