Энтертайнмент

Өвөрмонгол настан Дүгиймаа БНХАУ-ын “Яруу алдар” цолоор шагнууллаа

Өнгөрсөн ням гарагт /2019.09.29/ БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жинпин тус улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн гадаад, дотоодын 42 иргэнийг хүндэт цол тэмдгээр шагнасан байна.

Бээжин хотын Ардын их хурлын танхимд болж өнгөрсөн уг арга хэмжээний үеэр ӨМӨЗО-ны Улаанцав аймгийн Дөрвөд хошууны өндөр настан Дүгиймаа “Улсын гавьяа” тэмдэг болон “Яруу алдар” цол шагнал хүртлээ. Тэрбээр 1960-аад оны эхээр 19 настай байхдаа Шанхай хотын өлсгөлөнд нэрвэгдсэн 28 өнчин хүүхдийг өөр дээрээ авч, өсгөн хүмүүжүүлсэн аж. Тухайн үед Шанхай хотоос өлсгөлөнд нэрвэгдсэн 3000 хүүхдийг Өвөрмонголд авчиран аймаг хошуудад хуваан хүний зэрэгт хүргэж байсан тухай Хятадын эх сурвалжуудад бичжээ. Дүгиймаа нь ӨМӨЗО-ноос анх удаа дээрх цол тэмдгээр шагнагдаж буй иргэн болж байгаа аж.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button