ЭДИЙН ЗАСАГ

Монгол Улс орчхоод байгаа стагфляци буюу “Чөтгөрийн тойрог” гэж юу вэ

СТАГФЛЯЦИЙГ ДАВАХ МОНГОЛ ЖИШИГ БИЙ БОЛГОЁ

2022 оны дөрөвдүгээр улиралд цалин хөлсний хэмжээ огцом өсөх төлвийг “Саксобанк”-ийн шинжээчид олж харжээ. Энэ байдал АНУ-д илүү тод ажиглагдах ч глобаль шинжтэй байх юм байна. Тодруулбал, цар тахалд нэрвэгдсэн улс орнууд эдийн засагтаа ихээхэн хэмжээний мөнгө хийсэн нь инфляцийг өсгөж байгаа бөгөөд энэ өсөлтийн эсрэг иргэдийн цалин хөлсийг өсгөхөөс аргагүй байдалд орсон аж. Улс төрийн тогтворгүй байдлаас зайлсхийхийн тулд ийм алхам авахаас ч аргагүй. Манай улс ч ялгаагүй, намар өвлийн заагаар цалин хөлс нэмэгдүүлэх асуудал хурцаар тавигдаж, улмаар хэрэгжих магадлал өндөр байна. Харамсалтай нь, цалин нэмээд ч асуудал шийдэгдэхгүй бөгөөд оновчтой бодлого хэрэгжүүлэхгүй бол “инфляц нэмэгдэх, цалин хөлс нэмэх, инфляц үүсэх” үзэгдэл удаан үргэлжилж, олон дахин давтагдах эрсдэл тулгараад байгаа юм.

 “ЧӨТГӨРИЙН ТОЙРОГ” НЭГ Л ЭХЭЛБЭЛ УДААН ҮРГЭЛЖЛЭХ ЭРСДЭЛТЭЙ    

Цар тахалтай холбоотойгоор дэлхийн улс орнууд эдийн засагтаа их хэмжээний бэлэн мөнгө оруулсан нь зах зээлд эрэлт үүсгэж, улмаар нийлүүлэлтийн сүлжээ доголдох, инфляц өсөх зэрэг сөрөг үр дагавар гарсан билээ.

 Инфляцын хамгийн том хохирогчид нь бага орлоготой өрхүүд байдаг тул улс орнууд иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхээс өөр сонголтгүй байх болно. Энэ нь зүй ёсны хэрэг ч хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдлыг үүсгэх бөгөөд компаниуд чадварлаг ажилтнууд олох, тогтоон барихын тулд цалинг мөн өсгөнө. Гэсэн ч сул орон тоо хэтэрхий их (компаниудын зарим нь цар тахлаас болоод үйл ажиллагаа түр зогсоож байгаад сэргээсэн байж болно. Энэ тохиолдолд ажиллах хүчний хомсдол нь эргэж хөл дээрээ босоход нь мөн л муугаар нөлөөлөх юм), өрхийн орлого өссөн (төрөөс нийгмийн халамжийг үргэлжлүүлэх учир) зэрэг шалтгаанаар ажилтнууд илүү сонголттой хэвээр байх юм байна.

Харин цалин хөлсний өсөлт нь зүй ёсных биш, инфляцыг хөөж гүйцэх зорилготой тул худалдан авах чадвар төдий л нэмэгдэхгүй бөгөөд инфляц, орлогын өсөлт, ажиллах хүчний хомсдол нь бие, биетэйгээ хөөцөлдсөн, нэг, нэгнээ тэтгэсэн гинжин хэлхээ болж хувирна.

Харамсалтай нь, ийм харилцан хамаарлыг нэг эхлүүлчихвэл хэдэн жил зогсолтгүй эргэдэг бичигдээгүй хуультай юм байна.

АЖИЛ ХИЙХ ХҮСЭЛГҮЙ ИРГЭД ДААЛГАВРЫГ ХҮНДРҮҮЛНЭ

АНУ-ын Холбооны нөөцийн сан 1960-аад онд инфляц, хөдөлмөрийн зах зээл, орлогын уялдаа холбоог дутуу үнэлснээс эдийн засагтаа маш том уршиг тарьсан бэлэн жишээ бий. Тэр үед инфляцын хүлээлт үүсэж, цалинг байнга өсгөх жишиг бий болжээ. Энэ байдлаар 10 гаруй жил үргэлжилсэн ч 1975 оны хоёрдугаар сард хэрэглээний үнийн индексийн өсөлт маш өндөр хэвээр буюу 11.8 хувьтай байсан гэдэг.

