НийгмийнЯрилцлага

С.Денис: Архи, тамхи ба хиймэл шүд нь УРУУЛЫН хорт хавдар үүсгэж байна

Манай улс хорт хавдраар дэлхийд тэргүүлдэг болоод олон жил өнгөрч байна. Одоо ч бид нийгмээрээ энэ аюулт өвчний давлагаанд цохигдсон хэвээр. Элэг болон ходоодны хорт хавдраар өдөрт хэдэн арван хүн хорвоог орхиж, харин хэдэн мянган хүн зүгээр л ээлжээ хүлээн хэвтсээр байгаа нь маргашгүй үнэн. Нийгмээрээ ч энэ байдалд дасчихсан гэж хэлж болно.

Тэгвэл эдгээр хавдраас ялгаагүй аюул дагуулж болох өөр нэг хортой хавдар бол УРУУЛЫН ХОРТОЙ ХАВДАР. Хүмүүсийн төдийлөн мэддэггүй, зарим хэсгийнх нь сонсож ч байгаагүй байж болох энэ хавдар амны хөндийн буюу мэргэжлийн нэршлээр толгой, хүзүүний байрлалтай хортой хавдарт тооцогддог. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн хавдраар оношлогдох хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа юм. Бид үүнтэй холбогдуулж уншигчдадаа мэдээлэл хүргэхээр Хавдар судлалын үндэсний төвийн Толгой, хүзүү нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч С.Денистэй ярилцлаа.

-ХУВАНЦАР ХИЙМЭЛ ШҮД УРУУЛЫН ХОРТ ХАВДАР ҮҮСЭХЭД НӨЛӨӨЛЖ БАЙНА-

-Сүүлийн үед уруулын хорт хавдраар өвчилж буй хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай болсон байна. Ихэнх хүмүүс энэ хавдрын тухай нийтлэг ойлголтгүй байх шиг?

-Хорт хавдар гээд ярихаар хүмүүст хамгийн эхлээд элэг, ходоодны хавдар бодогддог. Харин эмэгтэйчүүдийн хувьд умайн хүзүүний болон хөхний хорт хавдар нийтлэг ойлголтод багтдаг байх. Гэтэл хүмүүсийн төдийлөн мэдэхгүй байгаа толгой хүзүүний байрлалтай хортой хавдар гэж бий. Үүнд амны хөндийн хортой хавдар буюу хэл, завж, уруулны хортой хавдар. Мөн хамрын хөндийн хортой хавдар, төвөнх, бамбай булчирхайн, арьсны хортой хавдар багтдаг. Уруулын хортой хавдрын хувьд ярихад тийм ч ховор биш элбэг тохиолдох болсон.

-Хэлний хортой хавдар гэж бас байдаг байх нь ээ?

-Байлгүй яах вэ. Ер нь толгой хүзүүний байрлалтай хорт хавдар дотроо амны хөндийнх дийлэнх хувийг эзэлдэг. Энэ төрлийн хавдрыг чухам юунаас болж үүсээд байгааг анагаах  ухааны түвшинд олон улс орнууд судалсаар байгаа ч яг бат нотолсон зүйл одоогоор байхгүй байна. Харин үүнд нөлөөлж буй хэмээн үзэх хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт, архи тамхины зохисгүй хэтрүүлсэн хэрэглээ. Харин дараа нь таарамж муутай хиймэл шүд. Хиймэл шүдний тухайд холгох асуудал гардаг төдийгүй хийгддэг хуванцар материал нь хавдар үүсэхэд нөлөө үзүүлдэг. Тодруулбал, хиймэл шүдийг гурван жил тутамд заавал солих ёстой. Хуванцраар хийгддэг учир заасан хугацаанд солиогүй тохиолдолд химийн хортой бодисыг ялгаруулж эхэлдэг. Гурав дахь гол шалтгаан бол вирус. Өөрөөр хэлбэл, вирусээр дамжиж энэ хавдар халддаг байж болзошгүй гэдэг онол явагдаад байгаа. Энэ вирус ам залгиурын хортой хавдрыг үүсгэдэг гол шалтгааны нэгээр зайлшгүй нэрлэгддэг.

