Сурталчилгаа

"Хуримтлалтай монгол" аяны супер урамшууллын эзэн НЭГ өрөө байрныхаа түлхүүрийг авлаа

Жил бүр Худалдаа, хөгжлийн банкнаас уламжлал болгон зохион байгуулдаг Хуримтлалтай Монгол аяны супер урамшуулал болох 1 өрөө байрны эзэн Үндэсний их баяр наадмын өмнө тодорсон юм. Энэ удаагийн аян 3-р сарын 1-ний өдрөөс  6-р сарын 30-ны өдрийг дуустал хүртэл үргэлжилсэн бөгөөд нийт 100 харилцагчийн мөнгөн хадгаламжийг 500,000₮-2,000,000₮ төгрөгөөр урамшуулж, супер урамшууллын эзнийхээ Нисэх гарден хотхоны 1 өрөө байрыг хүлээлгэн өглөө.

Энэхүү  аян нь харилцагчдадаа хуримтлалыг дадал болгох, хуримтлуулах дадлыг нь урамшуулах зорилгоор 2022 оны турш үргэлжилнэ. Зуны аяны Супер урамшуулал 50 сая төгрөгийн үнэ бүхий Зуслангийн байр байх юм. Мөн сар бүр 15 харилцагчийн мөнгөн хадгаламжийг 500,000₮  - 2,000,000₮ төгрөгөөр урамшуулах билээ.

Та бүхэн 6 ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламж нээн орлого нэмсэн 100,000₮ тутамдаа урамшууллын 1 эрх авч оролцох боломжтой. Хэрэв та ХХБ-ны харилцагч биш бол өөрт ойр байрлах Худалдаа хөгжлийн банкны салбар тооцооны төвд хандан хуримтлалаа үүсгэж,  урамшууллын эзэн болоорой.

Урамшууллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Хуримтлалтай Монголыг бүтээцгээе

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button