Өмнөтгөлд өгүүлсэнчлэн, “Саксобанк”-ын таамаглалаар бол 2022 онд Холбооны нөөцийн сан яг тэр алдааг давтана. Сангийн тэргүүн Жером Пауэлл “Цар тахлын улмаас ажилгүй сууж байгаа иргэд ажилдаа эргэж орсноор 2022 онд бий болох 10.4 сая ажлын байрыг нөхнө” гэж мэдэгдсэнийг банкны шинжээчид “гэнэн” гэж дүгнэж байгаа юм.

Тэдний таамаглалаар бол ажилгүй сууж байгаа иргэдийн тодорхой хэсэг нь наснаасаа өмнө тэтгэвэрт гарах сонголт хийсэн, өндөр цалинтай, орчин нөхцөл сайтай ажил олдохыг хүлээсэн, цар тахлын үеийн халамжиндаа дасаад огт ажил хийх хүсэлгүй болчихсон байх гэнэ.

Үр дүнд нь 2023 оны эхэн гэхэд инфляц Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа 15 хувьд хүрч, Холбооны нөөцийн сан инфляцыг бууруулахын тулд олон бүтэлгүй оролдлогуудаа эхлэх гэнэ.

Энэхүү таамаглалыг хэдий АНУ дээр голчлон жишээлж буй ч цар тахлаас болж эдийн засагтаа ихээхэн хэмжээний мөнгө оруулаагүй, нийгмийн халамжаа нэмээгүй улс бараг байхгүй учир бүгдэд нь, тэр дундаа Монголд хамаатай юм.

“ЧӨТГӨРИЙН ТОЙРОГ"-ООС ГАРАХ АРГА НЬ АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ, АЖИЛГҮЙДЛИЙГ БУУРУУЛАХ ЯВДАЛ

Энэхүү нийтлэлд “Чөтгөрийн тойрог” гэж нэрлэж буй, эдүгээ олон улс болон Монголд ажиглагдаж байгаа үзэгдлийн эдийн засгийн нэршлийг стагфляци гэдэг. Тодруулбал, эдийн засгийн зогсонги байдал, өндөр инфляци давхцах үзэгдлийг энэ үгээр илэрхийлдэг байна. Тогтсон ойлголтоор бол эдийн засаг идэвхтэй буюу эрэлт ихсэх үед инфляци өсдөг.

Эдийн засгийн идэвхжил сул үед эрэлт багасч, инфляци буурдаг. Дээрх хоёр тохиолдолд мөнгөний бодлгыг чангаруулж инфляцийг бууруулах, эдийн засгийг тэлэх аргаар идэвхжүүлэх замаар зохицуулалт хийж болдог. Харин стагфляци бол эдийн засгийн идэвхжил сул үед инфляц үүсэх онцгой үзэгдэл, үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээнүүд ажилгүйдлийг нэмэгдүүлж, эсрэгээрээ эдийн засгийг дэмжих алхам нь инфляцыг улам өсгөх тул төвөгтэй байдал үүсдэг байна. Гэхдээ мэдээж, гарах арга зам бий.

Тэр нь ажлын байр нэмэгдүүлэх буюу ажилгүйдлийг багасгах явдал юм. "Саксобанк" л "Гэнэн байна, иргэд чинь ажил хийхгүй" гэсэн болохоос АНУ 10.4 сая ажлын байр бий болгохоор ажиллаж байгаа талаар дээр өгүүлсэн билээ.

Манай улсын хувьд цөөн хүн амтай, харьцангуй жижиг эдийн засагтай тул шинээр бий болж буй ажлын байр нэг бүрийн эдийн засагт үзүүлэх жин нөлөө нь бусад улстай харьцуулахад үлэмж их байдаг. Энэ бол бидний өгөгдөл, том давуу тал бөгөөд баярлууштай явдал мөн.   

Тиймээс шинээр бий болж буй ажлын байр болгон бидний аврал гэж хэлж болох юм. Энэ ондоо багтаж ашиглалтад орох, баригдаж эхлэх шинэ төмөр замууд, ирэх жил ажиллаж эхлэх Оюутолгойн далд уурхай, экспортын шинэ гарцууд гээд ажлын байр бий болгож буй ажил болгон “Чөтгөрийн тойрог”-оос гарах зам.

Дэд гарчигт нэг юм шиг ажлыг "Ажлын байр нэмэгдүүлэх", "Ажилгүйдлийг бууруулах" тусад нь бичсний учир нь, хэрэгжүүлэх субъектийн ялгаанаас болсон хэрэг бөгөөд эхнийх нь төрөөс, сүүлийнх нь иргэдээс ихээхэн шалтгаалах билээ.

