УЛС ТӨР

Хөгжлийн банкны өрийг төр төлөхгүй гэх Сангийн сайдын амлалт ХӨӨРХИЙ

Өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд болсон Хөгжлийн банкны зээлтэй холбоотой нээлттэй сонсголын үеэр тус банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул төлөгдөх боломжгүй болсон 762 тэрбум төгрөгийн өрийг Засгийн газарт шилжүүлэх санал гаргаж байв.

Тодруулбал, Төрийн өмчит ААН-үүд болох Монголын газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэс Монгол, ТОСК, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцын ТЭЗҮ гэх мэтэд авсан 762 тэрбумын зээл эргэн төлөгдөх боломжгүй болсон хэмээж байв. Харин Сангийн сайд Б.Жавхлан энэ мөнгийг төрөөс хэзээ ч төлөхгүй гэж ам гарсан.

Улмаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул шууд төр төл гэхгүйгээр дээрх мөнгийг хэрхэн төлүүлж болох гаргалгаа гаргаж, Засгийн газарт танилцуулсан байдаг. Үүний хүрээнд ТӨҮГ-уудын авсан зээл тус бүрийг төлөх төлөвлөгөөг Засгийн газраас боловсруулсан байна.

Тухайлбал, "Эрдэнэс монгол" компанийн 150 гаруй тэрбумын зээл. Энэ бол Гашуунсухайтын төмөр замд зориулж авсан зээл. Анх Хөгжлийн банкнаас Засгийн газарт оруулсан санал бол тухайн зам өөрийн гэсэн орлого олдог учраас тухайн орлогын тарифыг хөдөлгөх байдлаар менежмент хийх. Мөн тус замын гол үйлчлүүлэгч нь "Эрдэнэс тавантолгой" ХХК. Тэгэхээр тус компани дээр үнэт цаас гаргах байдлаар зээлийг төлүүлэх боломж байна гэж үзэж байсан.

Тэгвэл эцэстээ "Эрдэнэс Монгол" компанийн эзэмшлийн "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаанд ногдох төрийн мэдлийн 81.5 хувийн хувьцааны ногдол ашгаар зээлийг эргэн төлүүлэхээр болжээ. Энэ бол яах аргагүй төрийн мөнгө юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-26 08:51

Жавхлан өөрийн мөнгөөр төлөх гэж байгаа юм шиг аяглах хэрэггүй шүү .Тэр өртэй нөхдийн хөрөнгийг нь хураагаад төлүүл .Тэднийг хэрхэвч толгойг нь илж татвар төлөгчдийн мөнгөөр төлж болохгүй .Тэгвэл ард түмэн зөвшөөрөхгүй нилээн ширүүхэн тэмцэл өрнөх болно гэдгийг анхаарах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button