СПОРТ

Ш.Энхийн-Од: Би 12 настайгаасаа хойш л Монголоо төлөөлж явна

Ш.Энхийн-Одын Дейтон их сургуулийн тоглогч болчихоод орон нутгийн сонинд өгсөн хамгийн анхны ярилцлагыг хүргэж байна. Энэхүү ярилцлагыг сэтгүүлч David Jablonski зөвшөөрөлтэйгээр монгол хадмал орчуулга хийн фенүүдэд нь хүргэсэн юм. Ингээд түүний анхны ярилцлагыг хүлээн авна уу.

-Майк, Дейтонд тавтай морил. Өнөөдөр бидэнд анхны ярилцлагаа өгч байна. Энэ зун чиний хувьд ямар өнгөрч байна даа?

-Гайхалтай байна. Би энэ зун хамаагүй сайжирсан.

-Дейтонд ирээд юу суралцав. Багийн системдээ дасаж байна уу?

-Багийнхаа уур амьсгал, систем болон ур чадварт суралцаж байна. Ахлах сургуулиас өөр гэдэг нь эхний өдрөөс л мэдэгдсэн. Хийж байгаа бэлтгэл сургуулилалт болгон өмнөхөөс өөр байна.

-NCAA-д тоглоход ямар мэдрэмж төрж байна вэ. Бэлтгэлийн үеэр мөр зэрэгцэн тоглож байгаа залуусаа хараад өмнөх хамтрагчидтайгаа харьцуулж бодов уу?

-Эхний хоёр бэлтгэлийн дараа харьцуулж бодсон. Ирчихээд эхний долоо хоногт бэлтгэл хийгээгүй. Эхэндээ чанга байсан. Энэ залуусын бэлтгэл хийж байгааг хараад бахархсан.

-Чи холбогчийн байрлалд ихэнхдээ тоглож байгаа юу?

-Малигүй байх үед холбогчийн байрлалд тоглож байгаа. Малитай үед 2-3 дугаар байрлал дээр тоглодог.

-Одоо тоглож байгаа багаа дараагийн шатанд гаргахад чи ямар хувь нэмэр оруулна гэж бодож байна?

-Багтаа тусалж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.

-Калеб надад чамайг араараа Туманид ганган дамжуулалт өгсөн гэж хэлсэн. Иймэрхүү зүйл хийх дуртай юу?

-Тийм ээ араараа дамжуулалт өгсөн.

-Тэр дамжуулалт чиний энэ зуны хамгийн шилдэг нь байв уу?

-Энэ бол миний хувьд энгийн л зүйл. Урьд нь ч иймэрхүү дамжуулалт өгч л байсан.

-Өсөж байна уу. Энд ирээд жин нэмсэн үү?

-Ирснээсээ хойш 86 кг жинтэй болсон. Монголд байхдаа жин хассан байна лээ. Харин ирээд сарын дотор долоон кг нэмсэн.

-Яаж жин нэмэв?

-Цагаар хооллож байгаа. Өдөрт бараг таван удаа хооллож байна.

-"Дейтон флайерс" ("Dayton flyers") багийн тоглогч байхын утга учрыг мэдсэн байх аа тийм үү?

-Тэгсэн. Үнэхээр сонирхолтой гоё байлаа. Фенүүд сагсчдын уялдаа холбоог харлаа.

-Монголоо төлөөлөөд явж байхад ямар мэдрэмж төрдөг вэ. Мэдээж бахархалтай байдаг уу?

-Тийм ээ миний төрсөн нутаг. Би 12 настайгаасаа хойш л Монголоо төлөөлж явна. Бага байхаас минь л энэ надад чухал зүйл байсан.

-Баярлалаа, Майк.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon
2022-08-09 08:44

Har goshnogo haha

Холбоотой мэдээ

Back to top button