ВИДЕО КОНТЕНТ

"Элэглэгч Эрдээ": Улс нь ийм арчаагүй байхад Солонгост харласан 18 иргэнийг буруутгах аргагүй

Сүүлийн хэдэн өдөр монголчуудын гаргадаг муухай зан авир, хүний нутагт ажиллаж хөдөлмөрлөхөд ямар асуудал тулгардгийг хөндөж ёжилсон бичлэгээрээ олны анхаарлыг татаад буй Э.Эрдэнэсайхантай ярилцлаа. Түүнийг Монголчууд “Элэглэгч Эрдээ” хэмээх нэрээр нь андахгүй. Э.Эрдэнэсайхан олон ч монгол залуусыг Солонгос улсад анх ирэхэд нь ажил төрөл олж өгч туслах, гэртээ байлгаж орон байраар хангаж байжээ. Харин зарим тусыг нь хүртсэн хүмүүс баярлалаа гэж хэлэхийн оронд нүүр лүү нь ус цацах мэт сэтгэгдэл төрүүлсэн учраас одоо залхаж байгаа хэмээн ярьсан юм. Түүний хувьд Солонгос улсад үйлдвэрт ажиллахын хажуугаар комеди урлагт хүч үзэж яваа нэгэн. Ингээд түүний хийж бүтээдэг сонирхолтой зүйлсийн талаарх ярилцлагыг хүлээн авна уу.

-Сайн байна уу. Солонгос улсад очоод хичнээн жил болж байгаагаас яриагаа эхлэх үү?

-Энд ирээд нэлээд хугацааг өнгөрүүлжээ. Одоо хоёр оронтой тоо руу орсон. Цаг хугацаа их хурдан юм. Гэр бүлээрээ ажиллаж, амьдарч байна. Хэзээ монгол руу гаа буцах вэ гэж асуух бол түрүүлээд хариулчихая. Очих хүсэл маш их байна. Харин Солонгост амьдраад дасчихсан учраас очоод яаж амьдрах бол гэсэн айдас бага зэрэг байдаг. Энд эрүүл агаар, хоол хүнс, нам тайван орчин нөхцөл бүрдчихсэн байдаг гайхаад л байдаг юм.

-Гурван сарын хугацаатай очсон монголчууд ааш муутай айлд байвал ямар зүйл тулгардаг талаар ёжилж хийсэн таны бичлэг цахим орчинд олны анхаарлыг их татаж байх шиг байна?

-Оруулсан даруйдаа л 100 мянган хүн үзсэн гээд чи бод доо. Би ч гэсэн анх Солонгост ирээд айл дамнаж амьдардаг байсан. Тухайн айлын мах надаас болоод дууссан юм шиг, тог усны мөнгө нь надаас болоод л их гараад байгаа юм шиг эвгүй байдаг байлаа. “Бадарчин” байж үзсэн хүний хувьд хэлж байгаа юм шүү. Ер нь монголд ч гэсэн оюутнуудад тийм зүйл тохиолддог шүү дээ. Бичлэгийн хувьд жаахан давсалж хачирласан зүйл бий. Гэхдээ л нэг их хол зөрөхгүй дээ. Үнэн юм үнэнээрээ сайхан.

-Солонгост байр түрээсэлж чадаагүй монголчуудыг “Бадарчин” гэдэг юм уу?

-“Бадарчин”л байгаа биз дээ. Айл, айл хэсээд явахаар чинь тэгж нэрлэлгүй яадаг юм /инээв,сурв/.

-Анх элэглэл хийж эхэлсэн цагаа дурсвал?

-Биднийг бага байхад цэргийн начин А.Тэгшээ элэглэдэг байсан юм. Дан бөхчүүдийг элэглэдэг тэр хүнийг хараад би яагаад сагсчдыг ингэж элэглэж болдоггүй юм бол гэж бодсон. Тэгээд 2016 онд Т.Санчирыг яг ид үедээ байхад нь элэглэж байсан юм. Тоглолтыг нь үзээд дуурайж хийгээд, "тэргүүн тоглогч авсандаа баяртай байна" гээд хэлсэн үгийг нь дуурайж хэлсэн. Түүний араас Б.Мөнхболд, Г.Баттөр гээд сагсчдыг элэглэтэл хүмүүст их хүрсэн.

Яг Т.Санчирын шидчихээд газар алгадаад л хачин болдог тэр үеийг элэглэсэн чинь олон хүн эергээр хүлээж авсан.

-Мэдээж та эдгээр сагсчдыг сайн таньдаг байсан байж таарна даа?

