Нийгмийн
Нийлүүлэлт хэвийн болсон ч төмсний үнэ 3000 хэвээр
Төмсний үнэ 4500-д хүрсэн цаг саяхан. Шинэ ургацын төмс гарч, төмс хүнсний захуудаар төмсний ханш 1500 болоод буй. Гэсэн ч хүнсний дэлгүүрүүд болон сүлжээ дэлгүүрүүдэд үнэ буурсангүй. Өнөөдрийн /2022.08.04/ байдлаар хүнсний дэлгүүрүүдэд төмс нэг килограмм нь 1700-3000 төгрөгийн хооронд байна.
Зах дээр хямд, дэлгүүрүүдэд үнэтэй буйн учрыг тодруулахад бүгд л ярьсан мэт нэг хариулт өгнө. Тэд үнэтэй байхад нь татаад авчихсан тул хямд зарахаар шатах гээд буй аж. Тэгэхээр дэлгүүрүүд татаж авсан төмсөө дуусгачихвал үнээ буулгах нь.

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Имарт-д 1580т байна лээ.
Наймаачид гэж ёстой амилсан чөтгөрүүд байх юмдаа мөнгө олж байвал нэр хүнд үр хүүхэд ч хамаагүй л байх юм