НийгмийнСошиал трэндСПОРТ

М.Ариунболд: Эрлийз морьдын туурайг хуурайдаж, сэрвээ рүү зүүгээр хатган тамлаж байгаа нь ҮНЭН

Улсын наадам цар тахлын улмаас хоёр жил өнжөөд байсан билээ. Харин энэ жилийн хувьд ардын хувьсгалын давхар ой тохиож монгол түмэн ёстой наадсан шиг наадацгааж байна. Улсын наадам гурван өдөр болдогоороо болж нижгэр сайхан өнгөрсөн бол түүнээс хойш аймаг, сумд байгуулагдсаны түүхт ойн наадмууд шил шилээ даран зохион байгуулагдаж мөн газар газрын шигшмэл хурдан хүлгүүд бүсийн уралдаануудад шандсаа сорьсоор. Энэ жилийн хувьд бөхөөс илүү хурдан морьдын уралдаан шүүмжлэл, маргаан дагуулсаар буй.

Хамгийн сүүлийн жишээ. Хэнтий аймагт болж өндөрлөсөн "Их хурд" уралдаан.

Тэгвэл "Их хурд"-ын азарганы уралдаанд "АПУ"-гийн П.Батсайханы "Шоу Халзан" түрүүлсэн билээ. Энэ уралдааны дараа азарганы уралдаанд аман хүзүүдсэн "Богд Хээр"-ийн Б.Нямжав маргаан үүсгэж түрүүлсэн азарганы сэрвээний өндрийг дахин хэмжүүлэхээр болсон байгаа юм. Хэмжих үед "Шоу Халзан" азарганы хөл доголж, туурайнаас нь цус шүүрч байсан. Үүний учир нь уяачдын дунд сэрвээний өндрөөр тэнцэхгүй мориныхоо туурайг хуурайдаж нэгээс, хоёр см хүчээр хасдаг төдийгүй, сэрвээ рүү нь зүүгээр шивэх тохиолдол хэвийн үзэгдэл болсон гэх мэдээлэл.

Бид эл асуудалтай холбогдуулан Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны нарийн бичгийн дарга М.Ариунболдоос тодрууллаа: “Энэ үнэн. Уяачид сэрвээний өндөр нь тэнцэхгүй морьдынхоо туурайг хуурайддаг нь худал биш. Мөн морьдынхоо сэрвээ рүү зүүгээр шивдэг гэдэг ч үнэн. Ихэнх уяачдын дунд нийтлэг болчихсон үйлдэл. Үүнийг ингэлээ тэглээ гээд хуулиар зохицуулж, хариуцлага тооцох зохицуулалт байхгүй. Хууль батлагчид дүрмэндээ энэ байдлыг зориуд орхигдуулдаг” гэлээ.

Харин зарим уяачдаас энэ талаар тодруулахад:

Налайх дүүргийн уяач Х.Хишигдалай: “Энэ мэдээллийг сонссон. Гэхдээ худал. Мориныхоо туурайг хуурайдах нь байж болохгүй асуудал. Учир нь морь улдаад, хад, чулуу холгоод  давхихгүй. Туурайнаас нь авлаа ч тэр хэмжээгээр нь тах хадаж таарна. Ийм байхад морьдынхоо туурайг хуурайдаад сууж байна гэж юу байх вэ” гэв.

Монгол Улсын тод манлай уяач Б.Бат-Өлзий: “Зүүгээр шивнэ гэж юу байх вэ дээ. Амьд амьтныг зүүгээр шивээд байж байна гэж байхгүй. Тэртээ тэргүй илүү гарсан туурайг нь авч байгаа шүү дээ. Өөр зүйл байхгүй ээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-29 12:59

Уяачид бол яргачид болсон. Түрүүлсний дараа сэрвээний өндрийн маргаан гарах үед " Шоу х�##�заны" туурайг хуурайдуулж намсагасан нь үнэн. Ер нь монгол азаргыг амьдаар нь за�####�гч бодитой. Олон ч хүүхдийн амь нас үрэгдэж, эрүүл мэнд хохирч, уяачид зугаацаж байна даа.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-07-29 14:32
Reply to  Зочин

Ээ бурхан минь эд нар чинь хүн биш үү энэ нүгэлээ яаж даанаа хүүрнүүд ээ зовно доо зовно үр хүүхдээ бодоосрй

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-07-29 14:27

Ёстой муу ёрын яргчид хүүхэд морииг тамладаг арай юмаа

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-07-29 14:28

Өөрсдөө энэ зовлон өвдөлт үзэж үхнэ гэдгээ мэддэггүй мунраг шун�##�тууд юмаа

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-07-29 14:29

Биё биёнээ өмөөрөөл хэдэн тэнэг уяачид үхэж байж л дуусах юм байждээ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-07-29 14:36

Үнэнииг хэлсэнии төлөө ариунболд гэдэг хүн лүү дайраад үхлээ юу тэр нэг тэнэг уяач санаатай �##�уурчин яргачин махчин

Зочин
Зочин
2022-07-29 17:53

АПУ гийн Батсайхан ингэж тэнэгтэхээр бусад нь аргагүй юмаа

Зочин
Зочин
2022-07-30 00:18

Хурдтай яваа үедээ морь туурайндаа эмзэглэдэггүй, ирээд п�##�баганаад эхлэдэг. Хүүхэд байхад ширэгний азаргана дээгүүр хөл нүцгэн хурдлахад хатгадаггүй байлаа хө.

