Нийгмийн
ШАТРЫН ОЛИМПИАД: Монголын эмэгтэй баг Герман, эрэгтэй баг Чех улсын багтай өнөөдөр тоглоно

Дэлхийн шатрын 44-р олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж байна.
Манай улсын эмэгтэй баг
- Нэгдүгээр тойрогт: Оман улсын багийг 4:0 харьцаагаар
- Хоёрдугаар тойрогт: Парагвай улсын багийг 4-0 харьцаагаар
- Гуравдугаар тойрогт: Америкийн Нэгдсэн Улсын багийг 3:1 харьцаагаар тус тус хожоод байна.
- Гуравдугаар тойрогт: Казахстан улсын багтай тоглож, 2:2 харьцаагаар тэнцлээ.
Ийнхүү өнөөдөр дараагийн тоглолтоо дэлхийд 14-т жагсаж буй Герман улсын багтай хийх юм.
Харин манай улсын эрэгтэй баг
- Нэгдүгээр тойрогт: Сао Томе улсын багийг 4:0 харьцаагаар
- Хоёрдугаар тойрогт: Тринидад ба Тобаго улсын шигшээ багийг 3.5:0.5 харьцаагаар тус тус хожсон.
- Гуравдугаар тойрогт: Унгарын багтай 2:2 харьцаагаар тэнцэн оноо хуваасан.
- Дөрөвдүгээр тойрогт: Дэлхийн аварга Магнус Карлсенаар удирдуулсан Олимпиадын чансааны 3-т эрэмбэлэгдсэн Норвегийн багтай 2:2 харьцаагаар мөн тэнцсэн.
Дараагийн тоглолтоо өнөөдөр дэлхийд 18-д жагсаж буй Чех улсын багтай хийхээр байна.
Дашрамд сонирхуулахад, 162 орноос эмэгтэй баг маань 28-д, 188 орноос эрэгтэй баг маань 45-д жагсаж байгаа юм. Өнөөдрийн өрөг Монголын цагаар 17.30-аас эхлэх ба та бүхэн www.chess24.com сайтаар үнэ төлбөргүй шууд дамжуулалтыг үзэж болно.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.