ВИДЕО КОНТЕНТЗөвлөгөө

103-аас 58 кг болж ЧАДСАН, монгол бүсгүйчүүдийн 10 тонн өөхийг шатаахад ТУСАЛСАН М.Энхчимэг

Бодох өөр. Бодсоноо хэрэгжүүлэх нэг өөр. 2020 оны гуравдугаар сараас илүүдэл жинтэйгээ тэмцэж, бодлоо бодит үр дүн болгоод буй жүжигчин М.Энхчимэгтэй та бүхнийг уулзуулж байна.

Өдгөө 42 настай тэрбээр 103-аас 58 килограмм болж чадсан. Мөрөөдлийнхөө биеийг урлаад зогсохгүй монголын мянга мянган бүсгүйд өөртөө хувьсал хийхэд нь тусалж буй юм.

Бичлэгийг энд дарж үзнэ үү.


ӨӨРИЙГӨӨ ГУРВАН УДАА ЯЛСАН НЬ

-Ажиглах нь ээ, амьдралын хүчтэй эргэлт, сэтгэл зүйн уналт өөрийгөө өөрчлөх хүч хүнд итгэл бэлэглэдэг юм шиг санагдсан. Өөртөө хувьсал хийж, өнөөдрийн М.Энхчимэгийг бүтээхэд чухам юу хамгийн хүчтэй нөлөөлсөн бол?

-Анх бүжигчний ангиас кино драмын анги руу орж байлаа. Энэ үедээ буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал зэргээс болоод жин нэмж, 100 гаруй килограмм болж байсан. 21-22 жилийн өмнөх юм ярих гээд байна л даа. Тэр үедээ өөрийн ажиллуулдаг тураах, чийрэгжүүлэх төвд явж жингээ хасаж байлаа. Үүний дараа 2008 онд анхныхаа хүүхдийг төрүүлж, бас л 100 килограмм давсан. Анх турсан шигээ л өөрийн ажиллуулдаг төвдөө явж, 40-50 килограмм хассан. Харин 2016 онд хоёр дахиа төрж, жин хасах тухай бодолтой дахин нүүр тулсан. Гэсэн ч ямар ч алхам хийхгүй л. Өмнө нь жингээ хасаж байсан болоод тэр үү чадчих юм чинь гэх бардамнал хүчтэй төрж байсан. Тиймдээ ч жин хасах тухай бодсоор коронагийн үеэр алхам хийж эхэлсэн. Өмнө нь чийрэгжүүлэх төв ажиллуулж байсан болохоор ямар дасгал хөдөлгөөн хийхээ мэдэж байсан. Тиймдээ ч гэрийн нөхцөлд жин хасах надад хүндрэлтэй байгаагүй.

-Цаашдаа жингээ хасах уу. Эсвэл ингээд зогсоох гэж байна уу?

-Би одоо 42-той, 58 килограмм жинтэй. Миний насанд энэ жин болно гэж бодсон. Тэр утгаараа жингээ барьж байна. Харин гэрийн нөхцөлд илүүдэл жингээ хэрхэн хаяж болохыг олон сайхан бүсгүйчүүдэд зааж буй сургалтаа зогсоохгүй. Миний сургалтад явж буй болон явсан бүсгүйчүүд үр дүнгээ үзсээр байна. 10 хэдэн килограмм хасаж байсан шавь нар надад үгүй. Хамгийн дээд тал нь 55 килограммыг хасаж чадсан.

-Таны шавь нар үр дүнтэй жин хаяж байгаагийн нууц?

-Заалны ангид очихоороо жингийн илүүдэлтэй хүмүүс юу хийхээ мэддэггүй. Өөрийгөө бүрэн дайчилдаггүй. Намайг хэн харж байгаа бол. Би ямар харагдаж байгаа бол хэмээн өөрийгөө хянаад байдаг. Харин гэрийн нөхцөлд дасгал хийж буй бүсгүйчүүдэд ичих мэдрэмж огтоос төрдөггүй. Тиймдээ ч өөрийгөө бүрэн дайчилдаг юм шиг санагддаг. Үр дүнтэй байгаагийн нууц нь энэ юм болов уу.

Онлайн сургалтын сайхан нь гэр бүлийн нэг гишүүн хамрагдаад бусдыг зөв дадалд үйлдлээрээ дуудах. Тэгээд хамтдаа сургалтад хамрагдах.  Тиймээс өөрийгөө өөрчлөхийг хүссэн хэн бүхэн онлайн сургалтуудыг сонирхоод үзэх хэрэгтэй. Төлбөрийн хувьд бага ч, үр дүн өндөр байдаг шүү.

