Нийгмийн

Маскаа бэлдэцгээе

Өдөрт бүртгэгдэж буй ковидын тохиолдол 300 давчихлаа. Омикрон хувилбарын BA.1, BA.2, BA.4, BA.5 хувилбар бүртгэгдэж, эмнэлгийн орны ачаалал нэмэгдэх болсныг, тав дахь давлагаа эхэлж буйг Эрүүл мэндийн сайд анхааруулсаар. Албаныхан ч хүн ихээр цугласан, битүү орчинд амны хаалт зүүхийг зөвлөсөөр. Гэвч гудамжинд зөрөх хүмүүсээс амны хаалт зүүсэн нь өдрийн од шиг.

Ковидын тохиолдлын тоо ийн өдрөөс өдөрт нэмэгдсээр байвал нэг өглөө унтаад сэрэхэд л амны хаалтны үнэ тэнгэрт хадчихна. Тиймээс иргэдийн эрэлтийг далимдуулан тоглож мэдэх эмийн сангууд болон шагчдад бүү боломж олго. Маскаа бэлдэцгээ.

Дөнгөж сая хотын төвийн хоёр эмийн сангаар ороход нимгэн энгийн маск нэг ширхэг нь 100-250 төгрөгөөр, KF94 маск 4500 төгрөгөөр борлуулагдаж байна. Иймд үнэ хямд байгаа дээр маскаа авдарлаад аваарай. Өвөл ханиад томууны үед ч хэрэгтэй. Бас нөгөөтээгүүр иргэд бид үүргээ ухамсарлан амны хаалтаа зүүж, урдын дадлаа бие биедээ сануулахгүй бол ковидын тохиолдлын тоо "галзуурч" намар хичээл, сургууль эхлэхгүй ч байж магад байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-25 12:46

unen unen odoo ch tgeeed ene humuusiin uhamsar gej yum awah yumgui l bolj

Холбоотой мэдээ

Back to top button