-Бусад төрлийн хавдартай харьцуулахад аюулын хувьд ялгаагүй биз дээ?

-Хортой хавдар учраас ялгаагүй. Үхлийн аюултай гэсэн үг. Амны хөндийн эрхтэнүүд өөрсдөө амин чухал эрхтэн биш, бүрэн мэс заслаар авч тайрах боломжтой боловч бусад хортой хавдрын шинжийг амны хөндийн хортой авдар өөртөө агуулдаг. Тэр нь эхний ээлжинд үсэрхийлэх боломжтой байдал. Энэ нь амны хөндийн аль нэг хавдар хүзүүний тунгалагийн булчирхай руу үсэрхийлж болно гэсэн үг.

Амны хортой хавдрын хувьд үсэрхийлэх хоёр зам бий. Нэг нь тунгалагийн замаар үсэрхийлнэ. Тодруулбал, хүний бие дотор бидний мэдэх цусны судаснаас гадна тунгалагийн судас гэж бий. Энэ нь бидний дотор эргэлдэж байдаг нүдэнд харагдахгүй шингэн байгаа. Тэр шингэнээр дамжин хүзүүний булчирхай руу очиж хавдар бий болгоно. Харин хоёр дахь нь цусны зам. Энэ замаар алсын эрхтэнд очоод үсэрхийлнэ. Жишээлбэл, уруул, хэлний хорт хавдар байлаа гэж бодоход цусны судас руу эргэлтэд ороод өөр эрхтэн рүү очиж тэнд хавдар үүсгэхэд үсэрхийлсэн хавдар болно. Энэ үсэрхийлсэн хавдар оношлогдоод даамжрах юм бол мөн л амь насанд аюултай.

-АМНЫ ХӨНДИЙН ХОРТОЙ ХАВДАР ИХЭВЧЛЭН СҮҮЛИЙН ШАТАНДАА ИЛЭРЧ БАЙНА-

-Авч байгаа арга хэмжээ, эмчилгээний тухайд ярихгүй юу?

-Хортой хавдрын хувьд оношлогдож байгаа үе шат гэдэг маш чухал. Эрт оношлогдох тусам эмчилгээний хүрээ, эмнэлэгт хэвтэх ор хоног, санхүүгийн зардал багасна гэсэн үг. Учир нь хорт хавдрын эсрэг мэс заслын, химийн, туяа эмчилгээ гээд мөнгө зарсан олон эмчилгээ байгаа. Хавдрын хувьд хамгийн эхний авах арга хэмжээ бол мэс засал. Мэс залсын дараа шаардлага гарвал химийн болон туяа эмчилгээ хийдэг. Харамсалтай нь дэлхий даяар толгой хүзүүний байрлалтай хорт хавдрууд их хожуу үедээ оношлогдож байгаа. Учир нь энэ төрлийн хавдар эхний шатандаа ямар ч зовиур өгөхгүй. Тухайлбал, хэлний хавдрын тухайд хэлэн дээр нэг зүйл гарчихсан байна гээд тухайн өвчтөн маань дур мэдэж витамин, эм, уусмал хэрэглээд болохгүйг нь мэдээд манайд хандах жишээтэй.

-Хавдрын нийтлэг шинж тэмдэг гэж байна уу?

-Толгой хүзүүний байрлалтай хавдрын нийтлэг шинж тэмдэг гэж байхгүй. Учир нь хавдрын онцлог бүр өөр өөр. Амны хөндийн хавдрын хувьд ярихад  ихэвчлэн жижигхэн шархлаа үүснэ. Энэ шархлаа витамины дутагдлын үед гардаг шархлаатай төстэй боловч ялгаатай хэд хэдэн шинжүүд бий. Тэрийг нарийн мэргэжлийн эмч л ялгана уу гэхээс хүмүүс өөрөө салгаж таних боломжгүй байдаг.