ШИДЭТ ҮГ

-Яг өнөөдрийн байдлаар хэчнээн эмэгтэйг өөртөө хувьсгал хийхэд нь туслав. Мөн та багш байхын сайхнаас хуваалцаач?

-Шавь нарынхаа тоог үнэндээ мэдэхгүй байна. Ямартай ч Аэробик, зумба зааж байна. Онлайн сургалтынхаа дараа шавь нараасаа судалгаа авдаг юм. Тэр судалгаанаас харахад эхний нэг жилийн дотор бид 2 тонн өөх хайлуулсан байна лээ. 2020 оноос хойш ямартай ч 10 тонн өөх хайлуулсан байх.

Манай монгол бүсгүйчүүд жингийн илүүдэл ихтэй байна. Бүсгүйчүүд гэлтгүй монголчууд жингийн илүүдэлтэй байна. Тиймээс олон бүсгүйг жингийн илүүдэлдээ баяртай гэж хэлээсэй гэх чин хүсэл өвөртлөн сургалтаа явуулж байна. Үүгээр ч зогсохгүй эмэгтэйчүүдийг урам аваасай гэх үүднээс шууд дамжуулалтаар “уулзаж” байгаа. Шавь нараасаа “Та миний амьдралыг өөрчиллөө” гэх үг сонсоод урамшина. Үүнээс өөр сайхан үг гэж юу байх билээ дээ, багш хүнд. Жүжигчин хүн учир сэтгэлийн эмоци өндөртэйг ч хэлэх үү. Би чинь баярлах нь амархан, гомдох нь ч амархан. Яаж харагдаж байна, яг л тийм хүн шүү дээ.

-Хэдээс хэдэн насныхан түлхүү эрүүл мэнд, галбиртаа санаа тавьж байна вэ. Ерөнхий том зургаар нь харах юм бол?

-Өсвөр насны хүүхдүүдийг эцэг эхийнх нь зөвшөөрөлтэйгөөр сургалтад бүртгэж, ажилладаг.  Ер нь бол миний сургалтад 10 хэдтэй, 20 хэдтэй ч охид явдаг. Гэхдээ 35-55 орчим насны бүсгүйчүүд их бүртгүүлдэг. Энэ насныхан яагаад их бүртгүүлж байна вэ гэхээр нэгдүгээрт, миний үеийнхэн. Хоёрдугаарт, ажил амьдрал нь тогтчихсон бүсгүйчүүдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар ховор байдаг юм болов уу гэж бодсон. Тэр утгаараа энэ насныхан гэртээ өөртөө цаг гарган, кайф авдаг байх.

ХҮССЭНЭЭ ӨМСӨХ ЭРХ ЧӨЛӨӨ

-Турсны дараа хүн их эрч хүчтэй болдог юм шиг ээ. Танд хэрхэн мэдрэгдэж байх юм...

-Энэ бол жингээ хассан хүн болгоны тултал мэдэрдэг мэдрэмжийн нэг. Хүн өөрийнхөө болохгүй зүйлтэй нүүр тулна гэдэг хамгийн аймшигтай, хэцүү. Болохгүйтэйгээ нүүр тулчхаад дараа нь ялалтын тугаа мандуулчихсан хүнд бол юунд ч дийлдэшгүй мэт мэдрэмж төрнө. Юуг л бол юуг л хийчихье гэх итгэл асна.

Шинэ хувцас өмсөөд гэрээсээ гарах ямар гоё байдаг билээ. Өдөр бүр тэр мэдрэмжийг мэдэрнэ гээд боддоо. 3XL размерын хувцас өмсдөг байсан хүн S размерын хувцас өмсөөд өдөр бүр гэрээсээ гарах гайхалтай шүү дээ.

-Та хуучин хувцаснуудаа хадгалдаг уу?

-Байхгүй ээ. Намайг турсан сургаар хүмүүс ирээд авахыг нь авсан. Би заримыг нь хаясан.

-Турчхаад авч өмсөнө дөө гэж боддог хувцас байв уу. Хэрэв байсан бол тэгтэл их хүссэн зүйлээ өмссөний дараа юу бодогдож, мэдрэгддэг юм байна?

