УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

ОУВС: Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт САЙН байгаа тул хөтөлбөр САНАЛ БОЛГОХГҮЙ

ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Юн Сок Хён "Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт сайн байгаа тул ОУВС Монгол Улсад хөтөлбөр санал болгохгүй" гэж мэдээллээ.

Тодруулбал, тэрбээр "Монгол Улсын эдийн засгийн эхний улирлын үзүүлэлт -3,8 хувьтай гарсан. Хагас жилийн байдлаар төсвийн орлогын гүйцэтгэл бодож байснаас хамаагүй дээр байлаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиа боловсруулаад өргөн барьчихлаа. Батлагдах байх. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг маш сайн шахаж төлүүлж байна" хэмээн ярьсан байна.

Гэхдээ инфляц болон гадаад өрийн дарамт эрсдэл учруулж байна хэмээн тодотгожээ.

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт ирүүлээгүй бөгөөд ОУВС-гаас хөтөлбөр санал болгохгүй гэдэг байр суурьтай байгаа аж.

Нэмэлтээр мэдээллэхэд: Хөгжлийн банкны чанаргүй зээлийн улмаас учирсан хохирлын хэмжээ 2,383,007,436,094 (хоёр их наяд гурван зуун наян гурван тэрбум долоон сая дөрвөн зуун гучин зургаан мянга ерэн дөрөв) төгрөгөөр тооцогдож байна. Долдугаар сарын 22-ны өдрийн байдлаар 494.7 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлээд байгаа гэдгийг АТГ-аас мэдээлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x