Нийгмийн

Сэтгэцийн өвчтэйгөө мэдэх... "АРЬСАН ХҮРЭМТЭЙ МАДОННА"

Хүний сэтгэл гэгч тайгын модод шиг бөглүү хэрнээ хөнгөн хийсвэр нь дэндхээрээ тогоотой сүү дэврэх шиг барьж тогтоож боломгүй тийм агшинг хэлэх мэт. Өөрийгөө галзуу сэтгэцийн өвчтэй гэдгээ мэдэх аймшигтай. Мэдэж буйгаа мэдрэх бол бүүр ч аюултай. Хүмүүс намайг гаднаас минь хараад галзуу солиотой хүн гэж хэзээ ч харахгүй. Тэгж харагдахыг ч би хүсэхгүй. Эгэл даруу, чив чимээгүй, нийтэч байдлыг тэргүүн зэрэгт тавин жүжиглэдэг юм чинь.

Энэ өдрөөс хойш Райф энэ зурагны өмнө өдөр болгон ирж олон цагаар харж суух болов.

Гэвч олон янзын солиорол, дэмийрэл элдэв гаж хүслүүдийн нийлэмж тархи толгой, ой ухааныг минь дүүргэнэ. Адын бодлууддаа эзэмдүүлэн зовж шаналж суухаасаа таашаал авах нь ч бий. Үхэл гэж нэрийддэг хүн бүрийг айдаст автуулдаг тэр зүйлтэй учирмаар санагдах. Эл байдал минь бүр даамжирч гаднаа илэрдэг болов. Пиво уунгаа ганцаараа чанга чанга орилох шахам ярьж суухад хэн нэгэн намайг "Өнөөх галзуу чинь сууж байна гарцгаая" гэхэд миний бах тав ханан, чангаас чанга хөхрөн баясна. Бүх цаг мөчид л үхлийн хөндийд чулуу дэрлэх тэр өдрөө хүлээж суугаа нь тэр.

Чи юу ч хийхгүй байсан ч хамаагүй цаг хугацаа урссаар л байна. Амьдралын яг юунаас таашаал авч цаг хугацааг өнгөрүүлэхээс шалтгаалж оршихуйн үнэ цэн тодорно. Миний хувьд энэ бүгд ямар ч утга учиргүй болж.

Шөнийн гурван цагт нойр хулжин тэнүүчилж явсан бодолд минь гэнэт л Мадона, Мадоно, Мадона гэсэн нэр зурсхийн орж ирлээ. Зохиолын хэсэгт дүрслэгдэх Мадоногийн хөрөг нүдний минь цөцгийд хадгалагдан үлджээ. Би хөргийнх нь өмнө зогсоно. Энэ надад үнэхээр таалагдлаа. Би зурганд дүрслэгдэх төдий өгүүлэгдэх эмэгтэйд үнэн сэтгэлээсээ дурлачихаж. Томасыг ер нь хэнийг ч үзэн ядалгүйгээр ганцхан Мадоно л нүдэнд үзэгдэнэ. Ийм хоосон зүйл гэж бас байдаг аа. Хаанаас ч юм хэн нэгэн эмэгтэй "Чамд энэ зураг их таалагдаа юу" гэж асуух шиг болоход бие зарс хийж нуруугаар хүйт даана. Магадгүй түүний нүцгэн цээж, богино банзлын цаанаас цухуйх цэгц шулуун хөлийг төсөөлөхөөс илүүтэй нүдийг нь бас уруулын хөдөлгөөнийг нь ширтэж сууна.

Ахин хоёр пиво захив. Нэгийг нь Мадонод нөгөөг нь өөртөө. Тиймээ би хэн нэгэнтэй ярилцахыг л хүссэн.

Мадоно Мадоно Хайрт Мадано минь!

Үүрийн дөрвөн цаг.

Эхнэр минь хажууд намуухан амьсгалж, урт холын зүүдэндээ умбан унтаж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button