ДЭЛХИЙУЛС ТӨР

Барилгачнаас Ерөнхий сайдын хүргэн, Гадаад харилцааны сайд болсон Ван И

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И албан ёсны айлчлал хийхээр манай улсад ирлээ. Түүний айлчлалаас хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах олон үр дүнг бид хүлээж байгаа билээ.

Eguur.mn уншигч танд барилгачнаас төрийн сайд хүртэл дэвшиж ажилласан Ван Игийн намтрыг хүргэж байна.  

БАГА НАС, БОЛОВСРОЛ

Ван И 1953 оны аравдугаар сард Бээжин хотноо төрсөн, энэ жил 68 настай энэ эрхэм ажил хөдөлмөрийн гараагаа барилгын туслахаар эхэлж өнөөгийн өндөрлөгт хүрсэн содон намтартай.

Тэрээр 1970 онд дунд сургуулиа төгсөөд Хейлунзяны Барилга-Үйлдвэрлэлийн корпуст найман жил ажилласны эцэст Бээжингийн Хоёрдугаар их сургуулийн Ази, Африкийн хэлний факультетын Япон хэлсний ангид элсэн суралцаж, 1982 онд төгсжээ.

Хэлний чиглэлээр суралцаж байхдаа эдийн засгийн ухаан давхар судалж төгсдөг жилээ буюу 1982 онд Эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалж байсан нь түүний маш шаргуу хөдөлмөрч нэгэн болохыг нь гэрчилдэг.

УЛСТӨРЧИЙН ЗАМНАЛ

Дээд сургууль төгссөн жилээ ГХЯ-нд референтээр ажилд орж, дипломат албаныхаа гарааг эхлүүлсэн тэрээр удирдах албан тушаалтнуудад аажмаар танигдаж, албан тушаалын шатаар алгуурхан өгсөж эхэлжээ.  Референтээс атташе, улмаар яамныхаа Азийн асуудал хариуцсан хэлтсийн дарга болж дэвшив. Энд хүртлээ хашсан албыг нь дурдвал,

-1989-1994 онд Япон дахь ЭСЯ-нд Элчин сайдын зөвлөх

-1994-1995 онд ГХЯ-ны Азийн асуудал хариуцсан хэлтсийн дэд дарга

1995 оноос хэлтсээ удирдах болж, 1998 он хүртэл ажилласан. Дээд сургуульд хоёр мэргэжлээр сурсан шигээ ажил хөдөлмөрийн талбар дээр ч хоёр алба гүйцэтгэдэг чанараа алдаагүй. Яаманд хэлтэс хариуцахын хажуугаар АНУ-ын Жоржтауны их сургуульд зочин эрдэмтнээр хэсэг ажилласан.

1999 онд Хятадын Олон улсын харилцааны их сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдахын хажуугаар 2001 он хүртэл Гадаад хэргийн сайдын туслах, ГХЯ-ны Улс төрийн шинжилгээний газрын даргаар нэгэн зэрэг ажиллаж байжээ.

2001 онд 48 настайдаа Гадаад харилцааны дэд сайдаар томилогдож, энэ албанд хамгийн залуудаа дэвшсэн улстөрч болж байв.  

-2004-2007 онд Япон дахь БНХАУ-ын Элчин сайдаар ажилласан тэрээр эх орондоо эргэж ирээд ГХЯ-ны сайдын Нэгдүгээр орлогч болж, амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг эхлүүлэв.

Хятадын Коммунист намын Төв хороо, Төрийн зөвлөлийн харъяанд Тайванийн хэрэг эрхлэх газар гэж байдаг. Ван И 2008 оноос 2013 он хүртэл буюу Гадаад харилцааны сайдаар томилогдох хүртлээ энэ хэлтсийг удирдсан байдаг. 2013 оны гуравдугаар сарын 16-наас Гадаад харилцааны сайдаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

 БОДЛОГО, ЗАРЧИМ

АНУ-тай нээлттэй харилцахыг эрхэмлэж ирсэн ч хангалттай ойр байж чадаагүй. ОХУ-тай үлгэр жишээ харилцааг хөгжүүлж чадсан гэж дүгнэдэг. АНУ-аас хөндийрсөн нь дандаа америкчуудаас болдог гэж өөрөө хэлдэг бөгөөд 2021 онд Анкориж хотноо Энтони Блинкентэй уулзах үед болсон явдлыг жишээлдэг аж.

