НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
24 цагийн дотор 79 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 29-нд холбогдох лабораториудад 12828 хүнд шинжилгээ хийхэд 20 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатарт хотод бүртгэгдсэн ба 18 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой халдвартайгаар бүртгэгдсэн байна. Хоёр нь Токио Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэдээс илэрчээ.
Мөн 24 цагийн хугацаанд 79 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Нийт батлагдсан 1195 хүнээс эдгэрсэн 824 буюу 69 хувь нь эдгэрээд байна. Одоо 361 хүн эмчлүүлж байна. Маш хүнд хүн хоёр байгаа аж.