НийгмийнСошиал трэнд

Х.Баасандорж: Монголд 10 жилийн өмнөөс л усан үзэм тариалдаг байсан

Олон нийтийн цахим сүлжээнд хоёр өдрийн өмнөөс эхлэн "Сэлэнгэ аймгийн Баянгол сум /хуучнаар Баруунхараа/-д Солонгос Улсын судлаач эрдэмтэн Sung-Chul Kim 30 мянган мкв талбайд төрөл бүрийн эмийн ургамал, нарийн ногоо, чавга, усан үзэм, гүзээлзгэнэ зэргийг тарьж амжилттай ургуулжээ" гэх усан үзэмний зурагтай нийтлэлүүд газар авсан. Тэрхүү нийтлэлд хандаж иргэд сэтгэгдэлээ илэрхийлэхдээ манай улс анх удаа усан үзэм тарисан мэтээр, мөн Монголын нөхцөлд ургах боломжгүй гэж боддог байсан гэх зэргээр байр сууриа түлхүү илэрхийлсэн байсан юм.

Тэгвэл бид энэ асуудалтай холбогдуулж "Атрын шим" ХХК-ийн захирал Х.Баасандоржоос зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ:

"Хүмүүсийн шуураад байгаа энэ асуудал учир дутагдалтай. Яагаад гэвэл манай улс аль 10 жилийн өмнөөс эхлэн усан үзэм тариалдаг болсон. Миний мэдэхийн "Ногоон сор" гэдэг компани усан үзэм тариалж, болц гүйцсэнийх нь дараа зах зээлд нийлүүлэн саяханыг хүртэл худалдаалж байсан. Харин манай компанийн хувьд 2013 оноос хойш солонгос сортын усан үзэм тариалж "Саруул" супер маркетуудаар худалдаалдаг байлаа. Одоо ч манай хүлэмжинд ургаж байгаа.


Монголын нөхцөлд усан үзэм ургахгүй гэсэн асуудал байхгүй. Ургуулалт, унтуулгын горимыг нь алдагдуулахгүй байхад болдог. Бид гэхдээ одоог хүртэл судлан ургуулсаар байгаа. Тариаланч бидэнд тусгай дэмжлэг, бодлогоор дэмжих хүртэлх хэмжээний төрийн дэм хүч ирдэг бол дотооддоо ийм нарийн нандин усан үзэм зэргийн жимснүүдийг тариалаад дотоодын хэрэглээгээ хангах бүрэн боломж бий гэж хардаг. Манай компанийн хувьд 2005 оноос хойш хөрсний далд үйлдвэрлэл буюу хүлэмжийн ногоо тариалалтаар дагнан үйл ажиллагаагаа явуулж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-30 05:58

солонгосууд бол ичих нүүрээ элгэндээ наасан, бүхнийг бид хийсэн гэж л ярьдаг, гүтгэдэг хүмүүс бдаг

Эрдэнэчимэг
Эрдэнэчимэг
2022-07-31 15:11

Үнэхээр Монголчууд тарьж байсан юм бол юуг нь нууцлаа вэ огт сонсоогүй мэдээ байна

Энхбаяр 99515585
Энхбаяр 99515585
2022-08-01 19:20

Энэ үнэн бол тэр усан үзэм тарьдаг газар байв�##� утас хаягыг нь өгөөч

Би
Би
2022-08-02 15:04

Төв аймгийн Зуунмод суманд байгаа. 99788585 дугаараар холбогдоод очоод үзээрэй.

Усан үзэм
Усан үзэм
2022-08-01 20:31

Хаана зардаг юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button