УЛС ТӨР

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Гоухан төслийн удирдагч Ютта Рейхагтай уулзлаа

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д. Бауыржан өчигдөр /2022.07.25/ Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хэрэгжүүлж буй “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих” /Progress/ төслийн удирдагч Ютта Рейхаг тэргүүтэй хүмүүсийг хүлээн авч уулзжээ.

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн хэрэгжүүлж буй “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих” /PROGRES/ төсөл нь Баян-Өлгий аймагт сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах салбарыг дэмжин ажиллах хүсэлтэй байгаа бөгөөд Дэлүүн суманд бяслагийн үйлдвэр байгуулахыг дэмжин ажиллах зорилгоор манай аймагт PROGRES төсли йн удирдагч Ютта Рейхаг албан ёсоор нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар хүрэлцэн ирэн ажиллаж байгаа юм.

Уулзалтаар тус бяслагийн үйлдвэрийг малчдын оролцоотойгоор байгуулах, үйлдвэр байгуулахад аймаг, орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагуудын дэмжлэг, туслалцааны талаар болон хамтарч хийх асуудлыг хөндөж талууд харилцан санал солилцжээ. Уулзалтад Засаг даргын орлогч Х.Арман, ЗДТГ-ын дарга Б.Мухамед, PROGRES төслийн мэргэжилтэн Н.Лхагважав, Баян-Өлгий аймаг дахь төслийн хариуцагч Б.Анаргүл нар оролцлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-28 16:17

1

Холбоотой мэдээ

Back to top button