Төр ажлын байр бий болгох үед ард иргэд монголчууд минь “Саксо банк”-ны АНУ-ын талаарх таамналд өгүүлсэнчлэн, “Наснаасаа өмнө тэтгэвэрт гарсан, өндөр цалинтай, орчин нөхцөл сайтай ажил олдохыг хүлээсэн, цар тахлын үеийн халамжиндаа дасаад огт ажил хийх хүсэлгүй болчихсон байх”-гүй юм сан.

Стагфляци гэдэг маш төвөгтэй нөхцөл байдал ч бид давж гарах шинэ, дөт жим гаргаж, бусдад үлгэрлэж болно шүү дээ.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-07-21 09:36

ЦАЛИН НЭМЭХГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ ҮМБҮҮ НАР ХЭНИЙГ СОНГОСНОО ХЭТЭВЧЭЭРЭЭ ТӨЛӨГ

Зочин
Зочин
2022-07-21 11:20

Ц�##�ингаа инфиляцаа дагаад нэмүүлэе ярьшиг тэгээд мөнгөний ун�##�тад ороод дуус2

Зочин
Зочин
2022-07-22 11:42

Монголчууд Америк маягийн Ардчил�##� хэрэггүй Америк маягийн загвар хэрэггүй 30 жил Монголчууд Америкийг шүтэж дагаж д�##�дагнаж дуурайн сармагчинл�##�аа одоо болно бас больж үз Үр дүнд нь Ардчилсан гэх Монгол улс 33,6 тэрбум ам долларын өрөнд орчихсон нутаг дэсвгэрийнхээ 70 хувийг уул уурхайн лиценц хэлбэрээр үндэстэн дамнасан мөнгө хүүлэгч долларын эзэдүүдэд гарт орчихсон 70 сая м�##�ын 40 сая нь банкны барьцаанд тавиад туучихсан Монголын эрх баригчид төр нь оронгоороо эргэчихсэн нийгэм нь хагас г�##�зуу солиотойгоо ялгахаа ч байчихсан нийгэмтэй Монгол төгрөгийн ханш нь хог дэрлээд хэвтчисэн байхад Монголд Ардчи�##�а ялсан гээд сагсуурч хөөрч цовхчижиж дураараа дургиж орилж хашгирч байгаа нь ялсан гэх үү айн Тиймээс Монголчууд ҮХНӨ нэн даруй хийх хэрэгтэй Үүнд нэгд 1996 онд батлагдсан Монгол банкны тухайн хууль 1997 онд батлагдсан арилжааны банкны тухай хууль 1997 онд батлагдсан Ашиг м�##�тм�##�ын тухайн хууль мөн Гадаад төлбөр тооцооны тухай хууль гэх мэтийн хуулиудыг тухайн Гадны үндэстэн дамнасан мөнгө хүүлэгч долларын эзэдийн захи�##�гаар шургуулсан хуулиуудыг бүгдийг нь өөрчилөх хэрэгтэй мөн Монгол банкыг төрдөө авах эдгээр хуулиудад цэгцэлснээр Монгол улсаас гарч буй Алт Зэс Нүүрс Нефтийн бүтээгдэхүүнүүдийг зөвхөн төгрөгөөр худ�##�даж байж сая Монгол төгрөгийн ханш тогтворжиж тэр хэлээд байгаа чөтгөрийн тойргоос бүрэн ангижрах болно ш дээ Харамс�##�тай нь Монголын төрд шург�##�сан урвагчид хүлээн зөвшөөрөхгүй байгаад л юм яагаад гэвэл Монголын эрх баригчид тэдний да�##�гавараар ажилладаг болохоор тэр

Зочин
Зочин
2022-07-22 12:04

Монголын төр УИХ гишүүд нь ОУВС Азийн хөгжилийн банк ЕСБбанк Дэлхийн банк гэх гоё нэрээр х�##�хавч хийсэн Америкийн үндэстэн дамнасан мөнгө хүүлэгч долларын эзэдүүдтэй сүжирхээд байв�##� Монгол улс нийт ард иргэд сайн сайхан ирээдүйг мөрөөдөөд ч хэрэггүй бас хэзээч биелэлээ олохгүй харин бид эх нутгаасаа хөөгдөх нь цаг хугацаа харуулах биз дээ Өнөөдөр эрх бариж байгаа МАН АН хоёр хоёулаа ОУВС боол тэдний хамаг бохир заваан ажилуудыг гардан гүйцэтгэгч нар өөр хэн ч биш Монголчууд дэлхийн элэг доог шившиг болоод удаж байна даа

Холбоотой мэдээ

Back to top button