СПОРТ

Шатрын олимпиадын IV тойрогт монголын эрэгтэй баг Норвегийн багтай тоглож, тэнцжээ

Дэлхийн шатрын 44-р олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж байна.

Манай улсын эмэгтэй баг

  • Нэгдүгээр тойрогт: Оман улсын багийг 4:0 харьцаагаар
  • Хоёрдугаар тойрогт: Парагвай улсын багийг 4-0 харьцаагаар
  • Гуравдугаар тойрогт: Америкийн Нэгдсэн Улсын багийг 3:1 харьцаагаар тус тус хожоод байна.

Ийнхүү гуравдугаар тойргийн дараа эмэгтэй шигшээ баг маань гуравдугаар байранд бичигдэж эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр тойргийн тоглолтоо Казакстан улсын шигшээ багтай хийх юм.

Харин манай улсын эрэгтэй баг

  • Нэгдүгээр тойрогт: Сао Томе улсын багийг 4:0 харьцаагаар
  • Хоёрдугаар тойрогт: Тринидад ба Тобаго улсын шигшээ багийг 3.5:0.5 харьцаагаар тус тус хожсон.
  • Гуравдугаар тойрогт: Унгарын багтай 2:2 харьцаагаар тэнцэн оноо хувааж, гуравдугаар тойргийн дараа 25-р байранд бичигдэх болсон.

Харин дөрөвдүгээр тойргийн тоглолтоо дэлхийн аварга Магнус Карлсенаар удирдуулсан Олимпиадын чансааны 3-т эрэмбэлэгдсэн Норвегийн багтай хийж, тэнцжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button