-Мэдэлгүй яах вэ, Б.Мөнхболдтой ХҮДС-д нэг багт тоглодог байлаа. Г.Баттөртэй хэдий нэг баг биш ч гэсэн өрсөлдөгч багийн тамирчин байсан болохоор тодорхой хэмжээнд мэднэ. Хамгийн гол нь өөрөө лигт тоглодог байсан учраас энэ тамирчдаа илүү сайн мэдэрдэг байсан байх. Тухайн үед завтай ч байж. Дараагийн хүнээ сонгоод, бэлдээд явдаг байж. Одоо бол чадахгүй байх.

-Элэглэлтэй холбогдуулан нэг зүйл асууя. Саяхнаас "Stand up" комеди урлагт хүч үзэж байгаа харагдсан. Хэдэн удаагийн тоглолт хийв?

-2016 оны үед байх. Манайд Монголоос хоёр хүүхэд ирээд надад анх комеди үзүүлсэн юм. Анх үзтэл их хараал хэлсэн, бүсэлхийнээс доошхи сэдэв ярьж байхыг хүмүүс сонсоод инээгээд л байсан. Би ер инээдэггүй. Гайхаад байж байтал Ub codemy-гийн таван залуу Солонгост ирсэн юм. Манай хотод хийсэн тоглолтынх нь зохион байгуулагч нь би болж таараад комеди гэдэг зүйлийг ойлгож эхэлсэн.

Би ерөөсөө өөрийгөө ингэж Stand up комедид дурлана гэж бодоогүй. Гэтэл хүмүүс намайг хуриман дээрээ уриад хүмүүсийг хөгжөөгөөд өгөөч гэж залгаад эхэлсэн. Төд удалгүй манай Тэгү хотод байдаг дүү маань намайг баг бүрдүүлээд комеди хийгээч гэх санал тавьсан. Тэгээд корона гарахаас өмнө анх удаа хийж байлаа. Түүнээс хойш нийт зургаа, долоон удаа хийчихлээ. Солонгосын хамгийн анхны комеди багийг байгуулсан. Багийнхны маань ихэнх нь Сөүлд байдаг учраас бараг өрх тусгаарлаж байх шиг байна /инээв/. Мэдэгдэхгүй л байгаа болохоос мундаг залуус олон байгаа байх. Одоо өөр хотуудад тоглолт хийхээр зураг хөргөө даруулъя гээд амар заяа үзүүүлэхгүй байгаа юм чинь /инээв.сурв/.

-Нээрээ сая Жэжү хотод эрүүл мэндийн аялал жуулчлалаар очсон 150 иргэний 22 нь хэл сураггүй алга болж, тав нь монголдоо эргэж ирсэн гэсэн. Энэ тал дээр та ямар суурьтай байна?

-Ойлгомжтой. Харласан биз. Тэр хүмүүсийг буруутгахгүй. Монгол Улс арчаагүй болохоор иргэд нь ийм шийдвэрт хүрч байгаа юм чинь. Гэхдээ тэр хүмүүс нэг зүйлийг бодож үзэх хэрэгтэй байсан. Дараа дараагийн хүмүүсийнхээ боломжийг үгүй хийж болохгүй гэдгээ ухаарах хэрэгтэй. Ер нь хоёр талтай. 18 хүний ард ангаахай бяцхан үрс, ах дүү хамаатан садан нь байгаа шүү дээ. Амьдрах гэж л яваа хүмүүс. Битгий харааж зүхээрэй.

-Солонгост ажиллаж байгаа хүмүүс мөнгө тарьдаг юм шиг л хүмүүс ойлгодог талаар та өөрийн бичлэгүүд дээрээ хэлж буй харагддаг. Амар ажил гэж хаа ч байдаггүй талаар хоёулаа яриагаа үргэлжлүүлье.

-Би ч гэсэн Солонгост ирэхээсээ өмнө яг тийм бодолтой байлаа. Солонгост ажилладаг ахынхаа цалин буудаг өдрийг их хүлээнэ. "Яагаад явуулахгүй байгаа юм бол" гэхчлэн их л амар зүйл боддог байв. Өөрийн биеэр ирээд ойлгож байгаа юм. Монголд байгаа хүмүүстээ "Энд ажил хийхэд тийм ч амар биш шүү" гэж хэлэх дуртай.

-Монголчууд Солонгост хэрхэн амьдарч байна вэ. 5-10 жилийн өмнөх нөхцөл байдал өөрчлөгдсөн болов уу?