-Жингээ хассан хүн бүхний мэдрэхийг хүсдэг зүйл бол бага размерын хувцас өмсөж таашаал авах байх.

Нэг хэсэг охид уранхай жийнсэн өмд өмссөн дөө. Тэрийг л өмсөж үзмээр санагдаад болдоггүй. Таардаг уранхай жийнс олддоггүй. Гэр бүлийнхээ хүнийг Солонгос явахад нь захилаа. Манай хүн ч явж, явж олсоон л гэж байна. Солонгосоос ирэх үед нь би 20 хэдэн килограмм турчихсан байсан. Шинэ жийнсээ өмслөө. Үнэхээр гоё мэдрэмж. Нэг удаа, хоёр удаа өмссөн. Тэгээд өнөөх маань томдсон доо. Хүн өөрийнхөө хүссэн хувцсыг өмсөж, өөрийнхөө сонирхдог стиль жанрт хувирна гэдэг маш гоё. Илүүдэл жинтэй болчихоор таарч байгааг нь л өмсдөг. Түүнээс биш хүссэнээ өмсөж чадахаа больчихдог шүү дээ. Тийм учраас одоо та нар маань жингээ хасацгаа. Хүссэнээ өмсөцгөө. Дэлгүүрт ороод энийг үзье гэхэд танд таарахгүй ээ гээд худалдагч нар хөдөлдөггүй байлаа. Харин одоо бол би хүссэнээ өмсөж байна.

-Хүссэн хувцсаа өмсөөд гудамжаар алхаж явахад эрчүүд эргэж хараад л, тэр хэрээр та өөртөө итгэл төгс алхаад л... Турсны дараа хүмүүсийн харилцаа, хандлага энэ мэтээр өөрчлөгдөж байх юм уу?

-Хүүхнүүд л харц унагаж байх шиг байна. Эрчүүд бол харц унагасан юм байхгүй ээ. Намайг хараад айдаг байх. Би чинь их характертай хүн шүү дээ. Хааяа шавь нартайгаа таарах юм. Таараад зармыг нь танихгүй ээ, онлайнаар сургалтаа ордог тул. Ер нь бол крашлаж байгаа хүүхнүүд л их байх шиг байна. /инээв/

ГЭР БҮЛ САЛАЛТЫН ШАЛТГААН НЬ ЖИНГИЙН ИЛҮҮДЭЛ ҮҮ...

-Дэлгүүрт ороод хувцас үзье гэхэд танд таарахгүй гэж хэлдэг. Сэтгэл зүйг нь гэмтээдэг. Танд энэ мэтээр сэтгэл зүй рүүгээ нулимуулж байсан гашуун түүх бий юу?

-Жүжигчин хүн болоод ч тэр юм уу илүүдэл жинтэй хүмүүсийн сэтгэл зүйн уналтаас амархан гарсан. Зарим хүмүүс үнэндээ гарч чаддаггүй. Тийм ч учраас би шавь нарынхаа сэтгэл зүйтэй нь ажилладаг юм. Миний хувьд шокт ортлоо нулимлуулж байснаа санахгүй байна. Харин шавь нар маань “Надад тийм зүйл тохиолдлоо. Тиймээс би жингээ хасахаар шийдлээ” гэж надад ярьдаг. Ялангуяа сүүлийн үед жингийн илүүдлээс үүдэлтэйгээр маш эхнэр нөхрийн харилцаанд өөрчлөлт орж байна. Тэгээд “Хэн байснаа би бусдад харуулмаар байна, яагаад жин хасах болсноо танд хэлье” гэдэг. Би чадлынхаа хэрээр тус болох гэж хичээдэг. Үнэндээ энэ бол том сэдэв. Гэр бүл салалт маш их байна. Үүнийг нуух юм байхгүй шдэ. “Манай эхнэр тарган байна. Илүүдэл жинтэй байна” гэж эхнэрээ голж байна. Үүнээс болоод зарим бүсгүйчүүд сэтгэл санааны маш хүнд дарамтад орж байна. Энэ бол нээлттэй л ярилцах сэдэв.

-Сэтгэл зүйн дарамт, тогтворгүй байдлаас үүдээд  жингээ хаяж буй бүсгүйчүүд амархан шантарч мэднэ. Тэгэхээр та турах тэмүүлэлтэй бүсгүйчүүдэд шантарч байсан үеэ хэрхэн даван туулж байснаа хуваалцаач?

