Сурвалжилга, Нийтлэл

Хэрэлдэж, зодолдон “НААДАМЛАХ ДОН” шүгэлсэн монголчууд

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам сайхан болж өндөрлөлөө гэх үү дээ. Шинэ аварга, арслан төрж, хурдан морины уралдаан ч элдэв будилаан багатай өндөрлөв.

Зарим нэг бөхчүүдийн “ярга” үйлдлийг эс тооцвол шүү дээ. Жишээ нь улсын арслан Э.Оюунболд өөрийг нь давсан аймгийн начин Ё.Улсболдыг зодохоор дайрсан, улсын харцага Б.Одгэрэл цэргийн начин Э.Мөнх-Эрдэнийг барилдааны үеэр “шанаадсан” зэрэг үйлдэл гарав.

Гэтэл улсын наадмыг залгаад 21 аймаг, 330 сумдад “хавтгайрсан” наадам зохион байгуулагдав. Наадам болгон дээр л нэг дуулиан шуугиан дэгдээсэн хэрүүл зодоон үүслээ гэхэд хилсдэхгүй. Зарим аймаг бүр хоёр удаа бөхийн барилдаан зохион байгуулж ч байх шиг. Нэг нь цол олгодог, нөгөөх нь бай шагнал олгодог гэж бяралхаж байх жишээтэй. Нийтдээ 42 аймаг, 660 сумын наадам зохион байгуулдаг болж байх шиг байна. Сүүлийн хоёр гурав хоногт л гэхэд гурван ч аймгийн наадам хэрүүл зодоон дуулиан шуугиантай өндөрлөв. Золтой нэгийнхээ аминд хүрчихсэнгүй.

Жишээ дурдахад:

Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат улсын харцага А.Цацабшир түрүүлж, Айраг сумын харьяат, аймгийн харцага Б.Бадрал үзүүрлэсэн наадмыг шударга бус, найраатай гэж үзсэн иргэд зүлэг ногоон дэвжээн дээр эсэргүүцлээ илэрхийлж буй бичлэг цахим орчин цацагдсан.

Хөвсгөл аймгийн наадам дээр асар майхныг авч шидэлсэн асар хурц хэрүүл болж өндөрлөв. Тодруулбал, найрааны начин, заан түрүүлэв хэмээн ард түмэн эсэргүүцэж амиа өгөх шахам өмөөрдөг байсан Ц.Содномдоржоо сав, лааз шидэн хөөсөн билээ. Арга ч үгүй биз түрүүлсэн Э.Батсуурь нь улсын харцага Г.Элбэгийн хүү бол үзүүрлэсэн Б.Адъяасүрэн нь Ц.Содномдорж арслангийн дүү байсан юм.

Дундговь аймгийн 80, 81 жилийн ойн баяр наадамд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, аймгийн арслан С.Сүхбат түрүүлж, Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн начин М.Баттүвшин үзүүрлэсэн. Тус наадамд С.Сүхбат Дундговийн начинг нэг даваанд гурав даван байж түрүүлсэн нь хүртэл хэрүүл тэмцэл дагуулав.

Энэ бүхнээс харахад "хөгжөөгүй хөгжлийн ойгоо" тэмдэглэн суугаа ард түмэн бухимдаж, жанжилчилдах, уралцаж мэтгэлцэх нь эрс нэмэгдсэн хэд хоног л болж өндөрлөлөө.

Үүнтэй зэрэгцэн морин уралдааны үеэр хэдэн ч бяцхан үрс амь нас, эрүүл мэндээрээ хохиров. Зарим уяачид унаач хүүхдүүдэдээ шажигнадаг цаас, урт суран ташуур өгч явуулж, гүйцэж ирсэн морьдыг үргээх хорон атгаг санааг хэрэгжүүл хэмээн тушаадаг сурагтай. Энхрий бяцхан үрс өөрөө ч мэдэлгүй “алуурчин” болдог зарчим энэ ажгуу.

Бас нэг дуулиан шуугиан нь эрлийз морьдоо сэрвээний өндөрт нь тэнцүүлэх гэж туурайг нь цус гартал хуурайдаж, сэрвээг нь зүүгээр шивдэг гэдэг нь ч нотлогдоод буй. Энэ мэдээлэлтэй холбоотой нийтлэлийг энд дарж уншина уу.

Хэрэлдэж, зодолдон “НААДАМЛАХ ДОН” шүгэлсэн монголчууд ийнхүү өв уламжлал, ёс заншил, эрийн гурван наадмынхаа мөн чанар, үнэ цэнийг умартаж, өнгө мөнгө, алдар нэрийн төлөөх улайрал болгосноо үйлдлээрээ харуулсаар...

Өнөөдөр бөхийн үзүүр, түрүү булхайтай, хурдны манлай нь хуудуутай, унаач хүүхэд бэртэж, эндэх нь энгийн л үзэгдэл мэт болжээ.

Эцсийн эцэст наадамчин олон та бүхнээсээ нэг л зүйл асууя. "Эрийн гурван наадам уу, ХЭРҮҮЛИЙН ГУРВАН НААДАМ УУ".

