НийгмийнСошиал трэнд

Хэнтийн Дэлгэрхаанд есөн давхар байшинтай тэнцэх хөшөө сүндэрлэж байна

Цахим сүлжээнд Хэнтий аймагт сэлэмний хөшөө барьж эхэлсэн гэх зурагтай мэдээлэл газар аваад байна. Тэгвэл энэ мэдээлэл худлаа бөгөөд сэлэмний хөшөө биш "Монголын нууц товчоо" цогцолборын суурь ажлын явцын зураг аж.

Тодруулбал, "Монголын нууц товчоо” цогцолборыг Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд барьж байна. 27 метр өндөртэй энэ цогцолбор есөн давхар байшинтай тэнцэхүйц хэмжээтэй. Дотор нь “Монголын нууц товчооны Дэлхийн ном” музей байгуулж, нууц товчооны 30 хэлээр хэвлэсэн 300 гаруй номыг дэлгэх гэж буй.

Мөн Эзэн Чингисийн “Аураг” ордон байсан Хөдөө аралд архелогийн судалгааны төвийн үзэсгэлэнгийн танхим, Ауруг ордын туурь, Монголын нууц товчоо дурсгалын хөшөө, Цагаан сүргийн тахилгын өргөө зэргийг энэ цогцолборт шийдэж өгөх юм байна.

Тэгвэл энэ "Монголын нууц товчоо" цогцолборын барилгын интерьер, гадна тохижилт, гадна шугам сүлжээ /Хэнтий, Дэлгэрхаан сум/–ыг гүйцэтгэх 2.700.000.000 тендер зарлаж байжээ.

Мөн энэ бүтээн байгуулалтын гадна цахилгаан хангамжид 450.000.000 саяын төгрөгийн тендерийг зарласан байна.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-09 12:13

Хөшөө барих бус технологийн үйлдвэр цех барих хэрэгтэй

Зочин
Зочин
2022-08-09 19:12
Reply to  Зочин

үйлдвэрт чинь ажиллах хүн �##�га одоо бгаа шийдвэрт тэтгэврийн хөгшчүүл ажиллаж бна

Зочин
Зочин
2022-08-09 12:52

Чингэс хааныг дэлхий нийтэд мэдрүүлэхийн туолд өшөө сайн барилга байгууламж барьж аял�##� жуучл�##�аар мөнгө олох хэргтэй дээ өвөр монгол хааны нэрээр зөндөө мөнгө олдог биз дээ бид сайн сурт�##�члахгүй бол сүүлдээ хятадын хаан болох гээд байна

Зочин
Зочин
2022-08-09 13:24

Нэг сайхан үйлдвэр барьчихын орон хөшөө шавар гээд гүйгээд байх юм. Үйлдвэр бол нилээн хэдэн хүн байнга ажилтай төр нь татвараа ч авдаг юм. Хэдэн жуулчин үйлдвэрийн газар шиг тогтвортой орлого оруулахгүй хүмүүс ажилгүй бэлэнчлэх сэтгэлгээтэй хэвээрээ л байх болно

Зочин
Зочин
2022-08-09 19:13
Reply to  Зочин

үйлдвэрт чинь ажиллах хүн байхгүй .Одоо бгаа үйлдвэрт хуучин ажиллаж бсан тэтгэвртээ гарсан хөгшчүүл ажиллаж бна даа

Зочин
Зочин
2022-08-09 14:25

За одоо болио. Үүнийхээ оронд Хэнтийн сум бүрт нэхий боловсруулах бага оврын үйлдвэр барих, шилмэл овгийн үхэр м�##� оруулж ирэх тендэр зарлав�##� дээр. Энэ хөшөө ямар орлого оруулж, ард иргэдэд ямар ашиг тусаа өгч, ажлын байр бий болгож, сум орон нутгийг хөгжүүлэх юм. Хэн очиж үзэж, юу олж долоох юм.

Ууж идэж ханахгүй юм аа. Өвөр Монголд байгаа Чингисийн холбогдолтой хөшөө дурсг�##�ыг гүйцэхээр бүтээн байгуул�##�т хийж чадах ч үгүй, хэрэг ч үгүй.

Bidon
Bidon
2022-08-09 15:02

Hushuu barij mungu ugaaj bn umhii manii alnuud

Зочин
Зочин
2022-08-09 16:40

Ene arai bishee hushuu bariad hugjsun uls haach bhgui m#lnuudaa

Зочин
Зочин
2022-08-10 02:31

энэ мөнгөөр сургууль цэцэрлэг эсвэл эмнэлгийн хэрэгцээт аппарат аваач

Зочин
Зочин
2022-08-10 06:58

Шавар цогцолбор биш унаган байг�##�ь үзэх гэж жуулчид ирдэг ухаараач

УБ хот иргэн
УБ хот иргэн
2022-08-12 09:25

Нөгөө хэмнэлтийн бодлого хаашаа явсан бэ? 1.Юун хөшөө вэ? 2.Ийшээ чиглэсэн жуулчл�##�ын маршрут байгаа юу? 3.Очиж үзэхэд амр�##�тын газрын бохир ус, хог 2 нь нуур болон амр�##�тын газраас их биш зайнд нэлийгээд байж байдаг юм байна лээ. Харин хогийн авсаархан жижигхэн үйлдвэр ч юмуу эсвэл Увсын үндэсний бөхийн аврага Мөнхбатын 1 нуурын эрэг дээр байрлуулсан ЭХО хогийн шатаах зуух, Био-00-н асууд�##�аа шийддэггүй юмуу. 4.Хөдөө явахад хамгийн гол нь явах маршрут нь тодорхой, буух бууд�##� юмуу машин тавих газар цэгцтэй Майхан босгоод хонох газар нь цэвэрхэн, Ямар 1 цэвэрхэн 00-той байх гол асууд�##� биздээ.

Зочиг
Зочиг
2022-08-12 18:02

Гоё хөшөө босох ньээ.зөв шүүдээ

Баярсайхан
Баярсайхан
2022-08-12 22:52

Энэ арай дэндэнэ Хөшөө БӨРЬЖ ЭЛЭНЦГЭЭ ХИЙДЭГ ЮМ ТЭРНИЙ ОРОНД ТАЛХНЫ ЦЕХ БАРИВАЛ ӨГӨӨЖТЭЙ БАЙХ ШҮҮ

Зочин
Зочин
2022-08-13 13:00

Үүний оронд нар с�##�хины эрчим хүчний жижиг төхөөрөмж барьсан бол илүү үр дүнтэй.

зочин
зочин
2022-08-15 08:29

Хурдан хөшөө биш үйлдвэр байгуулдаг ЗГ олоод ирээч ээ

Холбоотой мэдээ

Back to top button