Тайванийн тухайд, эх газарт нэгтгэх талд тууштай зогсдог ч яарч адгасан байдал гаргаж байгаагүй. 2021 онд “Тайвань бол гэрээсээ гарч аялалд явсан хүн, хэзээ нэгэн цагт гэртээ эргэж ирнэ” гэж хэлснээс нь энэ бодлого нь харагддаг.

Үндэсний үзэлтэй, улс орныхоо эрх ашгийг хамгаалж хаяа хурц, хурц мэдэгдэл хийдэг. Сая АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсныг эрс буруушааж байгаагаас энэ чанар нь харагдана.    

БНХАУ-ын нөлөө, нэр хүнд олон улсад эрс нэмэгдэхийн хэрээр гадаад бодлого адармаатай, яамны ажил хүнд болж ирдэг ч Ван И энэ албыг үлгэр жишээ хашсаар байгаа билээ.  

ХУВИЙН АМЬДРАЛ

Ван И БНХАУ-ын Гадаад харилцааны сайд, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд агсан Жоу Эньлайн том охин Цянь Вэйтэй гэрлэсэн. Нэг охинтой.      

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-05 09:54

Үнэхээр шилдэг хүн юм байна даа өөрийн хүчээр �##�ба хаших шиг сайхан зүйл хаана баыхав дээ

Зочин
Зочин
2022-08-06 05:07
Reply to  Зочин

Өөрийн хүч байхаас илүү томчуудын давхарга гэж нэг юм байна өөрийн хүчээр явж байгаад Ж Э гийн хүргэн болно гэж байхгүй

ҮНЭН
ҮНЭН
2022-08-05 15:37
Reply to  Зочин

ӨӨРИЙН ХҮЧЭЭР ГЭНЭЭ ХАХА

Баатхр
Баатхр
2022-08-05 11:03

Өөрийн хүч зүтгэлээр дэгжин дээшлэх шиг аз жарг�##� хааэа ч байхгүй ба дэндүү амттай амьдр�##� Эцэг эх .намын дэмжлэгээр өөдөө гарах нь давсгүй хоол . хаврын цас шиг амьдр�##�

ҮНЭН
ҮНЭН
2022-08-05 15:37
Reply to  Баатхр

ХАХА

ҮНЭН
ҮНЭН
2022-08-05 15:36

ХЯТАДЫН АРЫН ХААЛГА ГЭЖ ЮУ БАЙДГИЙН ГОЛ ЖИШЭЭ ЮМ БИЗДЭЭ

Зочин
Зочин
2022-08-08 04:50

Хөдөлмөрч хүн юм

Жамбаа
Жамбаа
2022-08-08 11:34

ШИНЭ НИСЭХ АРАЙ ХЭТЭРНЭЭ, АРАЙ ЖИЖИГ ЮМ АА, ЯПОНЫ ХУЛГАЙЧ, МОНГОЛ ХУЛГАЙЧ НАР АРАЙ Л ТОМ, АРАЙ ӨРӨВДӨХ СЭТГЭЛГҮЙ ЦАВЧИЖ ЭЭ, ГАДААД ХУЛГАЙЧ НАРТ МАНАЙ ХУЛГАЙЧ НАР ХАМТ ХУЛГАЙ ХИЙХЭД АМАР БАЙДАГ ЮМ БОЛОВ УУ, ОДОО ХЯТАД ХУЛГАЙЧ НАРТАЙ НИЙЛЖ ЮУГ ӨМ ЦӨМ ЦАВЧИХ ЮМ БОЛ!!!!!??????

Иргэн
Иргэн
2022-08-08 11:45

Жоу ДАРГЫН ХҮРГЭН ГЭДЭГ ТОМ ТАТААС ШҮҮ ДЭЭ!!! ТҮҮХЭН ДЭХ МОА ДАРГЫН ОРЛОГЧ ХҮН БАЙСАН!!!

Холбоотой мэдээ

Back to top button