Нийгмийн

Та автомашины дугаараа гээсэн бол шинээр авахад 60000 төгрөг хэрэгтэй

Аялал зугаалгын улирал эхэлсэн энэ үед иргэд хөдөө, орон нутгийг ихээр зорьж, ус, гол гаталж буй. Харин энэ үедээ автомашиныхаа улсын дугаарыг усанд унагах, алга болгох тохиолдол маш их байдаг.

Хэрвээ та улсын дугаараа гээгдүүлсэн бол дахиж шинээр авахаас өөр аргагүй. Ингэхдээ Авто тээврийн газарт байрлах дугаарын үйлдвэрээс торгуулийн мөнгө болох 45000 төгрөг төлж авдаг юм байна. Мэдээж суурилуулахын тулд дугаар тогтоогч хүрээ хэрэг болно. Уг хүрээ нь 15000 төгрөгийн үнэтэй байна. Ингээд 60000 төгрөгөөр дахин шинэ дугаартай болж, хөдөлгөөнд оролцох боломжтой болох нь.

Тиймээс иргэд та бүхэн хөдөө, орон нутгийг зорихдоо автомашиныхаа дугаар, номерыг сайтар бэхэлж яваарай.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Худлаа мэдээлэл байна Торггууль нь 45000 дээр нь нэг дугаар цохиулахад 20 000 дугаарын гэр 15000 тэгхээр 80 000 болж байна

Zochin
Zochin

Zurag yu heljiin?

Холбоотой мэдээ

Back to top button