Дугуйтай ном хүргэгч

“Бидний цөөхөн Монголчууд” төслийн ном өнгөрсөн наймдугаар сард худалдаанд гарсан. Уг номонд XXI зууны Монголчуудын ахуй амьдрал ба онгон дагшин байгаль, тэдгээрийн хоорондын шүтэлцээ, уламжлалт ёс, зан заншил, биет болон биет бус соёлын өв, угсаатан ястан тус бүрийн онцлог өнгө төрхийг орчин үеийн техник технологийг ашиглан баримтжуулж цогц архив үүсгэсэн нь багтсан юм.
“Бидний цөөхөн Монголчууд” номыг Улаанбаатарт захиалгаар авах хүсэлтэй иргэдэд дугуйтай ном хүргэгч үйлчилж байна. Тэрбээр Улаанбаатарын завгүй иргэдэд түгжрэл дунд орж түгжигдэхгүйгээр хүрч, хүссэн газарт нь дугуйгаа унан номоо хүргэж өгч байгаа аж.
Дугуйтай ном хүргэгч М.Баттулга өөрийн энэ ажлаа:
Олон оронд цаг, мөнгө хэмнэх зорилгоор хүргэлтийн үйлчилгээг ихэвчлэн дугуйгаар шийдсэн байдаг бөгөөд уг үйлчилгээг Улаанбаатар хотод нэгэн төрлийн соёлын эхлэл тавигдлаа гэж үйлчлүүлэгч иргэд сайшааж байгаа аж.
Т.САНТ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.