-Анх Солонгост ирээд гудамж, талбайд Монгол хүнээ харахад их сайхан байдаг байж. Одоо бараг зугтаж байна шүү дээ. Нэгнээ хуурах залилах зүйлс гарч гардагтай холбоотой. Нэг хүнийг ажилд оруулаад өгөхөд карт аваад алга болох жишээтэй. Солонгосчууд Монголчуудад ажилд сайн гэдэгт нь дуртай. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр нэг л муу зүйл болвол бусдыгаа чирэх гээд байдаг тал бий. Зарим Монголчууд нуруу туруу өвдөөд гээд ажлаа таслах, шууд хаях зэрэг асуудлууд үүсгэдэг. Уг нь хариуцлагатай байх хэрэгтэй. Цаг барьдаг ажилд сайн Монголчуудад ажил олгогчид сайн ханддаг л даа.

Нэг удаа Монголоос гурван сараар ирсэн хэдэн оюутанд байр олж өгөөд, хөнжил гудас тогоогоо хүртэл илүүчиллээ. Тэгсэн нэг өдөр байрных нь эзэн ирж энэ байраа цэврэлж өг гэв. Яваад очсон чинь манай хэд хэл сураггүй хаяад явсан байдаг юм. Хоол хийж идэж байсан тогоо нь хатчихсан аймшигтай дүр зураг угтаж билээ. Тиймээс одоо ирсэн хүмүүст туслахаас халшраад байдаг болсон. Хүн сайхан сэтгэл гаргаад гүйхээр өөдөөс ус цацаад байхаар ямар олиг байх вэ дээ.

-Гэхдээ олон дунд сайнтай муутай л байх даа?

-Мэдээж сайн хүмүүс олон. Монголчуудаа муулаад үгүйсгээд байгаа юм биш. Бодит нөхцөл байдал нь л тэр. Дараа дараагийн ирэх, ажиллах хүмүүстээ л анхааруулж байгаа болохоос муутгах, заавал юмны хар бараан талыг нь харуулах гээгүй юм шүү.

-Дараа дараагийн ажил хийхээр ирэх хүмүүстээ зөвлөх зөвлөгөө юу байна. Мөнгө өө хэрхэн хураавал ашигтай вэ?

-Хамгийн гол нь тогтсон ажил их чухал. Миний хувьд махны үйлдвэрт ажиллаад багагүй хугацааг үдэж байна. Анх ирсэн хүмүүс хаа хамаагүй ажилд ороод эзнийх нь харилцаа хандалга таалагдаагүй болон өөрийн хувийн зохион байгуулалтаас болоод сар ажиллаж хүрэлгүй гарчихдаг. Үүнээсээ болж цалин авч, хурааж чадахгүй тарамдчихдаг. Уг нь бүтэн сар ажиллаад цалингаа авдаг байхгүй юу. Тиймээс тогтсон хоргүй ажилд орох л чухал. Харин мөнгө хураах нь ердөө л хувийн зохион байгуулалттай холбоотой. Архи тамхины хэрэглээгээ аль болох байхгүй болгох шүү дээ. Мөн хажуугаар нь нэмэлтээр ажил хийдэг юм. Амралтын өдрөөр сонгино, сармисны ажил, айл нүүлгэлт зэрэг ажлууд олддог.

-Ажил хийх тухайд ойлгож авлаа. Таныг сагсан бөмбөгийн спортын мастер цолтой гэдэг шүү дээ. Энэ талаараа сонирхуулаач?

-Тийм. Би ХҮДС-ийг тухайн үедээ тийм мундаг сургууль гэж мэдээгүй. Математикдаа тааруу болохоор МУИС-д орохгүй, шугам зургийн хичээлдээ муу учраас ШУТИС-д орохгүй. Ямартай ч өөр сургуульд орно гэж бодоод оноондоо тааруулаад сургуульд орсон нь ХҮДС байж таарсан. Ц.Цэвэрбал багшийнхаа багт тоглож эхэлсэн.

Намайг бага байхад ах маань сагс тоглодог байсан юм. Дарханы шигшээ, ШУТИС-ийн шигшээгийн тоглогч байсан ах маань намайг сагс тоглоход маш их нөлөөлсөн. Хэдий хамаатнууд маань намайг бөх болгоно гэдэг байсан ч би тэгж их дурлаагүй. 2001 онд өсвөрийн улсын аваргад ороод мөнгөн медаль авч шуугиан тарьж байлаа. Солонгост ирээд өөрийн нэрэмжит хоёр удаагийн тэмцээн зохион байгуулсан байна.

-Та бичлэгүүд дээрээ зөвхөн хөгжилтэй зүйлс ярихаас гадна залуустаа олон зүйлийг захиж харагддаг. Энэ мөчид залуустаа уриалмаар зүйл байна уу?

