Нийгмийн

О.Хангай аваргын дүү О.Тамир: 15 тонн тарвастай ирсэн. Килограммыг нь 2500-аар борлуулж байна

Жил бүрийн намар Улаанбаатарын хаа нэгтээ аавынхаа тариалсан тарвасыг зарж зогсдог сон, О.Хангай. Энэ дүр зураг намарт л болох ёстой, харах ёстой зүйл минь мэт бодогддог болж.

Энэ жилийн баяр наадамд түрүүлснийх нь дараа түрүү бөхийн гараас тарвас авч идэх гэсэн орон хотынхон маань "О.Хангайн тарвас хэзээ ирэх бол хэмээн чих тавьцгааж байлаа. Харин энэ жил тэрбээр аварга цолныхоо найрыг тэмдэглэхээр тун завгүй буй тул Улаанбаатар руу дүүгээ явуулжээ. Бид түүний дүү О.Тамираас цөөн зүйл тодрууллаа.


-Улаанбаатарт хэзээ, хэчнээн тонн ургацтай ирсэн бэ?

-15 тонн ургацтай ирсэн. Гурав дахь өдрөө борлуулж байна.

-Борлуулалт хэр байна вэ?

-Хүмүүс дээд тал нь 3-4 шуудайгаар нь авч байна. Зарим нь килограммаар нь ч авч байна. Одоогийн байдлаар 7 тонн нь зарагдчихсан. Эхний өдрүүдэд нэг килограммыг нь 3000-аар борлуулж байсан. Өчигдрөөс 2500 болгосон. Дуустал нь энэ үнээ барина аа.

-Хүргэлтээр авах болон очиж авах иргэдэд мэдээлэл өгөөч?

-Ирж авахыг хүссэн хүмүүс Дулааны IV Цахилгаан Станцын төв хаалганы урд ирээрэй. 09.00-21.00 цагийн хооронд зогсоод зарж байх болно. Харин хоёр шуудай болон түүнээс илүүг авах хүмүүс 99959693 руу залгаад хүргүүлж болно. Орой түгжрэл багасахаар би өөрөө хүргээд өгнө өө.

-Одоо эхний ургацаа аваад ирчихсэн байгаа байх. Дараагийн ургац хэзээ ирэх вэ?

-Манайх энэ жил 30 тонн тарвас хураана. 15-ыг нь хураагаад ирсэн. Дараагийн ургац хэзээ ирэх нь тодорхойгүй л байна.

-Тарвасаас өөр жимс байгаа юу?

-Одоо бол тарвас л байна. 200 килограмм амтат гуатай ирсэн. Дуусчихсан. Араас 300 килограмм ирж магадгүй.

-О.Хангай аварга энэ жил өөрөө ирэхгүй байсан уу?

-"Аварга өөрөө ирэх юм уу. Дараа ирэхэд аварга байх болов уу. Байвал зургаа даруулах юм сан" гэсэн хүмүүс их байна. Ирэх сард цолны найр нь болох гээд ажил ихтэй байгаа тул ах ирэхгүй байхаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хуц
Хуц
2022-08-09 08:30

Хэнд хамаатай юм ингээ төлбөртэй хуцахаа болиосой пиздуу луйварчин гөлөгнүүд хангай ба уу говь ба уу адилхан бордоо шаагаад л ургуулж байгаа ш тэ

ЗОЧИН
ЗОЧИН
2022-08-09 09:36

ХАНГАЙ АВАРГА ЗАРАХГҮЙ БОЛ АВАХГҮЙ !

11111
11111
2022-08-09 11:36

Хөөрхөн юм бэ?

Зочин
Зочин
2022-08-09 12:12

Бордоогоор ургуулж эрт хураасан хортой гээд байсан идэж болох юм уу яагаад хотод оруулж ирээд зараад бга юм болоо? Ховдод одоо энэ эрт ургацыг тарвасаа иддэгүй гээд байх юм . Энэ т�##�аараа эрүүл мэндэд хоргүй гэдгээ ш/у-ны үндэслэлтэй тайлбар хийх хэрэгтэй бн!!!!

Зочин
Зочин
2022-08-10 11:36

Бөөний үнэ нь 1800 болсон ш дээ. Хурдан хямдаар зарахгүй бол хог дээр л хаях байх даа.

Холбоотой мэдээ

Back to top button