Оюун
Оюун
2022-07-30 06:20

Огт оргүй зүйлийн т�##�аар яриа үүсгээгүй байхаа. Ямар монголоо �##�дсан муухай хүмүүс эрдэнэт хүлгийнхээ туурайг эвдэж, элдэв мэсээр шивэн тарчлаачлааж наадаж чаддаг байнаа. Нүглээр дүүрсэн хорвоо юм. Бүү үзэгд. Зохих хуулинд нь нэмэлт оруулж тэдгээр садистуудыг цээрлүүлбэл таарна.

Зочин
Зочин
2022-07-30 09:20

Өөрсдийн тэнэг бүдүүлэг бодлоо хэрэгжүүлэх зорилгоор уяачдыг гүтгэх доромжлох төр засаг руу дайрах худ�##� мэдээлэл цацаж тархи угаах т�##�аар энэ АриунболдДуламсүрэн нар мэргэшсэн хүмүүс болжээ, энэ нь монголын хурдан морины хөгжилд маш их хохирол учруулж бн. Уяачдын нүүдлийн шүүх байгуулж энэ асуудлыг хэлэлцэх шаардлага гарч ирлээ

Зочин
Зочин
2022-07-30 10:07

Ямар дарамттай �####� нар вэ? Ингэн ингэн үхэлдэж ур�##�даад яах гээд ч байдаг юм. Хүүхэд морины амиар тоглосон хар л�##�арууд. Өөрсдийнхөө хүүхдүүдээ өөрсдөө үүрээд гүйцгээгээч �####� нар

Иргэн
Иргэн
2022-07-30 11:20

МОНГОЛЫН ЭРИЙН ГУРВАН НААДАМЫГ УСТГАХ УТГАГГҮЙ БОЛГОХ АЖИЛЫГ МАН-АН-МАФИУУД, УЛС ТӨРЧИД АЙМАГ СУМ БАГЫН ТҮВШИНД МАШ АЙМШИГТАЙ ГҮЙЦЭТГЭЖ БН!!! ОДОО ТЭР ТҮРҮҮЛСЭН ХАНГАЙГААР НҮҮР ХУУДАСАА ХИЙХЭЭР БАЯМБАЦОГТ ТЭРГҮҮТЭЙ МАН-АН-Н МАФИУУД ЯААЖ УЛАЙРЧ БАЙГААГ ХАРАА БИЗ ДЭЭ!!! ИЙМ Л ЭРЛИЙЗҮҮД СҮЙТГЭЖ БН!!!

Мөнхбат
Мөнхбат
2022-07-30 13:32

Гахайнууд өөрсдөө унаачээ

Зочинзурхайч
Зочинзурхайч
2022-07-30 14:00

Морь тамлаж буй уяачид үхэхдээ яг ингэж тамлагдаж хэлний хуруугаа тайруулж үхнэ гэж миний шоонд бууж бна...тэгээд цаашид үр хүүхдүүд нь гм....

Зочин
Зочин
2022-07-30 14:08

Хулгайч луйварчид нэр төр хөөгөөд хэдэн х�##�тар цаас олж аваад л м�##� тамлаж байгаа нь үнээн...Тэдний уяач гэж юу байхав дээ...

Zovhin
Zovhin
2022-07-31 11:42

Ene m#lntamlaj bgaa nehed arai l bish bna shuu

Зочин
Зочин
2022-07-31 12:20

Бурхан минь хайр мэдрээгүй хүмүүс юм болуудаа

Зочин
Зочин
2022-07-31 13:05

Үйл лай нь нэг л өдөр ирнэ өөрсдөа биш гэхэд үр удамд чинь заав�##� очих болно хүнээ �##�дсан новшнууд м�##� болохооро хэлэх биш их шан�##�ж б гаа байхдаа нүгэл нүдээрээ гарах болтугай

Зочин
Зочин
2022-07-31 17:28

Хүүхдийн амиар нааддаг л�##�арын шун�##�ын тулам уяач нэртэй �##�уурчид хүүхэд хайрлахгүй байгаа м�##�нууд амьтныг бол яаж ч ярагланадөө

Зочин
Зочин
2022-08-01 09:51

Хурдан морь, бөх гэж сэтгэцийн өвчнөөр ур�##�ддаг хүмүүсийн цуглуулга болж дээ

Иргэн
Иргэн
2022-08-01 16:36

Дээр цагаас цэнгэж ирсэн дэлхийд ганц МОНГОЛ НААДАМ минь дээдэс өвгөдөөс бидэнд өвлөгдсөн дэлхийг дагуулсан түүхийн улбаа ээ х�##�аг гэж юутай их эмгэнэл вэ, юутай муухай цөвүүн цаг вэ

Zochin
Zochin
2022-08-01 23:37

Ugaasaa mongoloo aldsan yumnuudad ug hairan bn. Uraldaj barilfaj chadhaa bsan ulsud yumdaa

иргэн
иргэн
2022-09-10 16:43

М�##�ын эмч нар юугаа харж ур�##�дуулдаг байна аа, уяачид мөнгөний төлөө солиорсон хүн биш амьтад болждээ. Ийм юмыг таслан зогсоох хэрэгтэй, м�##� зовоогсод...

Холбоотой мэдээ

Back to top button