ДЭЛХИЙНИЙГЭМ

Аляскийн тэнгэрт нисдэг таваг шиг биет ажиглагдав

Аляскийн Лэйзи уулын ойролцоо /Lazy Mountain, Alaska/ өттэй төстэй хачин хэлбэрийн үүл ажиглагдсан байна.

Хэргийн газраас авсан гэрэл зургуудад Аляскийн мужийн цагдаагийнхан харь гаригийнхны нисдэг таваг, эсхүл Оросын цэргийн маш нууц зэвсэг байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Тэд учрыг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн талаар “Дэйли Мэйл” /Daily Mail/ мэдээллээ.

Мөн тэдгээр гэрэл зургууд интернэтээр нэлээдгүй маргаан үүсгээд байгаа аж. Интернет хэрэглэгчид үүнийг солир, нисдэг таваг, хиймэл дагуул, эсхүл Украины нөхцөл байдалтай холбоотой Оросын цэргийнхний зэвсэг ч байж магадгүй хэмээн өөрсдийнхөөрөө янз бүрийн таамаг дэвшүүлж эхэллээ.

Ямартай ч, Аляскийн цагдаагийн газрын мэдээлснээр онгоц алга болсон, осолдсон гэх мэдээлэл ирээгүй гэв.

Аврагчид нисдэг тэргээр Лэйзи уулыг бүтэн тойрч ажиглалт хийсэн ч ямар нэгэн сэжигтэй зүйл олоогүй, онгоц сүйрсэн шинж тэмдэг олж илрүүлээгүй байна.  

Эх сурвалж: Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-04-10 12:06

оросууд л зэвсэг туршиж байгаа биз

Зочин
Зочин
2022-04-10 12:13

Манай нөгөөх Путинг дуурайж тамхи уушгилсан

Зочин
Зочин
2022-04-10 23:39

Орос ууд амжихгүй толгой нь хүрэхгүй

Холбоотой мэдээ

Back to top button