-Сайхан асуулт байна. Залуустаа гүйж байгаарай гэж хэлмээр байна. Зүгээр л сайхан гүй. Гүйснээр стресс тайлагдана, цусны эргэлт сайжирна гээд олон давуу талтай. Гүйлт бол дэлхийн хамгийн шилдэг спортуудын нэг. Гүйснээр хэзээ ч хорт хавдартай болохгүй. Гүйхэд танд ямар ч санхүүгийн зарлага гарахгүй. "Фитнесд яв" гэж байгаа юм биш. Гүйлтийн зам дээр ч гүйх шаардлагагүй. "Зүгээр л гадаа орчинд тааваараа гүй" л гэж хэлмээр байна. Мөн "тамхи битгий татаарай" гэж уриалмаар байна. Тамхи бол олон өвчний уурхай шүү гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-29 11:33

ийм ирэдээс бүтсэн улс арчаагүй бх нь аргагүй

Зочин
Зочин
2022-07-29 20:13

азийн бүх улсад монгол гэдэг нэр хармааний хулгайч гэж сонсогддог болоод бхад чи юугаа мэдэж хуцаав

ZOCHIN
ZOCHIN
2022-07-29 21:02

HAMGIIN SOLONGOS HUMIIST HAIRTAI N ULDEJDEE. HI HI
TEDNIIG BARIAD YAHAVDEE

TED HAMGIIN SAIN AJILCHID SHDEE

TUUH UDAHGUIEE

TA NAR CH GESEN MONGOLD AJILLAH UDUR IRENESHUU

ZOCHIN
ZOCHIN
2022-07-29 21:03

MONGOL HUN 3 HAN SAYSHDEE
BI BODOHDOOO SOLONGOSRUU IRGEDEE YVUULMAARGUI L BNA.

Зочин
Зочин
2022-07-30 10:30

Загдаа ахын хүүхэд гэсэн. Үнэн үү? Адилхан л юм байна

Зочин
Зочин
2022-07-30 20:43

Дандаа гай болсон юмнуудыг өмөөрч байх юм!!!!!!

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2022-08-01 09:23

ЗӨВ ШҮҮ ДЭЭ. ЭХ ОРОНТОО ӨНДӨР ЦАЛИНТАЙ, ОРОН БАЙРТАЙ АМЬДАРЧ БАЙГАА ХЭН Ч МОЛОНГОС ЯВАХГҮЙ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. МӨНГӨГҮЙ УЧИР АЖИЛГҮЙ БАЙР ОРОН СУУЦГҮЙ, ЗАЛУУЧУУД Л ЯВЖ БАЙГАА Ш ДЭЭ. ОЧООД ХАНГӨН АЖИЛ ОЛДДОГ, ВИЗ НЬ ГАРААД ЯВЧИХАЖ ЧАДВАЛ ЗАЛУУС БҮҮ ХЭЛ 500 МЯНГЫН ТЭТГЭВЭР ЭЙ АХМАДУУД Ч ЧВНА ШҮҮ ДЭЭ. ӨНДӨР ЦАЛИГТАЙ САЯАС ДЭЭШ ТЭТГЭВЭРТЭЙ ӨОЛ ХЭН ХАРИЙН ГАЗАР ХӨЛСНИЙ АЖИЛ ХИЙХ ГЭЖ ЗҮТГЭХ ВЭ ДЭЭ. ИЙМ ХҮМҮҮС ЯВАХГҮЙ Л БАЙГАА БИЗ ДЭЭ. ДАНДАА МӨНГӨГҮЙ ХҮМҮҮС ХАМАГ БАЙДГАА ЗАРААД Л ЯВЖ БАЙНА. ОЛХИОГҮЙ ТӨРӨӨС БОЛЖ АРД ИРГЭД ЗОВЖ БАЙГААГЫН ХАМГИЙН САЙХАН БОЛОМЖ СОЛОНГОСТ АЖИЛЛАХ ГЭДГИЙГ БҮГД МЭДЭЭД Л ЗҮТГЭЭД БАЙНА ШҮҮ ДЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ.......

Зочин
Зочин
2022-08-01 13:06

Арчаагүй гэж бүр эзэнгүй болоод удаж байхад аргагүй. Эрхэм гишүүд нь ард иргэдийнхээ боломжийг хулгайлж луйвардаад байхаар

N.Tungalag
N.Tungalag
2022-08-05 10:23

Duudee Az Jargal Eruul enkhiig Erooye!

Холбоотой мэдээ

Back to top button