Энтертайнмент

Альбинос алдартнууд

Арьс, үс, нүдний пигментэд меланин хэмээх будагч бодис дутагдсанаас үүдэн альбинзм үүсдэг. Альбинизм  нь нас, хүйс, үндэс угсаанаас хамааралгүй, генетикийн өөрчлөлт. Альбинизмийн эсрэг нь меланизм. Эл эмгэгүүд хүнд ч, амьтанд ч тохионо. Дэлхий даяар альбинос хүмүүсийг ялгаварлан гадуурхах, хүчирхийлэх, амь насыг нь хөнөөх явдал олонтаа гардаг нь харамсалтай. Тэд бидэнтэй эгээ адил, эгэл жирийн бодгаль хүмүүс. Ингээд уншигч та бүхэндээ амжилтад хүрч, олны анил болсон альбинос хүмүүсийг танилцуулъя.

СNN-ийн хөтлөгч, сэтгүүлч, зохиолч Андерсон Күүпер

Тэрбээр СNN-ийн гол нэвтрүүлгүүдийн нэг “Anderson Cooper 360” шоу болон дэлхий дахиныг донсолгодог “Breaking news”-ыг хөтөлдөг. Күүпер удам дамжсан тэрбумтны гэр бүлд төрж, өссөн нэгэн.

Загвар өмсөгч Конни Чиу

Тэрбээр 1969 онд Хонконгод мэндэлжээ. Бусад альбиностой хүмүүсийн нэгэн адил тэрбээр гэрэлд хэт мэдрэмтгий нүд, арьсаа хамгаалах шаардлагатай байсан тул гэр бүл нь Швед рүү нүүсэн байна.

25 настай байхад нь эгч нь түүнийг загварын шоундаа модель болохыг гуйсан тэр үеэс түүний загварын карьер эхэлсэн түүхтэй. Чиу олон алдартай гэрэл зурагчид, дизайнеруудын модель болж байсан агаад дэлхийн хамгийн анхны албинос модель юм.

Тамирчин Келли Галлагер

Өвлийн олимпоос алтан медаль авсан хамгийн анхны англи хүн бол Келли Галлагер. Тэрбээр хойд Ирландад төрж, өссөн чадварлаг цаначин. Келли 2014 оны Сочигийн өвлийн олимпын гүйлтийн цанын төрөлд алтан медаль хүртэж байжээ.

Загвар өмсөгч, жүжигчин Шаун Росс

Шаун Росс 1991 оны тавдугаар сарын 10-нд мэндэлсэн бөгөөд АНУ-ын мэргэжлийн загвар өмсөгч, жүжигчин, бүжигчин. Мөн хамгийн анхны эрэгтэй альбинос модель. Тэрбээр дэлхийн хамгийн алдартай загварын сэтгүүлүүдийн нүүрэнд гарч, олон улсын загварын шоунд алгасалгүй оролцдог нэгэн.

Парламентийн гишүүн Алшаямаа Квигер

Алшаямаа сайн эцэг эхийн халамжинд аюулгүй өсөж торхисон бөгөөд өндөр боловсрол эзэмшжээ. Одоо тэрбээр Танзанийн парламентийн гишүүн, альбинос хүний эрхийн төлөө тэмцэгч идэвхтэн. Тэрбээр улс орноо хөгжүүлж, альбинос хүмүүсийн амар амгалан, аюулгүй аж төрөх нөхцлийг хангахаар тэмцэж явна.

Загвар өмсөгч, жүжигчин Диандра Форест

Африк америк модель, жүжигчин Диандра Форест өдгөө 26 настай. Түүний өвөрмөц гоо үзэсгэлэн олны анхаарлыг татдаг. Тэрбээр тоо томшгүй олон загварын шоунд оролцдог.

This image has an empty alt attribute; its file name is 317BBD3900000578-3460686-image-m-10_1456259378459.jpg
Охин Райны хамт

Диандра “Би таван хүүхэдтэй айлын бага охин. Би 9 нас хүртлээ альбинизтай гэдгээ мэддэггүй байлаа. Бага байхад хүүхдүүд намайг шоолж инээдэг байсан ч би учрыг нь ойлгодоггүй байсан. Бас намайг өргөж авсан уу гэж ах нараас маань асуудаг байж билээ. Энэ бүхэн хэцүү байсан ч би загварын ертөнцийн нэгэн хэсэг болж, өөртөө итгэх итгэлээ дахин олж авсан” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button