-Энэ төрлийн хавдраар өвчилсөн иргэдийн нас барах тохиолдлын тухайд. Эдгэх боломж их байх боломжтой юу?

-Харамсалтай нь одоо хүртэл эдгэх хувь бидний хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа. Дэлхийн хэмжээнд амны хөндийн хортой хавдар туссан хүмүүсийн дийлэнх нь нас бардаг. Энэ нь оношлогдож байгаа үе шаттай холбоотой. Нөгөө талаас энэ төрлийн хортой хавдрын шинжүүдийг эмч нар сайн ялгаж мэдэхгүй байх тохиолдол ажиглагдахаас гадна, эмч нарын дунд айдас байхгүй байгаа юм болов уу гэж бодогддог. Нас  барах хүртэлх эрсдэлтэй түвшинд хүргэж байгаа бас нэг хүчин зүйл нь ихэвчлэн хуучин архаг үрэвсэлтэй андуурагдаад, түүнтэй холбоотой эмчилгээ хийгдээд тэр нь үр дүнгүй болсон нөхцөлд манайх руу хандаж, оношлогдож байгаа тохиолдлууд гэж хэлж болно. Ихэвчлэн 50-аас дээш насны хүмүүс энэ төрлийн хортой хавдраар оношлогддог. Оношлогдсон тохиолдолд толгой хүзүүний харт хавдрын эмчилгээний төлбөрийг манай улсын хувьд даатгалаас төлөх зохицуулалт үйлчилж байна. Энэ сайн хэрэг шүү.

-ЭНЭ ТӨРЛИЙН ХАВДРААР НАС БАРСАН ХҮНИЙ ТОО ЖИЛ БҮР НЭМЭГДЭЖ БАЙГАА-

-Нас барж байгаа тохиолдлын тоо жилээс жилд өсөх хандлагатай байна уу?

-Жил жилийн статистикаар харахад өссөн үзүүлэлттэй гарч байгаа. Үүнд бидний идэж, ууж байгаа хоол хүнс, орчны бохирдол, хүн амын төвлөрөл ямар нэг байдлаар нөлөөлж байгаа. Учир нь вирусээр халддаг онцлог бий гэж хэлсэн шүү дээ. Үүнийг дагаад нас баралтын тоо ч өсөж байна.

-Бусад төрлийн хорт хавдраар оношлогдсон хүмүүс гадны улсыг зорих нь нийтлэг үзэгдэл болсон. Толгой хүзүүний байрлалын хавдартай иргэд ч гадагшаа явж л байгаа байх. Гадны улстай харьцуулагдах ялгаа нь юу байна?

-Бид олон улсын эмнэлгүүдийн эмч нартай хамтарч байнгын сургалт семинаруудыг хийж туршлага солилцдог. Нэгдүгээрт, мэдээж европын анагаах ухаан манайхтай харьцуулахад залуу. Хоёрдугаарт , тоног төхөөрөмжийн хувьд өндөр хөгжилтэй орнуудын хагалгааны өрөө рүү ороход сансарын хөлөг рүү орсон юм шиг санагддаг. Тийм учраас тоног төхөөрөмжийн ялгаа байгаа.

-Бусад улс орон манайхаас илүү байгаа учраас иргэд эмчлүүлэхээр явж байгаа нь мэдээж. Тиймээс эмчлүүлэхээр явахад нь манай улсаас ямар нэгэн дэмжлэг үзүүлдэг болов уу?

-Өмнө нь Эрүүл мэндийн яамнаас толгой хүзүүний байрлалын хорт хавдартай  нөхөн сэргээлтийн эмчилгээ хийлгэхээр гадагшаа явж болох өвчтөнүүдийн жагсаалтыг гаргадаг байсан. Тухайн жагсаалтад орсон өвчтөнүүдэд тодорхой хэмжээний хөнгөлөлтийг эрүүл мэндийн яамнаасаа төлдөг системтэй.  Харин энэ байдал одоо өөрчлөгдсөн. 2011 оноос эхэлж нэлээд өргөн хүрээний нөхөн сэргээх мэс заслууд Монголд нэвтэрч нутагшсан юм.

