НийгмийнУЛС ТӨР

ТОЙМ: Улсын ирээдүйг өдөр нь уул, орой нь од тахиж, ДААТГАСАН эрх баригчид

2022 оны УИХ-ын хаврын чуулган завсарлаад сар орчим болж байна. Тухайн үед гишүүдийнх нь тал хувь нь шахуу Ерөнхий сайдаа дагаад Сингапур руу "намирчихсан", УИХ-ын чуулганы танхим эзгүй шахам, "хурдхан дуусгаад амрах юмсан" гэх залхсан царайтай хэдхэн гишүүдтэйгээр хаалтаа хийж байв.

Манай эрхэм гишүүд үнэхээр алжааж, ядарсан бололтой. Орон нутгаар аялж зугаалж, сум, аймгийн ой хэсэж, ганган хээнцэр дээл хувцас, том жийп машинаараа гангарцгааж явна. Зарим нь бүр бикини өмсчихсөн зургаа сошиал хуудастаа "шахаж", гоо галбираа гайхууланхан явцгаана. Мэдээж хүн юм хойно амарч, зугаалалгүй л яахав. Гэхдээ гуравхан сая иргэн чинь амьдрал нь "там" болчихоод байна.

Гишүүд зуны амралтаараа явсны дараа нөхцөл байдал хүндэрсээр байна. Улс орон нь дефолт зарлах дээрээ тулсан, ард иргэд нь үнийн хөөрөгдөлд туйлдаж, хамгийн хямдхан байдаг төмсний үнэ хамгийн үнэтэй болсон.

Коронавирус дахиад өсөж, эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж ирлээ. Дэлхий нийтэд сармагчны цэцэг өвчин онц байдал зарлахад хүрээд байхад манайх бүх хилээ цэлийтэл нээчихээд амар жимэр сууцгаана. Энэ аюулт өвчин манай улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал болоод байна.

Гэтэл аялаж яваа хэдийнхээ нүүрийг тахалж, эндээ суугаа УИХ-ын дарга нь Монгол банкны Ерөнхийлөгчөө дуудаж, жаахан зовлон жаргал ярилцахдаа гар утсаа "ухсан" шигээ, хүнийрхүү хандлагаар хэд гурван үг сольж буй бичлэг нь сошиал орчинд тархав. Тэд ингэж л бидний төлөө ажилласан дүр эсгэж байна хэмээн олон нийт бухимдаж байна.

Орон нутаг, тойргоороо аялаж яваа хэд нь төрийн зардлаар найр наадам, тахилга хэсч, уул овоо, од эрхэсээс биднийгээ сайхан амьдруулж өгөхийг даллаж, дуудаж, хүсэж, улаан хивс дэээгүүр алхаж явна. Ард иргэд нь ажилгүй, амьдралгүй болоод хот, суурин бараадаж, бараг эзгүйрсэн сумдын 90, 100 жилийн ой тэмдэглээд, түүнийгээ сошиал хуудсаараа гайхуулцгааж явна.

Тэгээд уул овоо тахиж, шүтэж яваагаа өмөөрцгөөж, зарим нь эл үйлдлээ "Байгаль дэлхийн уул ус, мод бут алив бүхэн нь амьтай, эзэнтэй хэмээн итгэн сүсэглэж, унаган нутгаа хайрлан хамгаалж, уугуул төрхөөр нь үр хойчдоо өвлөн үлдээх тухай зан үйл нь монголчуудын түүх соёл, уламжлалтай нягт холбоотой" гэх мэтээр тайлбарлах.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-07-30 09:47

Нутгийн амьдран суугаа иргэд тахих ёстой. Цагаач , явуулын нөхөд гай болно.

Зочин
Зочин
2022-07-30 09:55

Ухаанд нь ухана ухархайд нь мөс хөлдсөн хүмүүс олшроод байгаа юм уу даа

Зочин
Зочин
2022-07-30 14:50

Одоо яая гэхэв , ёстой л " үйлийн үр " юм даа ... " Боловсролгүй м�##�уудыг " толгой дээрээ з�##�сан \ өөрсдөө сонгосон \ Танарын \ ард түмэн гэх \ хохь гэх үү дээ ... Луйварчдын аяга - тавагний шавхрууг нохойны ЭДҮҮРЭЭС \\ эгүүрээс биш шүү \ долоож явах тавилаан гэж ...

Зочин
Зочин
2022-07-30 15:42

Хайрхан уулаө тахихдаа хивсээ мартаагүй мөртлөө индэрээ мартсан байсан шүү . Яг шовх орой дээр нь индэрээ засч байгаад үгээ хэлсэн бол лус савдаг бас намайг тахихдаа хүндэтгэлтэй хандлаа гээд харж үзэх байсан даа .Дахиж �##�даваа дарга нараа

Холбоотой мэдээ

Back to top button