Нийгмийн

Кино урлагийн салбар сэтгэгчгүй болжээ

Өөрсдийн толгойгүй хүмүүсээр Монгол дүүрчээ. Нийгмийн оюун санааг зүлгүүрдэж, хөтлөгч урлаг, тэр тусмаа кино урлагийн салбар сэтгэгч хүмүүсгүй болжээ. Өөрсдөө сэтгэж чадахгүй хуулбарлагч ард түмэн болов. Ийн халаглах болсон нь энэ онд цацагдаж, нээлтээ хийж буй хоёр кино монголчуудын сайн мэдэх "Дурсамж 1988", "Дурсамж 1994", "Squid Game" зэрэг кинонуудын постер, нэрийг хуулбарласантай холбоотой.

ЖИШЭЭ НЭГ: ПОСТЕР ЗУРГИЙН ХУУЛБАР

Өчигдөр /2022.07.28/ “Хувьсал продакшн” цоо шинэ дэлгэцийн уран бүтээлийнхээ постер зургийг цацсан юм. "Ноён эмэгтэй" хэмээх тус киноны постер зургийг хараад шууд л "Squid game" санаанд орсон. Үзээгүй юм байж яагаад агуулгаас нь илүү хэлбэрийг нь харлаа гэж гайхаж буй бол уучлаарай. Бид хэн нэгнээс хулгай хийчхээд "Заа сүртэй шдэ. Ганцхан ширхэг будаа хулгай хийсэн биз дээ" гэхгүй л болов уу. Хулгайд их, багын хэмжээ гэж үгүй. Хуулбарлах, хэн нэгний бүтээлийг дуурайх төлөвшөөгүйн илрэл. Хуулбарлаж, дуурайх дээрээ тулчхаад буй нь манай кино урлагийн салбар нялхаар, ногооноороо байгаагийн илрэл юм. Монголын кино урлагийн салбарын хөгжлийг энэ мэт өөрсдийн толгойгүй үйлдэл арагш татаж буй биз ээ.

"Ноён эмэгтэй" уран сайхны кинонд тоглосон уран бүтээлчид

  • 2019 онд кино зохиолыг дуусгаж
  • 2020 онд зураг авалт хийгдэж
  • 2021 онд пост продакшн үргэлжилж
  • 2022.08.26-нд нээлтээ хийх гэж буйгаа цахим хуудаснаа илэрхийлсээр.

Хүмүүс адилтгаад, хуулбарласан хэмээгээд буй тул ийн тайлбар өгч буй биз. Харин "Squid game" киноны зохиол 2008 онд бичигдэж, зураг авалт нь 2020 онд, нээлтээ 2021 онд хийж байв.

Зураг авалтаа нэг онд хийсэн байж болох ч цаг хугацааны хувьд "Squid game" түрүүлж цацагдсан тул "Ноён эмэгтэй"-н постер хуулбар л харагдана. Үүнийг тооцоолж, үнэхээр л өөр юм хийе гэж бодсон бол өөр постер хийх байж дээ.

ЖИШЭЭ ХОЁР: НЭРИЙН ХУУЛБАР

"Reply 1994", "Reply 1988" хэмээх Солонгосын олон ангит киног үзээгүй хүн бараг л үгүй биз ээ. Эл киноны нэрийг монголчилбол, "Дурсамж 1994", "Дурсамж 1988" юм. Гэтэл энэ онд хошин шогийн жүжигчид "Дурсамж 1968" гэх кино хийв.

Энэ мэтээр хулгай хийж, бусдын хийснийг дуурайж болдог гэдгийг хүүхэд, залууст үлгэрлэсээр. Нөгөө талаараа монгол уран бүтээлчид дэлхий нийтэд зориулж уран бүтээл хийхээ болсны тод илрэл юм. Зүгээр л монголчуудыгаа хэрхэн хуурах вэ гэж л уралдацгааж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-29 12:34

тэнэг

Яаяа
Яаяа
2022-07-29 13:59

Ийм үзэл бодолтой нэг ч хүн хамаагүй байгаад Баяртай бна. Надад яааг ингэж санагддаг.

Хххр
Хххр
2022-07-29 21:15

Дуу хуулбарладаг байсан шигээ нүү

Иргэн
Иргэн
2022-07-29 21:54

Нэг САЙН МОНГОЛ КИНО ХИЙГЭЭСЭЭ Л ГЭЖ БОДОЖ ҮСЭЖ СУУХ ЮМ ДАА!!! НАС ГҮЙЦЭХНҮҮ!!!

Д Баярсайхан
Д Баярсайхан
2022-07-30 08:55

Соци�##�измын үед туршлага судлуулж байна гээд хуулдаг арга явдаг байсан биз дээ.Тэр үед сайныг дэлгэрүүлж байсан. Одоо худлаа нэр төр, шагн�##� горьдсон хүмүүс болж дээ. Ард түмнээ сонс,хүндэлцгээ. Хийсэн бүтээсэн чинь ил байна шүү!?

Хулгайч нь
Хулгайч нь
2022-07-30 11:10

Eguur.mn-ыг шүүхэд өгнө. Ямар ч баримт нотолгоогүйгээр хулгайчаараа дуудуулахгүй. Санаа сэдэл сэдэв юу ч давхцаагүй. Олноороо зогсоог хулгай гэж нэрлээд байгаа бол бат�##� нотол.

nudtei hun
nudtei hun
2022-08-01 10:35

Sohor ymu haishaa yum nudee neeged haraach

Зочин
Зочин
2022-07-30 16:57

Оюуны өмчийн хулгай урлаг, шинжлэх ухааны с�##�барт дэндүү л харагддаг даа. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх сан.

Зочин
Зочин
2022-07-31 11:19

Сэтгэгчгүй болсон биш. Бид түүхийнхээ туршид бусдыг дуурайсаар эцэст нь дуурайх юмгүй болсон байна. Одоо болвол өөрсдийнхөө толгойгоор сэтгэх цаг ирсэн.

Зочин
Зочин
2022-07-31 16:01

Монголын кино урлаг жүжигчид гэж үнэндээ чадваргүй бүх кино жүжгүүдэд нэг л янзаар тоглоно бүх зүйл хуулбарл�##� худ�##� с�##�бадай нар

Зочин
Зочин
2022-08-01 07:47

chadvar bhgui...huulagch nar

Narantuuliin Namuuhan Namuuna
Narantuuliin Namuuhan Namuuna
2023-05-24 10:38

Yoo ymar T1 ohin be shal sonin ym

Холбоотой мэдээ

Back to top button