-ХАГАЛГАА ХИЙХИЙН ТУЛД 6-1О ЦАГИЙГ ЗАРЦУУЛДАГ-

-Нөхөн сэргээлтийн эмчилгээ гэдэг нь?

Нүүрэн дээр болон амны хөндийд байрлалтай эрхтэнүүдийн хортой хавдрыг эмчлэхэд онцлог бий. Мэс заслын аргаар эмчилгээ хийлээ гэхэд тухайн эрхтэн буюу хавдартай хэсгийг авч болно. Гэхдээ авлаа гэхэд авсаны дараа ямар нэгэн байдлаар сэргээхгүй бол болдоггүй. Сэргээхгүй байснаар тухайн эрхтэний үйл ажиллагаа алдагдана гэсэн үг.

-Энэ тухайгаа дэлгэрүүлээд яривал?

Жишээ нь, хэлний хавдар байлаа гэхэд талыг нь тайрах хэрэгтэй болно. Гэвч хэл өөрөө зажилах, ярих, залгих бүх ажиллагаанд оролцоно. Тийм учраас нөхөн сэргээхгүй бол болохгүй. Нөхөн сэргээхийн тулд гарнаас буюу шууны далбаанаас эд авч шилжүүлэн суулгаад нарийн хоёр гурван судсаар залгаад сэргээчихнэ.

Уруулын хавдар бол уруулыг тэр чигээр нь авна. Хүн уруулгүй байж болохгүй. Тиймээс биеийнх нь аль нэг хэсгээс шилжүүлэн суулгаж пластик мэс засал хийж таарна. Үүн дээр онцлоод хэлэхэд амны хөндийн хорт хавдартай иргэд хагалгаанд орохдоо хоёроос гурван хагалгаанд зэрэг орох хэрэгтэй болдог. Хагалгаа зургаагаас арван цаг тасралтгүй үргэлжилнэ. Хортой хавдрын эмчилгээний мэс заслын нэг зарчим бол эрүүл эдийг оролцуулж тайрах  ёстой гэдэг байдал. Нөхөн сэргээлтийг хийхдээ хэмжээ, зэргээс нь хамаарч хаанаас ямар эд авч шилжүүлэн суулгах вэ гэдгийг шийддэг.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
моооцоо
моооцоо
2022-08-03 10:14

хөөх урууланд бас хавдар гэж байдаг аа

Зочин
Зочин
2022-08-03 11:17

Ene talaar medeellig emch nart sain uguurei Bas arhi tamhi heregledeg nuhud yah ve Huuhduud mash ih tamhi tatah yum

Д Баярсайхан
Д Баярсайхан
2022-08-04 07:00

Эмч нар үзээд ч мэдэхгүй, өө энэ үү!? Гайгүй зүгээр гээд явуулчихна даа
Хүчтэй өвдөхөөр нь ирээрэй ч гэх шиг ,дургүй хүрээд эмнэлэг гэхээр.... Зөв үг хэрэглэж сурмаар юм Гайгүй, гэсэн үг юу ч гээд байгаан,анхаарч яв гээд сануулж болно доо Өө гайгүй гэнэ.Эмч нар нь зөв ярьж сурмаар шүү!?Хэзээ хүнтэй зөв харьцаж сурна даа. Нөхдөө

Bayanaa
Bayanaa
2022-08-04 08:03

Aman sex bas noloolno

Erka
Erka
2022-08-07 04:27

Энэ орос ш�##� худлаа эмчинцэр

Zovhi
Zovhi
2023-06-09 15:41
Reply to  Erka

Chi ooroo emch bolchihgui olon yum yarihin

Холбоотой мэдээ

Back to top button