-Жин хасаж байгаа хүмүүс шантраах хэд хэдэн даваатай нүүр тулдаг. Эхнийх нь мэдээж сэтгэл зүйн даваа. Би тэдэн килограммыг тэдэн сарын хугацаанд хассан гээд хэлчихээр яг л тэгэх ёстой мэтээр ханддаг. Тэгээд өөртөө хайргүй хандаж, шийтгэдэг. Хэдэн цагаар ч хамаагүй дасгал хийж, хоолоо хэт сойдог. Энэ бол алдаа. Би үүнийг мэдэж байсан учраас өөртөө хайр зарлаж жингээ хаясан. Турахад цаг хугацаа хэрэгтэй. Тиймээс өдөрт олон цаг бэлтгэл хийж, өөрийгөө шийтгэлгүйгээр  хайрлах хэрэгтэй.

Хүмүүс жингээ хасахад хоол чухал юм уу, хөдөлгөөн чухал юм уу гэдэг. Аль аль нь л чухал. 50-50 хувьтай л хослуулах хэрэгтэй. Гэхдээ энэ бол сурах бичиг. Хамгийн чухал нь таны сэтгэл зүй 100 хувь байх ёстой. Чадна гэх итгэл байхад болохгүй, бүтэхгүй юм гэж үгүй. Уулын орой дээр эрүүл мэнд гэх эрдэнэсийн сан байна. Түүнд хүрэхийн тулд шавар шалбаагтай нь зууралдаад, тэр орой руу мацаж байна. Мацаж байхад шантрах үе байна. Шантрах үеэ давчихсан болохоор шантарчхаад багшаа гээд ороод ирж буй шавь нарыгаа яаж босгохоо, сэтгэлийг нь ямар үгээр дэмнэхээ би мэддэг.

Хоол, дасгалаа зохицуулаад л жингээ барьчихгүйг ойлцгоосон байх. Үүнээс  гадна өөрөө өөртөө урамших үе хамгийн чухал. Би 69 гэдэг тоог харчхаад мэлмэртэл уйлж билээ. 103 килограммаас 99 болохоор хүн яаж баярлах уу. Гурван оронтой тооноос хоёр орон руу шилжих чинь баярламаар хэрэг биз дээ. Үүний дараа 89, 79, 69 гээд л явж өгсөн. Хүн сонсоход зүгээр нэг тоо ч энэ тоонуудын ард асар их хөдөлмөр шингэсэн байдаг. Би 69 гэдэг тоон дээр очихгүй гурван сар нэг жин дээр гацсан. Энэ бол намайг шалгасан шалгуур байсан. Тууштайгаар дасгалаа хийсээр эцэст нь 69 гэдэг тоог харсан. Энэ тоонд дурлачхаад уйлаад байгаа юм биш. Үнэхээр их хөдөлмөрлөж байж энэ тоог харсан учраас өөрөөрөө бахархаж байгаа хэрэг. Үүний дараа би 59 гэдэг тоог хараад тэгж уйлаагүй шдэ. Сонин байгаа биз. Тэгэхээр танд юу ч тулгарч болно. Та даваад гарна  гэх сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй шүү.

Мөн нөгөөтээгүүр шантрах үед минь урам өгч, хамгийн их нөлөөлсөн хүн бол нөхөр минь. Хань ижлийн хэлсэн урмын үг жингээ хаяж буй бүсгүйчүүдэд зорилгодоо хүрэх гүүр, пуужин нь болдог юм билээ. Тиймээс жингийн илүүдэлтэйгээ тэмцэж байгаа, оролдлого хийж буй хүмүүст гэр бүлийнхэн нь хүндэтгэлтэй хандаад, дэмжээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг ээ.  

ЗАЛУУ ХЭВЭЭРЭЭ ҮЛДЭХ АРГА

-Турсны дараа арьс суларч, унждаг. Харин таны арьс улам чангарч, наснаасаа залуу харагдаж байна. Өөрийн туршлагаасаа хуваалцаач гэж хүсэх байна?