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-01 13:23

Монгол хүн амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Ингэн ингэн наадам хийх хэрэгтэй ч юм уу үгүй юм уу. Ямар ч билэг дэмбэрэлгүй ийм наадам хийж байхаар хадлангаа хадсан нь дээр биш үү

Зочин
Зочин
2022-08-01 13:32

Хайран улсын мөнгө, хайран жирийн иргэдийн хөдөлмөр хөлс хүччч…

Зочин
Зочин
2022-08-01 13:44

Unen

Зочин
Зочин
2022-08-01 13:48

жинхэнэ үхэрүүд дээ яана юун хөгжих вээ х�##�аг

Zochin
Zochin
2022-08-01 14:26

Uyee unguruusun odo uyd niitsehgui naadam gedgee bolivol taaran .butehgui zuil gedeg n ugaasa haragdaj bn

Зочин
Зочин
2022-08-01 14:54

Nanchildaantai naadam gej uuniig xelj baigaa yum Sain zodoldood xereldeed bai mongolchuudaa tegvel Mongold yaduural buurna xa xa xa

Нүхэн жорлон
Нүхэн жорлон
2022-08-01 15:21

Модон жорлон царайлчаад, нүхэн жорлонгоосоо с�##�аагүй байж юун 90, 100 жил тэнэг юмнууд

Зочин
Зочин
2022-08-01 15:35

Сайны дохио биш дээ...

Баатар ван
Баатар ван
2022-08-01 16:32

түрүүлсэн бөх болон түрүүлсэн, айрагдсан морьдын эзэнд өндөр бай шагн�##� өгөхийг хуулиар хориглох хэрэгтэй. Улсын наадамд түрүүлсэн бөхөд 10 сая төгрөг аймгийн баярт түрүүлсэн бөхөд 5 сая төгрөг сумын наадамд түрүүлсэн бөхөд 2 сая төгрөгний шашн�##� олгоно гээд хуульчилах хэрэгтэй. Мөн гадаад дотоодын компани хувь хүнээс өндөр бай шагн�##� олгохыг хатуу хориглох хэрэгтэй. Ингэж байж цэгцэнд орно.

Bidon
Bidon
2022-08-01 17:05

Hogi chin uursduu l songoson hench buruugui

Зочин
Зочин
2022-08-01 21:00

Маскаа зүү гараа угаа Ковидоос хамга�##� Ковид өвчин аймаг аймгийн наадмаар эрчимтэй,тархчихлаа Хүүхдийн хичээл эхлүүлж үзээрэй дээ Наадмын айраг хуушуурын гэр гэх сум бүрээс идээ ундааны гэр барьснаас иргэд цугларч ковид тархах нөхцөл бүрдлээ

МОНГОЛ
МОНГОЛ
2022-08-01 21:29

ИНГЭЖ НААДАМ ХИЙХ ЮМ БОЛ ОГТ ХИЙХГҮЙ БАЙСАН ӨЛЗИЙТЭЙ

Зочин
Зочин
2022-08-01 21:54

Ийм учраас л дэлхийд хосгүй монгол наадам гээд байгаа юм.

ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж
ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж
2022-08-01 22:32

АН-ын хөлсний бичигчид л ийм юм бичдэг дээ.

зочин
зочин
2022-08-01 23:07

яг зөв ... наадамд ууртайгаар нь энэ баярыг улаан баатарт хийхгүй хөдөө хийж байхаар тогтох хэрэгтэй хэзээ байхдаа улаанбаатарчууд наадам цагаан сар энэ тэр гэж сүйд болоод байлаа тэгээд ч сагаан сар манж чинг улсаас монголчуудад өгсөн ганц баяр тиймд манжын баяр..., наадам ч мөн адил Чингис хааны үёд наадам энэ тэр гээд баярлаад байсан өдөр байгаагүй .. тиймд энэ баярыг баяолаж найрлаж наадамлах дуртайгаар нь хөдөөнийхөнд энэ баярыг тэмдэглэхээр тогтох хэрэгтэй ... хотынхон яахав ажилаа хийгээд л шинэ жилээрээ нэг амраад хүүхдийн баяраар нэг хоёр өдөр амрааж байхад л болно шүү дээ ...

Зочин
Зочин
2022-08-02 10:37

Наадмаа хүртэл хийж чадахгүй болжээ больсон дээршдээ баасан гүзээнүүдээ

Зочин
Зочин
2022-08-03 11:52

ene muusain mahan bumbugnuuddee ingej doromjluulaad baij baihdaa taarsan l###r uhernuud

Зочин
Зочин
2022-08-03 12:41

Улс орноо ийм байдлаар бичих нь улсаа муухай харагдуулж хорлож байгаа үйлдэл шүү дээ

Зочин
Зочин
2022-08-03 20:24

medeeniihee garchigiig zow soyoltoi bich l de

Зочин
Зочин
2022-08-04 00:05

Наадмын нээлт гэж сүржин зүЙл аймаг бүр сум болгонд хийж төсвийн мөнгө үрэн таран хийж байна. Цаашид тэгш ойн нээлтүүдийг зөвхөн улсын наадмаар хийдэг болмоор,аймаг сумдад наадмын нээлтйг цомхон болгох журамтай болмоор бна

Ard
Ard
2022-08-04 08:02

Yer ni mongolchuud buh niiteeree mongolooroo bolohoo bj bgaan shinj

Холбоотой мэдээ

Back to top button