-20 хэдэн насандаа 40-50 килограммыг хасаж тухайгаа хэлсэн дээ. Тухайн үед арьс унжилтад санаа зовохгүйгээр жин хасаж байсан. Харин одоо 42 настай. Энэ насанд 50 килограмм байтугай таван килограмм жин хасахад арьс суларна. Үүнийг мэдэж байсан учир анхнаас нь их зөв арга барилаар өөртөөгөө ажилласан. Манайхны гаргадаг нэг алдаа нь жингээ хассаныхаа дараа арьсандаа анхаарал хандуулдаг явдал. Турсныхаа дараа арьсаа арчилж, татахад аль хэдийн оройтсон байдаг. Үлээсний дараа хий нь гарсан шаар ямар байдаг билээ. Арьс яг тийм л болчихсон байдаг гэсэн үг. Тиймээс турж байх явцдаа бага багаар арьсаа арчлах ёстой. Би бол арьсандаа хайр зарладаг. Арьс арчилгаа, арьсыг хэрхэн татаж чангаруулж жин хасах вэ гэх сэдвээр би тусад нь хичээл ордог. Миний нэг шавь байгаа. 64 настай. 55 килограммыг хассан. Арьс нь янзын татагдсан. Суларч, унжаагүй. Энэ бол дасгал хөдөлгөөний гайхамшиг.

-Хамгийн сүүлийн асуултыг танд үлдээе?

-Надад их характертай дүрүүд оногддог байсан. Яг үнэндээ өөрт маань дэлгэц дүүрэн Энхчимэгийг харах тийм тааламжтай санагдана гэж бодож байна уу. Аймшигтай харагдана аа даа. Сүүлдээ би энэ мэргэжлээ орхисон.  Үгүй гэж хэлж болохгүй дүрүүдийн саналыг зөвшөөрч, тоглож байсан. Жингээ хассаны хойш киноны саналууд ирж байгаа. Гэхдээ Энхчимэгт нь төлөвлөчихсөн ажлууд байна. Бие даасан уран бүтээл хийж, энэ маань ч олон сайхан бүсгүйчүүдэд урам өгч, өөрчлөлт хийх санаа сэдлийг өгөх байх. Удахгүй уран бүтээлээрээ бэлэг барина аа.

ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ: О.УЛСБОЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-03 08:19

Мундаг эмэгтэй вэ

Зочин
Зочин
2022-08-03 09:16

103 аас 58 руу. Пээ агуу агуу.

Зочин
Зочин
2022-08-03 15:49

Баяр хүргэе гайхамшигтай мундаг бүсгүй бн

Зочин
Зочин
2022-08-03 16:59

Багш маань маш тэвчээртэй шантрашгүй сайхан дайчин эмэгтэй хэзээ нэг хүссэн жиндээ хүрээд хүссэн хувцасаа өмсөөд багш шигээ ####хана даа гэж бодохоор багшдаа т####архаад баршгүй...Хайр татам шүү

Bayasgalan
Bayasgalan
2022-08-03 19:28

Үнэхээр хөдөлмөрч дайчин бүсгүйдээ баяр хүргэе! Би сэтгэлийн гунигаасаа болоод1жилийн хугацаанд 4 кг жин хасагдсан гэтэл арьс маань унжиж илт хөгшрөлтийн байд####тай болоод байгаадаа маш их санаа зовох боллоо Тиймээс 65тай надад тохирох нүүрний арчилгаанд тохирох дасг#### зааж өгч тус####аач гэдгийг чин сэтгэлээсээ хүсэе!?

Зочин
Зочин
2022-08-03 20:42

Jingee hasahiig husj bna

Bymba Bymba
Bymba Bymba
2022-08-03 21:39

wooow estoi goe erch hvchtei yag l tani shig bolohiig hvsej bna harahaar l bishirmeer sanagddag.

Зочин
Зочин
2022-08-04 11:37

Үнэхээр бахархмаар,хүндэлмээр ,мундаг бүсгүй юм аа,баяр хүргэе,яаж холбогдох вэ

Зочин
Зочин
2022-08-04 18:14

Сайн бна уу өөртэй чинь яаж холбогдох вэ дугаараа өгч болохуу

Зочин
Зочин
2022-08-05 07:03

Үнэхээр гайх####тай

ЗочинEnkhjargal
ЗочинEnkhjargal
2022-08-05 20:36

Onlain syrgaltand hamragdmaar bna.Bi 64.nastai.83kg jintei hul ih uvduj daralt ihesdeg Jingee hasmaar bna

ЗочинEnkhjargal
ЗочинEnkhjargal
2022-08-05 20:36

Jingle hahaha shaardlagatai bolson

Boloroo
Boloroo
2022-08-08 22:38

Turmaar bna zuvulguu hicheel yaj avah ve

Холбоотой мэдээ

Back to top button
13
0
Would love your thoughts, please comment.x
()
x